
Аюулгүй байдлын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ. Байнгын хорооны хуралд хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр танилцуулав. Хуралдаанаас тоймлон хүргэе.
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр:
-Одоогийн эрх зүйн зохицуулалтаар төрийн нууцын жагсаалтыг Засгийн газар баталдаг бол цаашид ард түмнээс сонгогдсон төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал баталдаг эрх зүйн үндэс бүрдэнэ. Шинэ зохицуулалтын хүрээнд төрийн байгууллага, албан тушаалтан, дэд бүтцийн томоохон төсөл болон бусад мэдээллийг үндэслэлгүйгээр төрийн нууцад хамааруулдаг байдлыг таслан зогсоож, авлига, албан тушаалын гэмт хэрэг гарах нөхцөл мөн буурна. Мөн төрийн үйл ажиллагааны ил тод байдал нэмэгдэж, иргэдийн төрд итгэх итгэл бэхэжнэ гэж үзэж байна. Түүнчлэн албаны нууцад хамаарч буй 882 мэдээллийг ил болгож, төрийн нууцад хамаарахаас бусад төрийн байгууллагын мэдээллийг олон нийтэд нээлттэй болно. Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан, төр болон түүний байгууллагаас хуульд зааснаас бусад асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах иргэдийн эрхийг хангах нөхцөл бүрдэнэ. Мөн Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолоор баталсан салбар байгууллагын хэмжээнд төрийн нууцад хамаарах 574 мэдээллийн тоо 200 болж буурна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Төрийн болон албаны нууцын халхавч дор авлига, албан тушаалын хэрэг нуугдах ёсгүй. Засгийн газар байгуулагдаад 100 хоногт дөхөж байна. Өмнө нь өөрөө “Халуухан хавар болно” гэж мэдэгдэж байсан нь авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, нууцын нэрийн дор халхавчлагдсан асуудлуудыг ил болгож, хариуцлага тооцох алхмууд хийгдэх байх гэсэн хүлээлт төрүүлсэн. Гэвч өнөөдрийн байдлаар энэ чиглэлд бодит үр дүн хангалтгүй байгаа нь иргэдийн хүлээлтэд хүрэхгүй байна. Авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэхгүй, хууль бус үйлдлүүдэд хариуцлага тооцохгүй байгаа нь эцсийн дүндээ ард иргэдийг хохироож байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляц хоёр оронтой тоонд хүрсэн нь авлига, албан тушаалын асуудал, мэдээллийн хаалттай байдалтай тодорхой хэмжээнд холбоотой. Харбины гэрээтэй холбоотой мэдээллийн тодорхой хэсэг өнөөдөр хүртэл нууцын зэрэглэлд байгаа бөгөөд уг асуудал нүүрсний үнэ болон улсын ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн. Мөн “ногоон автобус”-ны хэрэгт холбоотой зарим гэрээ, баримт бичиг тухайн үедээ нууцын зэрэглэлтэй байсан нь асуудлыг олон нийтээс далд байлгах нөхцөл болсон. Тиймээс төрийн болон албаны нууцын хүрээг хумьж, үндэслэлгүйгээр нууцалсан мэдээллийг ил тод болгохын зэрэгцээ хууль зөрчсөн албан тушаалтнуудад бодит хариуцлага тооцдог тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна.
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр:
-Нэг талаасаа улс төрийн, нөгөө талаасаа хууль зүйн шинжтэй асуулт асууж байна. Төрийн болон албаны нууцын тухай хууль батлагдаж хэрэгжээд 10 жил болжээ. Энэ хугацаанд байгууллагын нууцад мэдээлэл хамааруулах асуудлыг тухайн салбар хариуцсан сайд, агентлагийн дарга, төрийн өмчит компанийн захирал өөрийн үзэмжээр шийдэж, нууцын тамга дардаг байсан. Ингэснээр сүүлийн 10 жилийн хугацаанд иргэдийн мэдэх эрхийг хязгаарласан олон асуудал гарсан. Нөгөө талаас авлига, хулгайн шинжтэй үйлдлүүдийг нууцын тамганы цаана халхалж, иргэдийн мэдэх эрхийг хааж байсан нь өнөөдөр олон баримтаар нотлогдож байна. Энэ асуудлыг ил болгохын төлөө Ганбат гишүүн бид хоёр ч нэлээдгүй хугацаанд ажилласан. Хөгжлийн банк, нүүрсний сонсголын үеэр олон гэрээ хэлцэл, асуудлыг ил тод болгож байсан. Нүүрсний асуудал дээр холбогдсон хүмүүс маш хүчтэй эсэргүүцэж байсан. Гэвч олон асуудал илэрч, 20 сая ам.долларын байр савтай холбоотой асуудал, нүүрс болон бор тээгийн хулгай зэрэг олон хэрэг баримтаар нотлогдон хууль, шүүхийн байгууллагад шилжсэн. Үүнтэй холбоотойгоор амь тэмцэж, очих газаргүй болсон хүмүүс Хууль зүйн сайдыг ямар ч үнээр хамаагүй гүтгэж, нэр төрд нь халдаж, албан тушаалаас нь зайлуулах ажиллагаа явуулсан гэж би харж байгаа. Энэ ажиллагаанд манай О.Цогтгэрэл дарга мэдээд оролцсон уу, мэдэлгүй оролцсон уу, эсвэл зүгээр л нэр нь холбогдоод явж байна уу гэдгийг сайн мэдэхгүй байна. Хөгжлийн, дэд бүтцийн том төслүүдийн худалдан авалтыг нууц хэлбэрээр хийхийг хуулиар шууд хориглож байгаа. Туулын хурдны зам тэр чигээрээ гэмт. Том төслийн ард том хулгай байна гэдэг нь өдөр тутам харагдаж байгаа” гэлээ.
Төмөрбаатарын БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 109 (7851)


Эдийн засаг, хөгжлийн сайд махны үнийг буурч 20 мянган төгрөгт хүрсэн гэтэл 26-35 мянган төгрөгийн үнэтэй байна
“ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
25 жилийн өмнөх эл өдөр дэлхийг айдаст автуулсан халдлага болж байв
Ерөнхий сайд Н.Учрал хамаарал бүхий сургуульдаа “хувьсах зардал нэхээгүй” гэв
Т.Аубакир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэрийг буцаалаа
Самрын нөөц бага байгаа тул түүж, бэлтгэхийг хориглолоо
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Н.Учрал: Манай гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэгэн хүсэлт гаргаагүй
Төсвийг мөшгөе: Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулахад инженерийн бэлтгэл ажилд 2 тэрбум 57 сая төгрөгийг зарцуулна
ФОТО: Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг угтан авлаа
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалт ням гарагт дуусгавар болно
Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?
"Горхины хажууд нэг хүний дээр бензин асгаж шатаагаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
М.Нарантуяа-Нара: Өмнө нь урваж байсан учраас Монгол Улс бодлогын яамаа хасаг хүнд хариуцуулмааргүй байна
Т.Аубакир: М.Нарантуяа-Нара фашист үйлдэл хийж байна
ЭЦА: Химийн хортой бодис ашигласан, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэж явсан үйлдлийг шалгаж байна
Өнөөдөр Дулаан хангамжийн байгууллага үүсэж хөгжсний 67 жилийн ойн өдөр тохиож байна
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
Б.Жавхланд Ерөнхийлөгчид нэр дэвших эрх байхгүй
"Төмөр зам доогуурх нүхэн гарц, ДЦС 5-ын бүтээн байгуулалтын ажил өвлийн улиралд үргэлжилнэ"
Ард түмний гэгддэг Таван толгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай
БАЙР СУУРЬ: Төсвийн тодотголын талаар хэн, хэн юуг өгүүлэв
С.Зоригийн хөшөөг зөөсөн компанийг 1000 нэгжээр торгов
ТАНИЛЦ: Үхрийн цул, хонины мах, нэгдүгээр зэргийн гурил, луувангийн үнэ өсжээ
Фото: Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв
Цагдаагийн хурандаа К.Женисгүл М.Нарантуяа-Нарагийн асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ханджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.