
"Miss Global Mongolia 2026" тэмцээний тэргүүн мисс, энэ оны есдүгээр сард Тайландад зохион байгуулагдах “Miss Global 2026” олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх авсан Б.Аззаяаг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өөр зочин” буландаа урьж, ярилцлаа.
- “Miss Global 2026” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох болсонд баяр хүргэе?
-Баярлалаа. Бяцхан охин байхаасаа дэлхийн мисс, супер модель болно гэх зорилго, мөрөөдлийг өвөртөлж, загварын салбарт хөл тавиад дөрвөн жил болж байна. Харин энэ жил сэтгэл зүрхээ дайчилж, “Miss Mongolia” тэмцээндээ өөрийгөө сорьсон. Энэ утгаараа миний хандлага, дайчин зан чанар, харизм бусдаас ялгарах давуу тал болсон болов уу. Миний титэм шигтгээнийхээ өнгөнөөс эхлээд хүчирхэг, илүү харизмтай санагдсан. Надад л ирэх учиртай байж гэж бодогдсон.
-Энэхүү тэмцээний онцлог болон Монголын миссийн давуу тал юу вэ?
-"Miss World", "Miss Universe", "Miss Internetional" зэрэг дэлхийд хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн стандартыг эвдсэн чансаа өндөр миссийн тэмцээн юм. 2013 оноос хойш зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд 18-35 насны бүх эмэгтэй оролцох боломжтой бөгөөд хүүхэдтэй эмэгтэйчүүдэд мөн нээлттэй билээ. Түүнчлэн эмэгтэйчүүдийн манлайлал, харилцаа хандлага, улс орныхоо түүх, өв соёлыг хэрхэн түгээж байгаа зэргийг түлхүү хардаг.
Онцолж нэг зүйлийг дурдахад, “Miss Global 2025” тэмцээний ялагчаас титмээ гардаж авсан. Нөгөөтэйгөөр “Miss Global 2026” тэмцээний тайзан дээр энэ мөч дахин давтагдаасай гэж хүсэж байна.
Энэ тэмцээний зорилго эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлж, соёлыг түгээн дэлгэрүүлэх юм. Тиймээс монгол охидын эрэлхэг дайчин зан чанараас дэлхий нийтээрээ урам зориг аваасай гэж хүсдэг тул Хотулун гүнжийн харизмыг өөрөө дамжуулж, “Miss Global 2026” тэмцээний тайзан дээр харуулна.
-Миссүүдийн нэг үүрэг нийгэмд эерэг нөлөөллийг түгээх байдаг. Таны хувьд ямар хүмүүнлэгийн ажлыг зорилго болгосон бэ?
-Дэлхийн энх тайван, сайн сайхны төлөө миссийн тэмцээнийг анх зохион байгуулж байлаа. Харин энэхүү цолыг хүртсэн хүн энэрэнгүй, сайн сайхныг түүчээлсэн, хүнлэг хүмүүнлэг байдаг гэж боддог. Энэ утгаараа хүүхдүүдэд чиглэсэн хүмүүнлэгийн ажил ихэвчлэн хийдэг. Тухайлбал, үлгэрийн баатрын дүрд хувирч хүүхдүүдийг баярлуулах, эмзэг бүлгийн хүүхдүүдэд англи хэл, гоо зүйн хичээл заадаг.
Би бага насныхаа мөрөөдлийг биелүүлэхээр хичээнгүйлэн амьдарч байгаа. Үүнээсээ ч урам зориг их авдаг. Тиймээс хүүхэд бүр эрүүл аюулгүй орчинд, аз жаргалтай амьдраасай гэж хүсдэг. Өдөр бүр зургаадугаар сарын 1 шиг байвал гоё шүү дээ.
Би ахлах сургуульд байхдаа өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн асуудлыг өөрийнхөө хэмжээнд судалж үзсэн юм. Тодруулбал, 11-18 насны хүүхдүүдийг судалгаандаа хамруулсан бөгөөд тэд үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалт, сэтгэл зүйн олон асуудалтай нүүр тулдаг гэдэг нь тодорхой болсон. Мөн өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж чадахгүй өөртөө ахадсан ачаа үүрэн хөдөлмөрлөх хүүхдүүд ч байна. Тиймээс эх орныхоо ирээдүй болсон эдгээр хүүхдүүдийн төлөө төсөл хэрэгжүүлж, тэгш байдлыг хангахыг зорьж байгаа. Гоо үзэсгэлэнг гадаад төрх байдлаар хэмжих нь өрөөсгөл. Хүн бүр байгаль дэлхийдээ энэрэнгүй, хайрлан хамгаалдаг, бие биеэ хүндэлдэг, хүүдийн төлөө дуу хоолойгоо хүргэдэг, дэлхийн энх тайвны төлөө хичээдэг сайхан сэтгэлтэй байгаасай.
-Энэ жил ахлах сургуулиа төгсөж байгаа гэсэн. Мэргэжил сонголтоо хэрхэн хийсэн бэ?
-Би ахлах ангидаа Хятадад суралцаж, сургуулийнхаа шилдэг сурагч болж тэтгэлэг авсан. Хятад, англи хэлээр чөлөөтэй ярьж чадна. Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог гэх зарчмыг баримталдаг учраас нэг зүйлдээ төвлөрөхийг хүсдэг. Аливаа зүйлийг маш сайн төлөвлөж хийдэг дадал маань их сургуульд тэнцэхэд нөлөөлсөн.
"Miss Global Mongolia 2026" тэмцээнд оролцохоосоо өмнө их сургуульдаа тэнцэж чадсан. АНУ-ын "The New School" гэх загварын шилдэг сургуульд стратегийн дизайн мэргэжлээр суралцана. Гэхдээ одоохондоо нэг жилийн чөлөө авчихсан байгаа.
Хүүхдийн бага насанд суурь хүмүүжил нь тавигддаг учир бага ангийн багшийг их чухалчилж үздэг. Бага ангийн багшийн маань зарчимч байдал миний хүмүүжилд эергээр нөлөөлсөн. Миний ээж хүмүүсийн хэлдгээр “бар ээж”. Үнэхээр хүчирхэг эмэгтэй. Алдаа дутагдлыг минь монгол ардын зүйр цэцэн үг, онч мэргэн сургаалаар засаж, төлөвшүүлж ирсэн. Энэ бүхэн өнөөдрийн намайг бүтээхэд хамгийн чухал нөлөө үзүүлсэн болов уу.
-Өсвөр наснаасаа загвар өмсөж, миссийн тэмцээнд амжилт гаргаж байна. Магадгүй хувийн амьдрал минь олон нийтэд ил байх нь гэж санаа чилээж байв уу?
-"Хийвэл бүү ай" гэдэг. Аливаа зүйл хоёр талтай. Би өөрийнхөө хүсэл мөрөөдөл, зорилгынхоо төлөө энэ салбарыг сонгосон. Тиймээс ирээдүйд учирч бүхнээс айж хойш суулгүйгээр зорилгынхоо төлөө хөдөлмөрлөдөг. Энэ утгаараа "Miss Global Mongolia 2026" тэмцээнд орсон минь хамгийн зөв алхмуудын маань нэг байх. Сонголт бүрдээ би итгэлтэй байдаг. Хувь тавилангаа би өөрөө л бүтээнэ. Алдаа гаргадаггүй хүн гэж үгүй. Алдахгүйгээр суралцах, туршлагажих боломжгүй гэж боддог. Тиймээс өөрийнхөө зөв замыг эрэлхийлж байна.
П.ЛХАГВАЖАРГАЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүний амь нас хөнөөж, хэргийн газраас оргон зайлсан этгээдийг баривчилжээ
Азийн наадмаас Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
128 иргэнд ЭМД-ын сангаас 119 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ
Монгол хэл бичгийн болон Элсэлтийн Шалгалтын бүртгэл эхэллээ
Ахмадын баяр: Монгол улсын хамгийн өндөр настай ахмад 108 настай, урт нэртэй ахмадыг Гурвындавааотгонбаатар гэдэг
“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ
"АИ-92 автобензиний 5-6 хоногийн нөөцтэй байна"
459 сая төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр ибаримт үүсгэж 316.2 сая төгрөгийн урамшуулал авчээ
Хөгжлийн банкны хэрэгт нэмэлт судалгаа шаардлагатай хэмээн шүүх хурлыг хойшлуулав
Сэлэнгэ аймгийн 10 суманд хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, 162 толгой мал барьжээ
Түүхийнхээ түүхийрлийг арилганаа гэдэг хялбархан ажил огт биш
Улсын Онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
ТАНИЛЦ: ЦЕГ-ын дэд даргаар эгүүлэн томилогдсон Б.Дэлгэрсайханы ХОМ
Өнөөдрөөс эхлэн Баянхошууны тойрог орчмын авто замыг хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ
ХЭҮК-ЫН ГИШҮҮНИЙ ТУХАЙ ХҮМҮҮСИЙН ТЭР БҮР МЭДДЭГГҮЙ 5 БАРИМТ
Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
"Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
С.Молор-Эрдэнийг эрүүл мэндийн шалтгааны улмаас суллаж, хилийн хориг тавьжээ
ТАНИЛЦ: ХЗДХ-ийн сайдын тушаалаар эгүүлэн томлогдсон ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганчулууны ХОМ
УИХ-ын сонсгол улс төржсөн, гишүүд бие биеэ намнах хэрэгсэл болсон
Философич С.Молор-Эрдэнэ: Ердөө л үзэл бодол хорих шалтгаан гэж үү?
С.Магнайсүрэн: Төрийн хэмнэлтийн тухай хуульд нийцээгүй 21.1 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах боломжтой гэж аудит дүгнэсэн
СОНСГОЛ: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 7 төрлийн бүтээгдэхүүнд урамшуулал олгосон ч үнийн дүн нь 349 тэрбум төгрөгөөр зөрүүтэй байна
Танилц: 10-р сарын цаг агаарын төлөв
Улсаараа шатахууны хомсдолд орж зогсох асуудал байхгүй гэв
Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.