Нийслэлийн ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрийн нөхрийг цагдан хорьжээ

2 цаг 37 минутын өмнө

Нийслэлийн ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрийг АТГ шалгаж байна.

Нийслэлийн ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрийг АТГ шалгаж байна. Мөн түүний нөхөр болох Б.Өсөхбаярыг цагдан хорьжээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Z үеийн төлөөлөл Чинбатын Төгсдэлгэрийг Улаанбаатар хотын Ерөнхий архитектороор томилсноо хотын дарга Х.Нямбаатар 2024.08.08-нд танилцуулсан юм.

Ч.Төгсдэлгэр нь “Шинэ Монгол” дунд сургуулийг дүүргэж, Япон улсын Ёкохамагийн үндэсний их сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан. Хот төлөвлөгч, хотын нийтийн тээврийн чиглэлээр мэргэшсэн. 

2023 оны зургаадугаар сард Ёкохамагийн их сургуульд хотын нийтийн тээврийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Тэрбээр Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Япон улсын томоохон компаниудад хот байгуулалт, нийтийн тээврийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.

Токио дахь Дэлхийн банканд хот төлөвлөлтийн зөвлөхөөр ажиллаж байгаад Нийслэлийн Засаг даргын урилгаар ерөнхий архитектор болсон юм. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ3 цаг 26 минутын өмнө
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.