
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаад ХААИС-ийн аялал жуулчлалын багш, Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэгийн гишүүн, судлаач Н.Сарангаравыг урьж, ярилцлаа.
Уламжлалт хот айлын зарчмыг аялал жуулчлалын салбарт нэвтрүүлэх нь үр дүнтэй
ХААИС-ийн Аялал жуулчлалын тэнхимийн багш нар хамтран томоохон судалгаа хийлээ. Бид малчдын аж амьдралыг бүлэг хоршооны зохион байгуулалтад оруулж, аялал жуулчлалаас нэмэлт орлого олох сонирхол, зах зээлийн нөхцөл боломжийг эрэлхийлсэн юм. Судалгаа нь зөвхөн Монголоор хязгаарлагдахгүй, хил залгаа ОХУ-ын Буриад улс, БНХАУ-ын Өвөр монголын Шилийн гол аймгийн малчдыг хамруулсан. Тэдний өдөр тутмын үйл ажиллагааг Монгол малчдын ахуй амьдралтай уялдуулан, хамтын оролцоотойгоор бүс нутгийн хэмжээнд хөгжүүлэх бодит боломж байна. Тухайлбал, дотоодын аялагчид гадаадад аялах үеийн сэтгэл ханамж, аяллын үр өгөөж болон энэ нь тэдний аялах соёлд хэрхэн нөлөөлж буйг судалсан. Мөн салбарын үйлчилгээний чанар, хүртээмжээс гадна ирээдүйн боловсон хүчин болох оюутнууд дадлага хийх хугацаандаа сэтгэл зүйн ямар ханамж авч байгаа, цаашид энэ салбартаа тууштай ажиллах тэмүүлэлтэй болж чадаж байна уу. Тэгээд энэхүү судалгааныхаа үр дүнг Аялал жуулчлалын форумд “Азийн парадигм” буюу Азийн өөрийн онцлогтой зочлох үйлчилгээний соёл нэртэйгээр танилцуулсан. Зөвхөн ганц Монгол Улсын хүрээнд биш, бүхэлд нь “Азийн” хэмээн өргөн хүрээнд нэрлэж, тодорхойлсон учраас хил залгаа оршиж байгаа хөрш зэргэлдээ улс орнууд хоорондоо хэрхэн нягт хамтран ажиллаж, бүс нутгийн аялал жуулчлалыг нэгдсэн системээр хөгжүүлэх вэ гэдэг тал дээр бидний судалгааны ажлын гол асуудлыг тусгайлан хөндөж тавьсан. Илтгэлүүд нь бүхэлдээ Ази тивийн бүс нутаг руу чиглэсэн аялал жуулчлалын урсгал, аялагч жуулчдад үйлчлэх үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах зэрэг дэлхийн хэмжээний томоохон асуудлыг хөндсөнөөрөө ерөнхий зорилго, үзэл баримтлалтай салшгүй холбогдож байна гэж үзэж байгаа юм.
“Монгол Улс хэт олон жуулчин хүлээн авах нь ер нь зөв үү, буруу юу”

-Манай улсад ирж буй гадаадын жуулчдад үйлчлэх үйлчилгээний чанар, сэтгэл ханамжийн асуудал янз янз байдаг. Өнөөдөр салбарын хэмжээнд дэд бүтэц, түүний хүртээмжийн асуудал нэн чухал байна. Бид нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан ч тэд цаг уурын онцлогоос шалтгаалж улирлын чанартай, маш богино хугацаанд бөөгнөрч ирдэг. Үүнд манай зочлох үйлчилгээний байгууллагуудын хүчин чадал, хүртээмж хэр байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Цаашид аль бүс нутагт, ямар байршилд олон улсын стандартын дагуу зочлох үйлчилгээний барилга байгууламжуудыг оновчтой барих вэ гэдэг нь маш чухал юм. Төр, хувийн хэвшил хамтран үүнийг цогцоор нь шийдэж чадвал цаашид үйлчилгээний чанарын тал дээр том бэрхшээл гарахгүй гэж бодож байна. Бидний судалгааны үр дүнгээр уламжлалт хот айлын зарчмыг хууль эрх зүйн хүрээнд зөвшөөрөгдсөн, нэгдсэн зохион байгуулалттай хоршоо болгон хөгжүүлэх шийдэл гаргасан. Ингэснээр гадаад, дотоодын жуулчид тогтсон маршрутын дагуу нэг хот айлаас нөгөө рүү дамжин аялж, Монголын нүүдлийн соёл иргэншил, малчин ард иргэдийн өдөр тутмын амьдрал ахуйтай биеэр танилцан, суралцах боломж бүрдэх юм. Төрөөс 2024 онд хэрэгжүүлсэн "Шинэ хоршоо", "Сайн хоршоо" хөдөлгөөн нь малчид хот айлаараа нийлж хамтын хоршоо байгуулах ажлыг бодлогоор дэмжсэн. Энэхүү бүтэц нь малчдыг зөвхөн мал аж ахуйгаас гадна аялал жуулчлалын салбараас өрхийн орлогоо нэмэгдүүлэн бүрдүүлэх бүрэн боломжтойг бодит амьдрал дээр бэлхнээ харуулж байна. Тэгэхээр нэн тэргүүнд салбарын хууль эрх зүйн орчин улам боловсронгуй болох зайлшгүй хэрэгтэй байна. Мөн үйлчилгээний чанар, стандартаа олон улсын түвшинд биш юм аа гэхэд ядаж дотоодын стандартаа бүрэн хангах хэрэгтэй байна. Түүнчлэн аялал жуулчлалтай шууд холбоотой дэд бүтцийн томоохон асуудлууд тухайлбал, агаарын тээврийн, зам тээврийн харилцаа холбооноос эхлээд дотоодын дэд бүтцийн асуудлаа сайн шийдэж чадвал манай улсын аялал жуулчлалын салбар цаашдаа тогтвортой хөгжих бүрэн боломжтой. Үүний зэрэгцээ Монгол Улс хэт их жуулчин хүлээн авах нь ер нь зөв үү, буруу юу. Манай улсын байгаль орчин, эко систем нь өөрөө маш эмзэг тул байгаль орчноо давхар хамгаалах, байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагааг бодлогоор дэмжих тал дээр илүү анхаарах ёстой.
“Аялах газраа виртуал хэлбэрээр харж сонгодог болсон байна”
-Виртуал аялал жуулчлал буюу AI технологийг салбартаа хэрхэн үр дүнтэй ашиглах талаар нэгэн профессор багшийн судалгаа анхаарал татсан. Орчин цагийн дижитал эрин зуунд AI технологийг маркетингийн сурталчилгаанд ухаалгаар ашиглах нь нэн чухал байна. Ингэснээр гадаадын жуулчдад зорих газраа урьдчилан виртуал хэлбэрээр бодитой мэдрүүлж, манай улсад биеэрээ ирэх хүсэл тэмүүлэл, сонирхлыг нь цахим орчинд төрүүлэх боломжтой. Монгол Улсын аялал жуулчлалын зах зээл болон дэд бүтэц нь энэхүү AI технологийг нэвтрүүлэхэд бэлэн байна уу гэдэг асуудал бас яригдана. Мөн манай аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүд олон улсын жишигт нийцсэн “ногоон стандарт”-ыг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нэн шаардлагатай байна. Тухайлбал, эрчим хүч, усны хэмнэлттэй ухаалаг технологи ашиглах, саарал ус болон хог хаягдлыг дахин боловсруулах, хөрс, ургамал, ан амьтныг хамгаалах замаар байгальд ээлтэй үйл ажиллагааг тогтвортой явуулах хэрэгтэй байна. Аялал жуулчлал бол маш олон салбарын хамтын хүчээр урагшилдаг онцлогтой. Тиймээс дотоодын үйлчилгээний байгууллагууд орчин цагийн техникийн дэвшлийг цаг алдалгүй нэвтрүүлж, хамтын ажиллагаанд түшиглэсэн байгаль орчноо хамгаалах нэгдсэн стандарт, менежментийг бий болгох нь манай улсад нэн чухал байна.
“Орон нутгийн бартаат зам нь Монголыг зорих гол адал явдал байж болно”
-Монгол Улсын аялал жуулчлал цар тахлын дараа дэлхий нийтийн анхаарлыг татаж, эрчимтэй хөгжиж байна. Манай улс онгон дагшин байгаль, нүүдлийн соёл иргэншлийнхээ ачаар гадаадын аялагчдын заавал зорин очих орны нэг болох шатандаа явна. Бид цаашид олны анхааралд өртсөөр байх ч байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг цогцлоох нь чухал юм. Үйлчилгээний чанар, стандартыг нэвтрүүлж, жуулчдын сэтгэл ханамжийг бүрэн хангаж чадвал манай улсын аялал жуулчлал цаашид маш өндөр түвшинд тогтвортой хөгжих болно. Аялал жуулчлал нь хаана ч эерэг болон сөрөг нөлөө үзүүлдэг тул байгаль орчин, экосистемийн даацыг хэтрүүлэхгүй байх зарчмыг баримтлах хэрэгтэй. Мөн жуулчдын маршрутыг тодорхой болгож, хөдөө орон нутагт дан ганц засмал зам тавих нь зөв үү гэдгийг бодох нь чухал юм. Орон нутгийн бартаат зам нь өөрөө аялал жуулчлалын өвөрмөц брэнд, Монголыг зорих гол адал явдал байж болно. Тиймээс адал явдалт болон тусгай сонирхлын аяллын гол үнэ цэнийг хадгалах нь зүйтэй. Бид хэт их масс жуулчин авахаас илүүтэй, байгаль орчны даацдаа тохирсон чанартай жуулчин хүлээн авах нь өнөөдөр хамгийн чухал байна. Мөн манай улсын хувьд зочлох үйлчилгээний соёл, стандарт маш чухал байна. Мөн үүний зэрэгцээ дэлхий нийтэд өнөөдөр бодитоор хэрэгжиж буй шинэлэг чиг хандлага, дэвшлүүдтэй хөл нийлүүлэн алхах шаардлагатай байгаа юм. Энгийн жишээг л дурдахад, хөрш зэргэлдээ орнууд хүртэл байгаль орчинд сөрөг нөлөөтэй орчин үеийн шилэн барилга байгууламж барихаас албан ёсоор татгалзаж байгаа.
Шилэн барилгууд нь нарны хэт ягаан туяаг гаднаас шууд тусгаж, орчин тойрондоо хэт их халуун орчныг бий болгож байна гэж үзээд байгаа юм. Яг үүн шиг дэлхий дахинд болон олон улсад амжилттай хэрэгжиж байгаа байгальд ээлтэй шинэ шинэ ухаалаг шийдлүүдийг бид аялал жуулчлалын салбартаа цаг алдалгүй нэвтрүүлж ажилламаар байна.Хөдөө орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих үйл ажиллагаа тодорхой хэмжээнд хэрэгжиж байна. Иргэдийн гар урлал, бүтээгдэхүүнийг жуулчдад шууд худалдаалах тусгай цэгүүдийг аялал жуулчлалын гол чиглэл, түүхэн үзмэртэй газруудад байгуулах явдал юм. Түүнчлэн жуулчны бааз, зочид буудлуудад нутгийн брэнд, бэлэг дурсгалыг борлуулах зориулалтын цэгүүдийг байгуулж, бодлогоор дэмжих нь чухал байна. Үүнээс гадна аялал жуулчлалын байгууллагууд нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, малчдаа бодитоор дэмжих бүрэн боломжтой. Үүний тулд орон нутгийн удирдлагууд хувийн хэвшилтэйгээ хамтран, худалдаа үйлчилгээний төрөлжсөн цэгүүдийг хамгийн оновчтой байршилд шийдэж байгуулах шаардлагатай байна.
Т.БАТЦЭЦЭГ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 112 (7854)

Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Өнөөдөр нээлтээ хийх Монголын Үндэсний Спортын зуны VIII наадмын ХӨТӨЛБӨР
Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдал үүссэнийг цэвэрлэжээ
Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Б.Пүрэвдагва: Сэлбэ орон сууцжуулах төслийг цаашид Сэлбэ ухаалаг хот гэдэг нэртэйгээр хөгжүүлэхээр болсон
Монголын волейболын шигшээ баг Зүүн Азийн шилдгүүдтэй наймдугаар сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө
Нийслэлд наймдугаар сарын 15-ны дотор сургууль, цэцэрлэгийн засваруудыг дуусгаж, сурагчдын автобусны тоог нэмэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал "MIMC 2026" Олон улсын олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болжээ
Маргааш НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансруу шилжүүлнэ
Ирэх сарын 15-наас 9-р сарын 12 хүртэл дугаарын хязгаарлалт тогтооно хэмээн мэдэгдлээ
П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан
ҮНЭ ХАНШ: МАХНЫ ҮНЭ БУУРЧЭЭ
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Хагас коксон түлшийг ₮288.7 тэрбумаар худалдаж авах тендерийг наймдугаар сарын 3-нд нээнэ"
Иргэд тэтгэврээс гадна хуримтлал үүсгэн, өгөөж хүртэх эрх зүйн орчин бүрджээ
“СОР17”-д найман санаачилга дэвшүүлсний гурав нь Монгол Улсынх
Танилц: Аймгийн наадамд зодоглосон долоон бөхөөс хориглосон бодис илэрчээ
Драгон төвд 25 настай эмэгтэй амиа хорлосон байж болзошгүй хэргийн үйл явцыг харуулсан хяналтын камерын бичлэгийг олон нийтэд тараасан иргэнд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэв
ГССҮТ: Түлэгдэлтийн дараах сорвитой иргэдэд зориулсан үнэ төлбөргүй үзлэг наймдугаар сарын 15-нд болно
ТАНИЛЦ: Сурагчдын улирлын амралтын хуваарь
Жуулчдыг залилах, хохироох тохиолдол нэмэгдэж байгааг НАЖГ-аас анхаарууллаа
Дуучин Б.Болд: Би таван хүүхдийн эцэг хүн шүү. Миний гэр бүл, үр хүүхдийг тайван байлгаарай
Ирэх сард халуун өдрийн давтамж ихсэж, усархаг бороо, мөндөр орж, үер усны аюул үүсэх эрсдэлтэй байна
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Авлигатай тэмцэх газарт очиж мэдүүлгээ өгөөгүй байна
Ц.Сандаг-Очир: Улаанбаатарт наймдугаар сарын 17-28-нд болох "КОП-17"-д оролцохоор 4,127 хүн бүртгүүлээд байна
Э.Батмагнай ховорхон тохиох боломжоо алдлаа
Өмнөх Засгийн газраас “үлдсэн” зургаан дэд сайдын хөрөнгийн мэдүүлэг
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна
29 настай эмэгтэй Драгон төвийн 3 дугаар давхараас болгоомжгүй байдлаар унаж нас баржээ
I ангийн элсэлтийн цахим бүртгэл 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхэлнэ
Сэрэмжлүүлэг: Дараах бүтээгдэхүүнүүдээс нянгийн халдвар илэрсэн тул эргүүлэн татаж байна
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.