
Зуд болоход нохой, зовлон болоход лам таргалдаг. Ийм ардын үг бий. Энэ үгийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ойн тухай хууль санаачилж УИХ-д оруулан бодитоор биелүүлж явна. Товчхондоо, Б.Бат-Эрдэнэ хуулийн хулгай хийхийг завдаж байна. Байгаль орчны сайд байсан энэ эрхмийн санаачилсан хууль батлагдвал Монгол нутагт маань багахан хэмжээтэй, нийт газар нутгийн ердөө 20 заяагдсан ой үндсэндээ сүйрнэ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын индэр дээрээс зарласан “Тэрбум мод” хөдөлгөөн үр дүнгүй болно. Гэтэл энэ хулгайн хуулийн ард түүний өчүүхэн эрх ашиг нуугдаж байж магадгүй ноцтой мэдээлэл дуулдаж байна. Үнэхээр ч Б.Бат-Эрдэнийн өргөн барьсан Ойн тухай хуулийн төсөл нь нь ойг мөнгө гэж харж байгаа хүмүүст зориулсан хууль болох нь ил байгаа юм. Гэсэн ч уг хуулийн төслийг УИХ-ын зарим Байнгын хороогоор оруулж, хэлэлцэхийг дэмжүүлжээ. Тэрээр хуулийн төслөө энэ долоо хоногт ширүүхэн зүтгүүлэхээр гишүүдэж лоббидож явна.
Хулгайн төсөл дэх хоёрхон заалт л ойг сүйрүүлнэ
Нэг. Ойн тухай 2012 оны хуулийн Мод бэлтгэх ажиллагаа хэмээх 35 дугаар зүйлийн 35.1-д “Энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан ойн ашиглалтын чиглэлийн мэргэжлийн байгууллага нь сум, дүүргийн ИТХ-аас тогтоосон хэмжээнд, зөвшөөрөгдсөн дараах төрлийн модыг бэлтгэж болно” гэж зааж өгсөн. одоо хэрэгжиж байгаа Ойн тухай хуулиар тусгай хамгаалалттай газраас ахуйн зориулалтаар л мод бэлтгэхийг зөвшөөрсөн. Бас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн “Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа” хэмээх 12 дугаар зүйлд “Дархан цаазат газарт энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 1/ …элс, хайрга, мод, зэгс, хайрга чулуу авах, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх” хэмээн заасан.
Зөвшөөрлийн тухай хуулийн “Тусгай зөвшөөрөл” хэмээх 8.1 дүгээр зүйлийн 1-д “Байгаль орчны чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно” гээд эхний зөвшөөрлийг уг хуулийн 1.11-д тусгай зөвшөөрлийг ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэхэд олгохоор заагаад үүнийг Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага олгохоор зааж өгсөн. Хоёр дахь тусгай зөвшөөрлийг 1.29-д ойн дагалт баялгийн нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахаар олгох бөгөөд тусгай зөвшөөрлийг тухайн ойн анги, эсхүл тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч олгохоор зохицуулжээ. Энэ нь ойд хяналт болдог чухал заалт байдаг.
Гэвч эдгээрийг Б.Бат-Эрдэнэ Ойн тухай хуулийн төслөө дагуулж боловсруулсан Зөвшөөрлийн тухай хуулийн төслийнхөө 14/8.2 дугаар зүйлийн 1.17, 1.18 дахь заалтаар “Энгийн зөвшөөрөл” хэмээн тодорхойлоод, уг зөвшөөрлийг олгох этгээд нь ойн анги, эсхүл сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтын байхаар боловсруулжээ. Үүнийг батлан хуульчилбал хяналт, нөхөн сэргээлтээс эхлээд ойг хяналтгүй хядах, сүйрүүлэх “энгийн зөвшөөрөл” болж хувирна. Өөрөөр хэлбэл, хүссэн нь мод бэлтгэх хүсэлтээ гаргаад л болчихно. Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдөлд төрийн захиргааны байгууллагаас заавал хариу хэрэггүй болсон. Тэр утгаараа энгийн зөвшөөрөл гэдэг ойлголт зөвшөөрөлгүй гэдэгтэй адилхан юм. Харин тусгай зөвшөөрөл бол төр нягталж байж олгодог. Үүгээрээ хяналт, нөхөн сэргээлт, байгалийн төрхийг алдагдуулахгүй байх чухал ач холбогдолтой байдаг.
Хоёр. Ойн тухай 2012 оны хуулийн “Ойн дагалт баялаг, түүнийг ашиглах горим” хэмээх 38 дугаар зүйлийн 38.1-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн дагалт баялгийн нөөц ашиглах эрхийн бичгийг тухай ойн анги олгоно”, 38.2-т “Энэ хуулийн 38.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, түүж бэлтгэх дагалт баялгийн төрөл, хэмжээ, хугацаа, газрын нэрийг заана” гэж заасан байдаг.
Үүнтэй холбоотойгоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа хэмээх 12 дугаар зүйлд “Дархан цаазат газарт энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 2/ байгалийн дагалт баялаг, эмийн, хүнсний болон техникийн зориулалттай ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх” хэмээн заажээ.
Гэтэл Б.Бат-Эрдэнэ Зөвшөөрлийн тухай хуулийн 6/8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.11, 1.12, 1.13, 1.14, 1.15, 1.19 дэх заалтад тусгай зөвшөөрлийг 1.11-ээр “... ойн дагалт баялгийг ашиглах, хамгаалах ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, үүнийг Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага олгоно” хэмээн оруулсан байна.
Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгчийн “Тэрбум мод”, Ерөнхий сайдын “Чөлөөлье”-ийн нэрийг барьсан ч тэднийхээ эсрэг төсөл боловсруулжээ
Байгаль орчны сайд асан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ уг төслийг зүтгүүлэхдээ тун зальжин арга ашиглаж буй. Тэрээр улс төрийн бужигнаан, олон нийтийн анхаарал суларсныг далимдуулан COP17 болон Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” хөдөлгөөн, Ерөнхий сайдын “Чөлөөлье” санаачилгаар халхавчлан Ойн тухай хуулийг хурдан батлуулахаар яарч байна. Тодруулбал, тэрээр Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөн, үүний дагуу Улаанбаатарт зохион байгуулах COP17-гоос өмнө Ойн тухай хуулийг өөрчилж агуулгын нийцэл хийнэ гэж яриад байгаа юм. Үнэхээр ч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг зарлаж, цөлжилттэй тэмцэхээ дэлхий дахинд зарласан. Үүнийг НҮБ-д хүндэтгэн хүлээж авч, өндрөөр үнэлсэн. Үүний үргэлжлэл болж COP17-г эх орондоо зохион байгуулж буй. Тодруулбал, COP17 буюу НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Дэлхийн хэмжээний тус арга хэмжээнд 197 орны 10 мянга орчим төлөөлөгч оролцож, цөлжилт болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргана. Одоогоос дөрвөн жилийн өмнө COP15 хурлын үеэр Монгол Улс COP17-г зохион байгуулах эрхийг авсан юм. Харамсалтай нь Б.Бат-Эрдэнийн санаачилсан хууль нь цөлжилтийн эсрэг биш цөлжилтийг дэмжсэн бодлого болно. Тэр утгаараа COP17-гийн өмнө ийм хууль баталж гаргавал дэлхийд “онигоо” болох эрсдэлтэй. Цаашлаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” хөдөлгөөнийг уриалаад байгаагийн эсрэг хууль батлуулахыг завдаж байна. Гэтэл Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” хөдөлгөөнийг тусгай зөвшөөрөл л хамгаална.
Тэрээр бас “Ерөнхий сайд Н.Учралын “Чөлөөлье” санаачилгатай нийцнэ” гээд байгаа юм. Гэвч мөн л эсрэг үр дүн үзүүлнэ. Агуулгаар нь авч үзвэл байгалийн дагалт баялаг буюу хушны самрын тухайд л гэхэд “100 ямаанд 60 ухна” гэдэг шиг болчихсон. Үнэн хэрэгтээ Монгол Улс ой ихтэй, хуш модны самрын нөөц арвинтай байсан бол “Чөлөөлье” санаачилгын хүрээнд арга хэмжээ авах зайлшгүй шаардлага тулгарна. Гэтэл сүүлийн жилүүдэд хушны самрын ургалт багасч, энгийн зөвшөөрлөөр хэмжээ хязгааргүй хэрэглэх байтугай тусгай зөвшөөрлийн хүрээнд үйлдвэрлэлийн зорилгоор ашиглахад хүрэлцээ муутай болчихсон байна. Хушны самрыг үйлдвэрлэлийн зорилгоор ашигласан тоо хэмжээ ч жилээс жилд буурчээ. Тухайлбал, 2023 онд 5000 тн, 2024 онд 4000 тн, 2025 онд 1800 тн болсон буурсан байна. Түүнчлэн энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг 30 орчим компани байх боловч тэдгээрийн дийлэнх нь самрын хүрэлцээнээс болоод үйлдвэрлэл, экспорт хийж чадалгүй үлддэг байна. Ийм байхад өнгөрсөн онд БОАУӨ-ийн сайд 10 мянган тн самрыг ашиглах тусгай зөвшөөрлийг олгосон байгаа юм. Гэтэл самрын гарц нь 1800 тн байх жишээтэй. Ер нь бол энэ төрлийн компаниуд дунджаар 3000 тн самрыг үйлдвэрлэлд ашиглах хүчин чадалтай байдаг байна. Бүгд ажиллахад дунджаар 90 мянган тн самар хэрэгтэй гэсэн үг. Гэтэл хомсдолтой. Ийм байхад ямар ч хяналтгүй болгох нь “ойгүй болъё” гэсэнтэй агаар нэг юм. Угаасаа, дагалт баялгийг түүх, хураахад ойн төрх алдагдаж, хөндөгдчих гээд байдаг. Тиймээс тусгай зөвшөөрлийн хүрээнд үүнийг хангадаг. Тиймээс “Чөлөөлье” гэх нь ямар ч логикгүй юм. Ийм байтал мань Б.Бат-Эрдэнэ Төрийн ордноор гишүүдийн өрөөгөөр гүйж “Миний санаачилсан Ойн тухай хуулиар экспорт нэмэгдэж, эдийн засаг сайжирна, дэмжээрэй” гэж гуйгаад, ухуулаад явж байна. Юуных нь экспорт нэмэгдэх вэ дээ. Сулд нь тавьснаар ой хяналтгүй хядалгад өртөнө. Ургац гарц нь багассан самрын бэлтгэлийн хөлд мөнөөх жаахан ой л үрэгдээд дуусна. Тэгэхээр энэ нь зөвхөн хулгайн хуулиа “ногоон гэрэл”-ээр батлуулах Б.Бат-Эрдэнийн заль төдий зүйл болох нь ойлгомжтой байгаа юм. Тиймээс байгаль орчны мэргэжлийн экспертүүд, байгалийн төлөө жинхнээсээ бие сэтгэлээ зориулсан хүмүүс “Ойн эсрэг Ойн тухай хуулийн төсөл боловсруулжээ” гэдгийг ойлгоод эхэлсэн байна. Тэд удахгүй эсэргүүцлийн дуу хоолой, үйл ажиллагаагаа төрд, нийгэмд хүргэх бололтой.
Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Түрээсийн байрны эрэлттэй зэрэгцэн залилах гэмт хэрэг ихэсдэг
Ардчилсан намын байрыг Да.Ганболд өмчлөлдөө шилжүүлэн авсан учир С.Зоригийн хөшөөг нүүлгэжээ
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй
Д.Болд НҮБ-ын хүүхдийн сангийн Монгол дахь төлөөлөгчтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

ТАНИЛЦ: Наймдугаар сард цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь
Сэрэмжлүүлэг: Сэлбэ голд хоёр хүүхэд живж байсныг иргэд аварчээ
Карго ачаа тээврээр дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн Г.У-д найман жилийн хорих ял оногдуулжээ
Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй болсон
Үүсмэл ордыг стратегийн ордын “жагсаалт”-аас хасвал Үндэсний баялгийн сан зөв болно
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно
“Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн хүнд мод тарих үүрэг хүлээлгэжээ
НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээ
АТГ: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татаж, мэдүүлэг авахаар дуудсан
ТААНАГҮЙ ГОВЬ
Өрсөлдөгчөө санаатайгаар тохойлдсон Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
"Хонхор ус"-т өрөмдлөг хийх нь зөв үү
Тодруулга: БГД-ийн Голден парк хотхоны гадаа залуус зодолдсон хэргийг шалгаж байна
Маргааш Б.Энх-Оргил аваргын бүсээ хамгаална
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Өнөөдөр нээлтээ хийх Монголын Үндэсний Спортын зуны VIII наадмын ХӨТӨЛБӨР
Б.Пүрэвдагва: Сэлбэ орон сууцжуулах төслийг цаашид Сэлбэ ухаалаг хот гэдэг нэртэйгээр хөгжүүлэхээр болсон
Монголын волейболын шигшээ баг Зүүн Азийн шилдгүүдтэй наймдугаар сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө
Нийслэлд наймдугаар сарын 15-ны дотор сургууль, цэцэрлэгийн засваруудыг дуусгаж, сурагчдын автобусны тоог нэмэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал "MIMC 2026" Олон улсын олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болжээ
Маргааш НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансруу шилжүүлнэ
Ирэх сарын 15-наас 9-р сарын 12 хүртэл дугаарын хязгаарлалт тогтооно хэмээн мэдэгдлээ
П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан
ҮНЭ ХАНШ: МАХНЫ ҮНЭ БУУРЧЭЭ
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.