3011-р сар, 2026Даваа гараг

"ЭЕШ-ын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна"

6 сар 26. 9:472 мин унших

Шалгалтын төвүүдэд сэтгэл зүйч, эмч, металл илрүүлэгч, хяналтын камер, зохицуулах ажилтнуудыг байршуулсан.


Монгол Улсын их, дээд сургуулиудад элсэгчдийн мэдлэг, чадварыг үнэлэх Элсэлтийн шалгалт өчигдөр (2026.06.25)  Монголын түүхийн хичээлээр эхэлсэн билээ. Энэ жилийн шалгалтыг улсын хэмжээнд нийт 55 шалгалтын байранд зохион байгуулж  байгаа бөгөөд 49,014 шалгуулагч бүртгүүлжээ.

Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир “Бид жил бүр хамгийн цөөн тооны шалгуулагч бүртгүүлдэг учир шалгалтад дасгах, мэдээллийг хүртээмжтэй байлгах зорилгоор Монголын түүхийн хичээлээр шалгалтыг эхлүүлдэг. Энэ жил улсын хэмжээнд Монголын түүхийн шалгалтад 1511 шалгуулагч, дараагийн  шалгалт болох Англи хэлний шалгалтад 31,717  бүртгүүлсэн. Боловсролын сайдын тушаалаар ЭЕШ-д дэмжлэг үзүүлэх шуурхай баг байгуулсан. Энэ багт ЦЕГ-ын замын хөдөлгөөний чиг үүрэг бүхий нэгж, тээврийн цагдаагийн алба, нийтийн тээвэр болон орон нутгийн байгууллагууд хамтран ажиллаж, шалгуулагчдад тулгамдаж болзошгүй асуудлыг шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна. Мөн шалгалтын төв бүрд эрүүл мэндийн ажилтан, сэтгэл зүйч болон хэв журам хариуцсан алба хаагчид ажиллана” гэв.

Боловсролын үнэлгээний төвийн захирал Э.Цэрэнцоодол “ЭЕШ-ын зохион байгуулалтын ажил хоёрдугаар сарын 1-нээс эхэлдэг. Үүнээс хойш шалгалтын төвүүдийг бэлтгэх, хүний нөөцөө бүрдүүлэх, даалгавар боловсруулах зэрэг бүх ажлыг шат дараатай хийдэг. Энэ жилийн элсэлтийн шалгалтад улсын хэмжээнд 3588 багш, албан хаагч ажиллаж байгаа бөгөөд орон нутагт 1175, нийслэлд 1796 хүн үүрэг гүйцэтгэж байна. Шалгуулагчид шалгалтын байранд дор хаяж нэг цагийн өмнө ирж, өөрийн суудлаа олж, шалгалт эхлэхээс арван минутын өмнө бэлтгэлээ бүрэн хангах нь хамгийн чухал” хэмээн ярилаа.

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ТОДРУУЛГА: Луйврын зараар ОХУ-ын дайнд ачигдсан иргэдээ татан авахаар ажиллаж байна гэв

Монгол иргэд “ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу бүртгүүлж, гэрээ байгуулан очтол дайнд дайчлагдахаар ирсэн байна гэдгээ мэджээ. Энэ талаар нэгэн иргэний ар гэр олон нийтэд мэдээлснээр ил болсон юм. Харамсалтай нь энэ нь залилангийн нэг хэлбэр болж буйг холбогдох байгууллагууд ч анхааруулан мэдээлж эхэлсэн. Энэ талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваагаас тодруулахад, ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу холбогдсон Монгол Улсын иргэн дайнд дайчлагдсан тухай мэдээллийг тухайн иргэний ар гэрийнхэн олон нийтийн сүлжээнд байршуулсан. Түүнчлэн ар гэрийнхэн нь өнгөрсөн долоо хоногт Гадаад харилцааны яаманд албан хүсэлт гаргасны дагуу Монгол Улсад суугаа ОХУ-ын бүрэн эрхт Элчин сайдын яам болон ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас ОХУ-ын холбогдох байгууллагуудтай холбогдсон. Тодруулбал, ОХУ-ын Цэргийн прокурорын газар, Батлан хамгаалах яам руу холбогдож, Монгол Улсын иргэний талаарх мэдээллийг өгсөн

3 776400256365b9db8d707224

Хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авч, хилээр нэвтрүүлэхийг завдсан “Д” гэгч хэн бэ?!

“Тавантолгой түлш” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Д” хүний биед хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авахаар Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхийг оролдсон талаар өчигдөр бид мэдээлсэн билээ. Тэгвэл "Д" гэгч хэн болохыг хотын дарга олон нийтэд цацлаа. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва "Улсын хилээр барьцалдуулагч бодис нэвтрүүлэхийг завдсан талаарх мэдээлэл ирсэн. Энэ бол маш ноцтой, эмзэг асуудал. Тиймээс “Тавантолгой түлш” компанийн захирал Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө

13.9K


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.