2911-р сар, 2026Ням гараг

ЭЕШ: Хими, Газарзүй, Нийгэм судлалын хичээлээр 800 оноо авсан шалгуулагч нартай танилц

6 сар 27. 13:002 мин унших

Эдгээр шалгуулагчаас хамгийн өндөр гүйцэтгэлтэй буюу 93 онооны гүйцэтгэлээр 800 оноо авсан:

Өнөөдөр /2026.06.27/ Элсэлтийн шалгалт гурав дахь өдрөө үргэлжилж байна. Биологи, Математикийн хичээлээр элсэлтийн шалгалтаа өгч буй билээ. Тэгвэл өчигдөр Хими, Газарзүй, Нийгэм судлалын хичээлийн шалгалт явагдсан юм. Боловсролын яамнаас Хими, Газарзүй, Нийгэм судлалын хичээлээр 800 оноо авсан шалгуулагч нарыг танилцууллаа.

Химийн шалгалтад улсын хэмжээнд нийт 6928 шалгуулагч оролцсон байна. Үүнээс Баянзүрх дүүрэг – 6, Сүхбаатар дүүрэг – 3, Өвөрхангай – 1 нийт 10 шалгуулагч 800 оноо авсан байна.

Эдгээр шалгуулагчаас хамгийн өндөр гүйцэтгэлтэй буюу 93 онооны гүйцэтгэлээр 800 оноо авсан:

  • НЕБ-ын 33-р сургуулийн төгсөгч Тэнгисийн Хүслэн
  • 92 онооны гүйцэтгэлээр 800 оноо авсан НЕБ-ын Хишиг сургуулийн төгсөгч Дэлгэрбаярын Есүгэн
  • 91 онооны гүйцэтгэлээр 800 оноо авсан НЕБ-ын Шинэ Монгол сургуулийн төгсөгч Бямбадоржийн Мэндбаяр байна.

​​​​​​​Газар зүйн шалгалтад 1247 шалгуулагч оролцсон. Үүнээс Баянзүрх дүүрэг 1, Орхон 1 нийт 2 шалгуулагч 800 оноо авсан байна.

  • 97 онооны гүйцэтгэлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЕБС-ын нэгдүгээр сургуулийн төгсөгч Сүдээхүүгийн Мөнхгэрэл
  • 96 онооны гүйцэтгэлээр НЕБ-ын Гёте сургуулийн төгсөгч Аянбекийн Амина байна.

Нийгэм судлалын шалгалтад 30080 шалгуулагч оролцсон. Үүнээс БЗД -3, СБД – 6, ЧД – 4, ХУД – 3, БГД - 1, СХД 1, Дорноговь – 4, Хэнтий – 3, Өвөрхангай – 3, Баянхонгор – 2, Говь-Алтай – 2, Хөвсгөл – 2, Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Увс, Ховд, Өмнөговь Дундговь аймгуудад тус бүр нэг, нийт 47 шалгуулагч 800 оноо авсан байна.

Эдгээр шалгуулагчдаас хамгийн өндөр гүйцэтгэлтэй буюу

  • 99 онооны гүйцэтгэлээр НЕБ-ын 33-р сургуулийн төгсөгч Жавхлангийн Нинжин,
  • НЕБ-ын 24-р сургуулийн төгсөгч Будхүүгийн Анужин;
  • 98 онооны гүйцэтгэлээр НЕБ-ын 52-р сургуулийн төгсөгч Х.Цэлмэг нар байна

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ТОДРУУЛГА: Луйврын зараар ОХУ-ын дайнд ачигдсан иргэдээ татан авахаар ажиллаж байна гэв

Монгол иргэд “ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу бүртгүүлж, гэрээ байгуулан очтол дайнд дайчлагдахаар ирсэн байна гэдгээ мэджээ. Энэ талаар нэгэн иргэний ар гэр олон нийтэд мэдээлснээр ил болсон юм. Харамсалтай нь энэ нь залилангийн нэг хэлбэр болж буйг холбогдох байгууллагууд ч анхааруулан мэдээлж эхэлсэн. Энэ талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваагаас тодруулахад, ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу холбогдсон Монгол Улсын иргэн дайнд дайчлагдсан тухай мэдээллийг тухайн иргэний ар гэрийнхэн олон нийтийн сүлжээнд байршуулсан. Түүнчлэн ар гэрийнхэн нь өнгөрсөн долоо хоногт Гадаад харилцааны яаманд албан хүсэлт гаргасны дагуу Монгол Улсад суугаа ОХУ-ын бүрэн эрхт Элчин сайдын яам болон ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас ОХУ-ын холбогдох байгууллагуудтай холбогдсон. Тодруулбал, ОХУ-ын Цэргийн прокурорын газар, Батлан хамгаалах яам руу холбогдож, Монгол Улсын иргэний талаарх мэдээллийг өгсөн

2 629400256365b9db8d707224

Хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авч, хилээр нэвтрүүлэхийг завдсан “Д” гэгч хэн бэ?!

“Тавантолгой түлш” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Д” хүний биед хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авахаар Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхийг оролдсон талаар өчигдөр бид мэдээлсэн билээ. Тэгвэл "Д" гэгч хэн болохыг хотын дарга олон нийтэд цацлаа. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва "Улсын хилээр барьцалдуулагч бодис нэвтрүүлэхийг завдсан талаарх мэдээлэл ирсэн. Энэ бол маш ноцтой, эмзэг асуудал. Тиймээс “Тавантолгой түлш” компанийн захирал Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө

12.9K


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.