
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн XIX их хурал 2026 оны 06 дугаар сарын 21 өдөр хуралдах гэж байна. Уг хурлаар МСНЭ-ийн дүрмийн дагуу өмнөх Ерөнхийлөгчийн болон Удирдах зөвлөл, бага хурлын бүрэн эрхийн хугацаа дуусаж, Шинэ ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, бага хурлын гишүүдээ сонгоно.
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ сэтгүүлч З.Боргилмаа, Э.Дагиймаа, Л.Нинжжамц нар нь 2026 оны 06 дугаар сарын 17 өдөр МСНЭ-ийн ажлын албанд өгчээ.
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч З.Боргилмаа "БИ СЭТГҮҮЛЧ
Сэтгүүлчийн өмнө хэний ч хаалга нээгддэг. Яагаад гэвэл үг хүчтэй, үнэн хүчтэй учраас тэр юм. Харин хэний хаалгыг татаж орох вэ, тэр хаалганы дотор үлдэх үү, гадна үлдэх үү гэдэг сайн сэтгүүлчийн өмнө хэзээ нэг өдөр тулж ирдэг сорилт юм. Энэ сорилт мэргэжлийн үнэ цэнээ авч үлдэх эсэхийг шийддэг. Би мэргэжлийн үнэ цэнээ авч үлдэж чадсан гэдэгтээ өөртөө итгэдэг. Улстөрд үйлчилсэнгүй. Улстөрчтэй найзалсангүй.
Хараат бус сэтгүүл зүй 1998 оны Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар баталгаажиж, ДАРГЫГ ДАГАЖ СУРВАЛЖИЛДАГ БУС ДАРГЫГ, ЭРХ МЭДЛИЙГ СӨРДӨГ, ХЯНАДАГ чөлөөт сэтгүүл зүй мөн чанараараа хөгжиж ирсэн юм. Төрөөс, төсвөөс санхүүждэг, агуулгаа хянуулдаг сэтгүүл зүйд төгсгөл ирсэн гэж итгэж явсан ах, эгч, ахмадуудын маань нүдэн дээр сэтгүүл зүй улс төр, эрх мэдлээс хараат болж, эргээд даргыг дагаж сурвалжилдаг хэв загвар руу санхүүжилтээрээ дамжуулан зугуухан шилжиж байна.
Үнэнийг мэдэх, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөгөө алдах нь худалд сүнсээ худалдахтай адил хүний тэнгэрлэг бөгөөд эрхэмсэг оршихуйг үгүй хийдэг хий үзэгдэл юм.
Би 1998 онд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг парламентаар баталж байхад сурвалжилж байлаа. Хожим энэ хуулийг шинэчлэн найруулах хоёр ч ажлын хэсэгт багтан ажиллаж үзлээ. Болсонгүй. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёр ч ажлын хэсэгт ажиллаж, хамгийн сүүлд /2026.06.17/ мэдээлэлтэй тэмцэх замаар эрх мэдэлтний нэр төрийг хамгаалах тор болж байсан Эрүүгийн хуулийн заалтыг хүчингүй болгох тэмцэлд сэтгүүлчидтэйгээ хамт гар бие оролцон үр дүнд хүрчээ.
Би Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ өнөөдөр илэрхийллээ.
Хэвлэлийн эрх, эрх чөлөө, сэтгүүлзүйн мэргэжлийн эрх ашгийг хамгаалах үүргийг өөртөө хүлээсэн МСНЭ хэмээх дал гаруй жилийн түүхтэй энэ байгууллагын эрхэм үйлс, зорилгод би сүүлийн долоон жилээ зориулжээ. Сэтгүүлчдийнхээ дунд, жаргал зовлонд нь ойрхон явсан энэ цаг хугацаа надад их зүйлийг сургаж, ойлгуулсан байна. Цаашид хийхээр бодсон, зорьсон зүйлс, чин хүсэл тэмүүлэл маань дээрх шийдвэрийг гаргахад намайг зоригжуулан дуудсаны учир энэ юм.
Улс төр сэтгүүл зүйг санхүүжүүлэгч, ивээн тэтгэгч болж, тэр эх үүсвэрийнхээ нэгээхэн хэсгээр нийгэмдээ үнэнийг, гэрэл гэгээг түгээхээр гүйж явдаг сэтгүүлчдээрээ бахархдаг. Хэн нэгэн авьяас бүхий хүний билэг оюун дээр оршин тогтнодог сэтгүүл зүйд хүний нөөцийн зардал нь өндөр байдаг. Тэрхүү зардал дээрээ давхар, давхар өндөр татвар үүрчихээд "болно доо" гэж бодож явдаг хэвлэл мэдээлэл эрхлэгчдийнхээ итгэл сэтгэлд урамшдаг.
Надад төр засгийн гэрээ зуучилдаг нэр нөлөө байхгүй. Надад харин сэтгүүлчдэдээ өгөх ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ байж магадгүй. Гэхдээ тэр тэмцлээр л олддог үнэ цэн юм. Тэнд туг нь болж дарцаглая гэж шийдлээ.
Сэтгүүлчдэдээ, энэхүү өрсөлдөөнд нэр дэвшиж буй бүсгүйчүүддээ амжилт хүсье" гэлээ.
Ажлын туршлага:
- 1997-1999 он. Монголын үндэсний радиод Хүүхэд залуучуудын нэвтрүүлгийн редакцид сурвалжлагч, Улстөрийн мэдээллийн албанд парламентын тоймч.
- 1999-2000 он. Mongolia This Week англи хэлээрх анхны сайт, долоо хоног тутмын сонинд сурвалжлагч.
- 2001-2004 он. Өнөөдөр сонинд сурвалжлагч, тоймч,
- 2004-2013 он. Ардын эрх сонин, News.mn, News agency агентлагт албаны дарга, тоймч.
- 2009 оноос Шилдэг нийтлэлчийн baabar.mn клубын нийтлэлч.
- 2013-2015 он. Монгол Улсын Гадаад харилцааны яам. Сайдын хэвлэлийн төлөөлөгч.
- 2016-2018 он. Өглөөний сонины Ерөнхий эрхлэгч.
- 2019-2020 он. МСНЭ-ийн Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч, 2020-2022 он. МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч.
- 2022 оноос МСНЭ-ийн Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

А.Баярцэцэг: “Монгол хаан” жүжгээ үргэлжлүүлээд явмаар байна, цагдан хорихгүйгээр шалгаач ээ
ТАНИЛЦ: ЦЕГ-ын дэд даргаар эгүүлэн томилогдсон Б.Дэлгэрсайханы ХОМ
СОНСГОЛ: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 7 төрлийн бүтээгдэхүүнд урамшуулал олгосон ч үнийн дүн нь 349 тэрбум төгрөгөөр зөрүүтэй байна
Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Бэк буюу Г.Мөнхбаяр “Eurovision Asia”-д Монгол Улсыг төлөөлөн оролцоно
Найруулагч Б.Баатар шүүгчээс татгалзах хүсэлт гаргаж, шүүх хурал түр завсарлав
ФОТО: С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршуулжээ
ШУУД: Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ
Аймгууд өвөлд бэлэн үү
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүний амь нас хөнөөж, хэргийн газраас оргон зайлсан этгээдийг баривчилжээ
Азийн наадмаас Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
128 иргэнд ЭМД-ын сангаас 119 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ
Монгол хэл бичгийн болон Элсэлтийн Шалгалтын бүртгэл эхэллээ
Ахмадын баяр: Монгол улсын хамгийн өндөр настай ахмад 108 настай, урт нэртэй ахмадыг Гурвындавааотгонбаатар гэдэг
“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ
"АИ-92 автобензиний 5-6 хоногийн нөөцтэй байна"
459 сая төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр ибаримт үүсгэж 316.2 сая төгрөгийн урамшуулал авчээ
Хөгжлийн банкны хэрэгт нэмэлт судалгаа шаардлагатай хэмээн шүүх хурлыг хойшлуулав
Сэлэнгэ аймгийн 10 суманд хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, 162 толгой мал барьжээ
Түүхийнхээ түүхийрлийг арилганаа гэдэг хялбархан ажил огт биш
Улсын Онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
Өнөөдрөөс эхлэн Баянхошууны тойрог орчмын авто замыг хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ
ХЭҮК-ЫН ГИШҮҮНИЙ ТУХАЙ ХҮМҮҮСИЙН ТЭР БҮР МЭДДЭГГҮЙ 5 БАРИМТ
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
"Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
С.Молор-Эрдэнийг эрүүл мэндийн шалтгааны улмаас суллаж, хилийн хориг тавьжээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.