ҮНЭ ХАНШ: Гурил, мах, талх, сүү, өндөгний үнэ дахин нэмэгджээ

3 цаг 29 минутын өмнө

Гурил, мах, талх, сүү, өндөг, төмс, луувангийн үнэ дахин нэмэгджээ.


Үнийн өсөлтийн эсрэг авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хүрээнд тавдугаар сарын 19-ны өдрөөс нийслэлийн төвийн зургаан дүүргийн зургаан цэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж  буй. Энэхүү худалдаа нь махны үнийг буулгах зорилготой. Гэвч махны үнэ тавдугаар сарын 25-ны байдлаар 2.3 хувиар өсжээ. Тодруулбал, Гурил, мах, талх, сүү, өндөг, төмс, луувангийн үнэ дахин нэмэгджээ. Эдгээр гол нэрийн бараа бүтээдэгхүүний үнэ өмнө долоо хоногт ч өсөлттэй гарчээ.

Тухайлбал, Улаанбаатар хотод өмнөх долоо хоногоос 0.3 хувиар, өмнөх сараас 4.8 хувиар өссөн байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад:

  • Луувангийн үнэ 4.3 хувиар,
  • Үхрийн ястай махны үнэ 2.3 хувиар,
  • Үхрийн цул махны үнэ 1.2 хувиар тус тус өссөн байна.


Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.