3011-р сар, 2026Даваа гараг

Н.Алтанхуяг: Ашигт малтмалын тухай хуулийг Засгийн газар гэхээс илүүтэй Г.Дамдинням сайд хүчилж оруулж ирсэн

6 сар 25. 12:292 мин унших

АН-ын 4/11 мэдээллийн цагаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг оролцлоо

АН-ын 4/11 мэдээллийн цагаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг оролцож, Ашигт малтмалын тухай хуулийн төслийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Үндэсний их баяр наадам болох гээд хөл хөдөлгөөнтэй үед баахан олон хууль хэлэлцэхээр сунаж хуралдах гэж байна. Би Оюутолгой төсөлтэй холбоотой асуудал ярих гэж байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг баталж байхад тэргүүн шадар сайдаар ажиллаж дэмжиж ирсэн. Хамгийн анхны ногдол ашгийг 2019, 2020 онд авна гэж байсан. Гэтэл өнөөдөр маргалдсаар байна, ногдол ашиг ирдэггүй. Зургаан жил өнгөрчихсөн байхад ногдол ашиг авахгүй сууж байна гэдэг хэцүү. Иргэдийн тэмцэж байгаа зүйл зөв зүйтэй. Үүний Засгийн газар үгүйсгэх бус иргэдийн дэмжлэгтэйгээр Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулах замаар зээлийн хүү, хуримтлагдсан хүүг нэг мөр шийдвэл бид өнөөдөр ногдол ашиг авах боломжтой болно.  Оюутолгой энэ жилийн урьдчилсан дүнгээр таван тэрбум ам.долларын ашигтай ажиллана. Ингээд 34 хувьд ногдох ашгаа авбал 1.5 тэрбум ам.доллар болно. Оюутолгой бол Эрдэнэтээс дөрөв дахин том орд. Эрдэнэт 120 мянган тонн цэвэр зэс гаргадаг, Оюутолгой бол 500 орчим мянган тонн цэвэр зэс гаргана. Айлтай хамтарч юм хийчхээд нөгөө айл нь мөнгөө аваад байдаг, манайх болохоор хэдэн цаастай.

Ашигт малтмалын тухай хуулийг Засгийн газар өргөн барьсан. Засгийн газар гэхээс илүүтэй Г.Дамдинням сайд хүчилж оруулсан. Энэ хууль Монгол Улсын эрх ашигт нийцсэн байх ёстой. Гэтэл "Онтрэ гоулд" ХХК-тай гэрээ хэлцэл хийж буй цаг үед АМНАТ-ийг гурав дахин бууруулна гэж орж ирлээ. Энэ хэний эрх ашигт үйлчилж байгаа вэ. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсөөд 10 гаруй мянга болчихсон явж байхад айлын талд үйлчлээд гурав дахин бага болгоод өгье гэдэг бол Монголын ард түмний эсрэг үйлдэл. Энэ хуулиа татаж авахгүйгээр наадмын үеэр батлах гэж байгаа бол намар өөр асуудлууд үүснэ.

МАН-ын бүлэг дээр АМНАТ-ийг өөрчлөхгүйгээр бусдыг нь яръя гэсэн байсан. Гэтэл яг тэр хэсгийг татаж аваагүй тохиолдолд хөл хөдөлгөөнтэй үед батлаад хаячихна. Туулын хурдны замыг баяр наадмын үеэр УИХ баталсан гэж буруутгаж байгаа" хэмээн ярилаа.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Хошууч генерал Б.Хурц: Нам минь болохоо байлаа гээд залуучууд маань нэгдэж өнөөдрийн "ОНЦ" их хурлыг зарлалаа. Нөгөө талаас МАН өглөө болгон бидэнд бэлэг барьдаг боллоо.

Хошууч генерал Б.Хурц: Нам минь болохоо байлаа гээд залуучууд маань нэгдэж өнөөдрийн "ОНЦ" их хурлыг зарлалаа

11K

Хяналтын байгууллага нь намын удирдлагаа огцруулах ямар ч боломжгүй тул С.Баярцогт АН-ын ЕНБДарга хэвээрээ

Ардчилсан Намын Хяналтын Ерөнхий Хороо өнгөрсөн Баасан гарагийн орой яаран хуралдаж, АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга С.Баярцогтыг огцруулж байна гэх мэдээлэл хийв. Тэдний гаргасан албан мэдээнд: "Хяналтын Ерөнхий хорооны 15 гишүүнээс 13 гишүүн оролцож, 100 хувийн саналаар С.Баярцогтыг АН-ын ЕНБДаргаас чөлөөллөө. “Ардчилсан намын дотоод сонгуультай холбоотой гарсан будлианы улмаас АН-ын зарим хороон дээр дахин сонгууль явуулах шийдвэр гаргаж, АН-ын ХЭЕГ, түүний удирдлага буюу ЕНБДаргад чиглэл өгсөн хэдий ч удаа дараа өгсөн үүргийг биелүүлэлгүй олон сар болсон учраас Ардчилсан намын гишүүдийн гомдол, саналыг биелүүлэхгүй байгаа ЕНБД С.Баярцогтыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан болно.” гэсэн байлаа. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн асан, ХЕХ-ны гишүүн Д.Ганхуяг : "АН-ын гүйцэтгэх удирдлага дүрмээ ягштал мөрдөх ёстой. Гэтэл дүрмээ биелүүлэхгүй байна

16.9K

АН: Оюутолгойгоос орж ирэх 3 их наяд төгрөг ногдол ашиг мөн үү гэдгийг нягтлах хэрэгтэй

Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр /2026.11.05/ Төрийн ордонд болж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин, Ардчилсан намын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар оролцов. ​​​​​​​ Энэ үеэр Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл: "Сүүлийн үед улстөрд өрнөөд байгаа олон асуудал бий

16.6K

Ж.Баярмаа: Төрийн аль аль байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байгааг шалгана

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн хуралдаанаар хэвлэлийн эрх чөлөөний тухай асуудлыг хэлэлцсэн болохыг бүлгийн дарга Б.Түвшин танилцуулав

17.5K7802185652519accb4c45

Х.Тэмүүжин : Шүүх аль эрт шүүх биш болоод, өөрөө яллагч болж хувирчихсаны шинж

Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд байгаа шударгаар шүүлгэх эрх буюу иргэний үндсэн эрхийн заалт байна. Энэ шударгаар шүүлгэх эрх дотроо хоёр агуулгатай

17K


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.