3011-р сар, 2026Даваа гараг

“Эрдэнэс Метан“ ХХК-ийн үзэглэсэн хөрөнгө оруулалтын гэрээний үр дүнд Монгол Улсын түүхэн дэх анхны метан хийн нөөцийг бүртгэлээ

6 сар 12. 10:522 мин унших

“Эрдэнэс Метан“ ХХК-ийн үзэглэсэн хөрөнгө оруулалтын гэрээний үр дүнд Монгол Улсын түүхэн дэх анхны метан хийн нөөцийг бүртгэлээ

​​​​​​​

Анх 2016 онд байгуулагдсан “Эрдэнэс Метан” ХХК нь улсын төсвөөс ямар нэгэн зардал гаргалгүйгээр, геологийн болон санхүүгийн өндөр эрсдэлийг гадаадын хөрөнгө оруулагчид даатгах ухаалаг шийдлийг олсон юм.

Тэд 2019 онд Австралийн “Жейд Метан” ХХК-тай хамтран “Метан Газ Ресурс” хамтарсан компанийг байгуулж, өнөөдрийг хүртэл нийт 60 тэрбум төгрөг гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татан, 31 цооногийн өрөмдлөг, хайгуулын ажлыг цогцоор нь гүйцэтгээд байна.

2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хуралдаж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших “Тавантолгой XXXIII” талбайн нүүрсний давхаргын метан хийн баялгийн үнэлгээ, нөөцийн тооцоог Монгол Улсын түүхэнд анх удаа улсын бүртгэлд хүлээн авахаар шийдвэрлэлээ. Энэ нь Монгол орны цэвэр эрчим хүчний ирээдүйд шинэ хуудас нээсэн ажил болов.

 Тоогоор илэрхийлэгдэх томоохон боломж:

Хайгуулын ажлын үр дүнд Тавантолгойн Улааннуурын хэсэгт дараах хэмжээний олборлох боломжит баялгийг тогтоогоод байна (сая стандарт шоо метрээр):

Төслийн “хүлээгдэж байгаа” ангиллын нөхцөлт баялаг

Олборлох боломжит нөхцөлт баялаг, сая стандарт шоо метр

Багаар тооцсон (1C)

1,372

Оновчтой тооцсон (2C)

5,413

Ихээр тооцсон (3C)

11,097

Хэтийн төлөвт баялаг

Олборлох боломжит хэтийн төлөвт баялаг, сая стандарт шоо метр

Багаар тооцсон (1U)

1,105

Оновчтой тооцсон (2U)

5,567

Ихээр тооцсон (3U)

11,047

Ирээдүйд авчрах үр өгөөж:

Цаашид орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө (PDO)-г батлуулснаар олборлолтын ажил албан ёсоор эхэлнэ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр:

  1. Байгаль орчинд ээлтэй: Метан хийг нийтийн тээвэр, нүүрс тээврийн машинуудын түлш болгож ашигласанаар агаарын бохирдлыг эрс бууруулна.
  2. Шинэ дэд бүтэц: Хий шингэрүүлэх, хадгалах, тээвэрлэх цоо шинэ аж үйлдвэрийн салбар Монголд бий болно.
  3. Улсын төсвийн шинэ урсгал: Татвар, АМНАТ-с гадна Төрийн өмчит "Эрдэнэс Метан" ХХК-иар дамжуулан улсын санд томоохон хэмжээний ногдол ашиг төвлөрнө.

Энэхүү төсөл бол зөвхөн хийн олборлолт биш, Монгол Улсын эрчим хүчний хараат бус байдал, ногоон хөгжлийн шинэ гарц юм. Байгалийн баялгаа ухаалаг технологиор амилуулж, цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг шинээр нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ҮНЭ ХАНШ: Талх, махны үнэ өсжээ

Өдрөөс өдөрт өндөг, гурилан бүтээгдэхүүн зэрэг гол нэрийн зарим барааны үнэ нэмэгдэж байна. Арваннэгдүгээр сарын 25-ны байдлаар гэхэд өмнөх сараас 2.1 хувиар, өмнөх 7 хоногоос 0.1 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Атар, мишээл, хар талх, хонины мах, үхэр, адууны махны үнэ захуудад өсжээ. Тухайлбал, Атар талх 2800-3500 төгрөгийн үнэтэй байна

3 977

Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог

Голомт банк харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн олон улсын төлбөр тооцоо, гадаад гуйвуулгын боломжуудыг өргөжүүлж, гадаад гүйлгээний гарцыг хүртээмжтэй байлгахад онцгой анхаарч ирсэн. Бид одоогийн байдлаар дэлхийн нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллага руу 14 төрлийн валютаар гадаад төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна. Тэр дундаа БНХАУ руу төлбөр тооцоо, гадаад гуйвуулга хийх шийдлийг хүртээмжтэй хүргэж, харилцагчдад юанийн төлбөр тооцоогоо төрөл бүрийн сувгаар, сонголттой гүйцэтгэх боломжийг олгодог. БНХАУ руу мөнгөн шилжүүлэг хийх сонголтууд: ·Гадаад гуйвуулга: Голомт банкны салбарт хандан эсвэл Smart bank, Интернэт банкны үйлчилгээг ашиглан үнийн дүн хамаарахгүй шилжүүлэг хийх боломжтой. Бүтээгдэхүүний нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу. ·Alipay шилжүүлэг: SocialPay аппликэйшний “Нэмэлт” цэсийг ашиглан Alipay хэрэглэгч рүү гадаад мөнгөн гуйвуулгыг хамгийн хурдан шилжүүлнэ

13.8K

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар нэмэгджээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын голлох үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Дотоод аудит, хяналт, шинжилгээ-үнэлгээний газрын дарга Н.Мөнхбаяр өнөөдөр /2026.11.17/ танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар өсөж, инфляцын түвшин өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Инфляцад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт хамгийн их нөлөөлсөн бөгөөд тус бүлгийн үнэ 19.8 хувиар өссөн байна. Мөн зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 19.8 хувь, тээврийн бүлгийн үнэ 19.3 хувь, согтууруулах ундаа, тамхины үнэ 16.5 хувиар нэмэгджээ. Түүнчлэн боловсролын үйлчилгээний үнэ 17.7 хувь, даатгал, санхүүгийн үйлчилгээ 17.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ 8.5 хувь, гэр ахуйн тавилга, барааны үнэ 7.7 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 6.9 хувиар өссөн байна. Харин орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 5.9 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээний үнэ 8.4 хувь, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний үнэ 1.2 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Инфляцын түвшнийг бараа, үйлчилгээний бүлгээр авч үзвэл барааны бүлгийн үнэ 14.3 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 11.1 хувиар өссөн байна. Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2026 оны эхний 10 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ

11.8K

ҮНЭ ХАНШ: Үхрийн махны үнэ нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооноос /ҮСХ/ долоо хоног тутамд гол нэрийн бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнийг судалж гаргадаг. Энэхүү судалгаагаар бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас хоёр хувиар өсөж, өмнөх долоо хоногоос 0.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ

12K


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.