3011-р сар, 2026Даваа гараг

Төрийн соёрхолт Д.Болд: Амласан ёсоороо ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ барьж бэлэглэх албан бичгээ өглөө

6 сар 26. 13:141 мин унших

Түүний энэхүү санаачлагад маш олон иргэд талархаж буйгаа илэрхийлсээр

Төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин, продюсер Доржсүрэнгийн Болд хувийн зардлаараа цэцэрлэг барьж, нийслэлд хүлээлгэн өгөхөөр болсноо цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлсэн билээ.

Тэрбээр “Урлагийн салбарт “Камертон” хамтлагтайгаа 31 жил, харин өөрийн бие даасан соло уран бүтээлээ хийгээд 21 жил болж байна. Энэ хугацаанд та бүхнийхээ хайр хүндэтгэлийг тайзан дээрээс дуу хуураараа дамжуулан авдаг байсан бол энэ удаад бидний ирээдүй болсон хүүхэд багачууддаа зориулан өөрийн зүгээс цэцэрлэг барьж, хотдоо бэлэглэхээр шийдлээ” гэсэн юм.

Тэгвэл Д.Болд "Амласан ёсоороо Улаанбаатар нийслэл хотдоо ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ барьж, бэлэг болгох ажлаа албан бичгээр, ном журмынх нь дагуу Нийслэл Хотын Засаг даргын тамгын газарт өөрийн биеэр ирж бичиг хэрэгт нь хүлээлгэн өглөө. Удахгүй надад уулзах цаг өгөх байх аа" хэмээн өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.

Түүний энэхүү санаачлагад маш олон иргэд талархаж буйгаа илэрхийлсээр байгаа аж.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ТОДРУУЛГА: Луйврын зараар ОХУ-ын дайнд ачигдсан иргэдээ татан авахаар ажиллаж байна гэв

Монгол иргэд “ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу бүртгүүлж, гэрээ байгуулан очтол дайнд дайчлагдахаар ирсэн байна гэдгээ мэджээ. Энэ талаар нэгэн иргэний ар гэр олон нийтэд мэдээлснээр ил болсон юм. Харамсалтай нь энэ нь залилангийн нэг хэлбэр болж буйг холбогдох байгууллагууд ч анхааруулан мэдээлж эхэлсэн. Энэ талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваагаас тодруулахад, ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу холбогдсон Монгол Улсын иргэн дайнд дайчлагдсан тухай мэдээллийг тухайн иргэний ар гэрийнхэн олон нийтийн сүлжээнд байршуулсан. Түүнчлэн ар гэрийнхэн нь өнгөрсөн долоо хоногт Гадаад харилцааны яаманд албан хүсэлт гаргасны дагуу Монгол Улсад суугаа ОХУ-ын бүрэн эрхт Элчин сайдын яам болон ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас ОХУ-ын холбогдох байгууллагуудтай холбогдсон. Тодруулбал, ОХУ-ын Цэргийн прокурорын газар, Батлан хамгаалах яам руу холбогдож, Монгол Улсын иргэний талаарх мэдээллийг өгсөн

3 776400256365b9db8d707224

Хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авч, хилээр нэвтрүүлэхийг завдсан “Д” гэгч хэн бэ?!

“Тавантолгой түлш” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Д” хүний биед хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авахаар Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхийг оролдсон талаар өчигдөр бид мэдээлсэн билээ. Тэгвэл "Д" гэгч хэн болохыг хотын дарга олон нийтэд цацлаа. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва "Улсын хилээр барьцалдуулагч бодис нэвтрүүлэхийг завдсан талаарх мэдээлэл ирсэн. Энэ бол маш ноцтой, эмзэг асуудал. Тиймээс “Тавантолгой түлш” компанийн захирал Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө

13.9K


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.