
УСУГ-ын Инженерийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Одхүүтэй УСУГ-ын үйл ажиллагаа, төлөвлөгөөт засвар, шинэчлэлийн талаар ярилцлаа.
-Нийслэл хотын иргэдийн усны хэрэглээ ямар байна вэ. Сүүлийн жилүүдэд усны хэрэглээ нэмэгдсэн үү?
-Улаанбаатар хотын цэвэр усны хоногийн хэрэглээ 185-190 мянган м.куб байна. Мөн энэ хэмжээний бохир усыг бид татан авч цэвэрлэх байгууламжаар дамжуулдаг. Сүүлийн жилүүдэд усны хэрэглээ нэлээд ихэссэн. Оргил ачааллын үед 200 мянган м.куб ус хэрэглэж байна. Хэдхэн жилийн өмнө 160-170 мянган м.куб байсан. Усны хэрэглээ ингэж нэмэгдсэн нь дахин төлөвлөлт, орон сууцжуулалтай холбоотой.
Жишээлбэл, гэр хорооллын нэг талбайд дунджаар 50 хүн амьдарч байсан гэж тооцоход тус талбайд 12 юм уу, 24 давхар гурван блок орон сууц барьчихаар тэнд 50 хүн бус 5000 хүн амьдрах болж байгаа юм. Ингэхээр 50 хүний уух усны хэмжээ 5000 болж нэмэгдэж байна гэсэн үг.
-Шугам сүлжээний засварууд хэзээ хийгддэг вэ?
-Манай улс эрс тэс уур амьсгалтай бөгөөд хүйтний улирал удаан үргэлжилдэг. Мөн Улаанбаатар хотын байрлаж байгаа хөрс цэвдгийн бүсэд байдаг. Хөрс нь 2-3 метр хүртэл хөлддөг. Хэдий цаг агаар дулаарч байгаа ч газар ухахад 50 см орчим гэссэн түүнээс доош хөлдүү байдаг. Үүнтэй холбоотой усны шугам сүлжээ дунджаар 2-4 метрийн гүнд бий. Улаанбаатар хотыг усаар тасралтгүй хангахын тулд жил бүр дулааны улиралд засваруудаа хийддэг.
-Шугам сүлжээнд ямар төрлийн засварууд хийгддэг вэ?
-Болзошгүй гэмтэл, саатлын үед хурдан шуурхай арга хэмжээ авахын тулд шугам сүлжээний хаалтуудыг шинэчлэх ажлыг жил бүр хийдэг. Хаалт нь усны урсгалыг хязгаарлаж байдаг. Мөн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний шинэчлэлтийг хийнэ. Юу гэхээр 30-40 метрийн гүнээс усыг өндөр даралттай насосоор шахдаг. Тиймээс энэ мэтээр тоног төхөөрөмжүүдийн найдвартай, аюулгүй байдлыг хангана. Засвар, шинэчлэлийн ажлууд дөрөвдүгээр сарын 15-наас арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилдэг. Энэ хугацаанд зарим төхөөрөмжийг худалдан авах, заримыг нь нөөцөөс бүрдүүлэх, мөн засварын ажлуудаас алийг нь түрүүлж хийх вэ гэх зэргээс хамаараад удаашрах тохиолдол байдаг. Бид аль болох хэрэглээний усыг таслахгүйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Хэрэв ус таслах шаардлага гарвал шөнийн цагаар, амралтын өдрүүдээр засвараа хийдэг.
-Гэр хорооллын айл өрхийн усны хэрэглээг хэрхэн хянаж, ямар засвар үйлчилгээг хийдэг вэ?
-Гэр хороололд 700 гаруй ус түгээх байр бий. Тэдгээр ус түгээх байруудад шаардлагатай засвар шинэчлэлтийг хийж, өвөлд бэлддэг. Үүнээс гадна хувийн байшин, хаустай төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон айлуудын өвөл хөлдөх, бохир ус бөглөрөх зэрэг эрсдэлүүдэд хяналт тавьж, албан шаардлагуудыг хүргэдэг.
-Танай байгууллагад үүсээд байгаа хүндрэлтэй асуудлууд юу байна вэ?
-Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан зах зээлдэх бараа материалын үнэ өсөөд байна. Үүнтэй холбоотой сэлбэг, бараа материалын татан авалт удааширч байна. Ингэхээр бид төлөвлөсөн ажлуудаа график хугацаанаасаа түрүүлж, богино хугацаанд хийх гэдэг ч юм уу иймэрхүү асуудал тулгарч байна. Дараагийн нэг асуудал бол бохир усан дахь бохирдлын хэмжээ асар өндөр болсон. Дээр нь хатуу хог хаягдал ихэссэн. Үүнээс шалтгаалан тоног төхөөрөмжүүд эвдэрч, үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй байна. Энэ бол хүмүүсийн дадалтай холбоотой асуудал учраас хүн болгонтой тулж харьцах боломжгүй. Хүмүүс төрөл бүрийн хоолны үлдэгдэл, химийн бодистой угаалгын нунтгаа усны хоолой руу хийж байна. Жишээлбэл, хоолны үлдэгдэл нь органик бохирдлыг бий болгож ялзрал үүсгэдэг. Мөн хатуу хог хаягдал нь шугамын хоолойг бөглөх зэрэг асуудал байна.
-Хамгийн олон жилийн насжилттай шугам хэзээ тавигдаж байсан бэ. Насжилт өндөртэй шугам сүлжээнд ямар завсар шинэчлэлүүдийг хийдэг вэ?
-УСУГ-ын хамгийн олон жилийн насжилттай шугам 1959 онд тавигдсан 67 жил болсон шугам байна. Тухайн үед хийгдсэн ган шугамуудад зэврэх асуудал үүсдэг. Тиймээс шуудуу ухахгүйгээр газар доор байгаагаар нь хуванцраар доторлодог. Одоогоор энэ ажлыг хийгээд явж байна. Мөн бохир усны шугамын доторлох ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Бохир ус нь химийн нэгдэл ихтэй учраас гадна шугамууд элэгдэх, цоорох эрсдэлийг бий болгодог. Харин тоног төхөөрөмжүүдийн хувьд хамгийн сүүлийн үеийн технологи бүхий төхөөрөмжүүдийг суурилуулж үйл ажиллагаагаа явуулж байна.
-Хуучирсан шугам сүлжээний нөлөөлөл хэрхэн илрэх вэ?
-Хуучирсан шугам сүлжээний нөлөөлөл нь гэнэтийн бага зэргийн усны алдагдал гарах байдлаар илэрдэг. Тэгэхдээ бид хүндрэл учруулахгүйгээр тэр дор нь засварлаад явдаг. Хуучин шугам сүлжээг доторлосноор гэмтлийн тоо нэлээн буурсан.
-Цаашид ус хангамжийн системд ямар шинэчлэлийг хийхээр зорьж байна вэ. Мөн усны өртөг хямд тул замбараагүй хэрэглээ үүсээд байна гэх болсон. Энэ дээр ямар байр суурьтай байна вэ?
-Усны өртөг маш хямд байгаа учраас хэрэглээ их замбараагүй байна. Жишээлбэл, авто угаалгын газар гэхэд ундны усаар автомашин угааж байгаа шүү дээ. Мөн зүлэг ногоо, зам талбайг ундны усаар усалж байна. Энэ бол өртөг бага байгаатай л холбоотой. Ахуйн хэрэглээний усны бөөний үнэ литр нь нэг төгрөг 34 мөнгө. Энэ бол дэлхийд байхгүй үнэ. Ийм бага өртөгтэй учраас хүмүүс тоолгүй, замбараагүй хэрэглэдэг. Цаашлаад усны өртөг бага учраас бид шугам сүлжээний ажлыг хурдан хийж чадахгүй байна. Манай байгууллага орлогоороо өөр өөрийгөө санхүүжүүлдэг. Тэгэхээр манайд орж ирж байгаа мөнгө нь бага учраас шугам сүлжээний ажлыг хийхэд санхүүгийн хувьд хүндрэлтэй байдаг. Тиймээс цаашид цэвэр, бохир усны өртгийг нэмэх шаардлагатай.
-Иргэд усыг зүй зохистой хэрэглэхийн тулд яах ёстой вэ?
-Иргэд ухаалаг хэрэглээг нэвтрүүлж, усны хэрэглээ багатай аяга таваг угаагч, угаалгын машин, суултуур гэх мэт хувийн хэрэгцээний зүйлсийг ашиглавал зохистой. Энэ нь усыг алдагдалгүй, ухаалгаар зарцуулж буй нэг хэлбэр юм. Түүнээс биш бага ус хэрэглэ, усаа хэмнэ гээд байгаа зүйл биш.
Мөн усны төлбөр бол үйлчилгээний өртөг. Түүнээс биш ус үнэгүй шүү дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 101 (7843)

А.Баярцэцэг: “Монгол хаан” жүжгээ үргэлжлүүлээд явмаар байна, цагдан хорихгүйгээр шалгаач ээ
ТАНИЛЦ: ЦЕГ-ын дэд даргаар эгүүлэн томилогдсон Б.Дэлгэрсайханы ХОМ
СОНСГОЛ: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 7 төрлийн бүтээгдэхүүнд урамшуулал олгосон ч үнийн дүн нь 349 тэрбум төгрөгөөр зөрүүтэй байна
Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Бэк буюу Г.Мөнхбаяр “Eurovision Asia”-д Монгол Улсыг төлөөлөн оролцоно
Найруулагч Б.Баатар шүүгчээс татгалзах хүсэлт гаргаж, шүүх хурал түр завсарлав
ФОТО: С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршуулжээ
ШУУД: Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ
Аймгууд өвөлд бэлэн үү
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүний амь нас хөнөөж, хэргийн газраас оргон зайлсан этгээдийг баривчилжээ
Азийн наадмаас Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
128 иргэнд ЭМД-ын сангаас 119 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ
Монгол хэл бичгийн болон Элсэлтийн Шалгалтын бүртгэл эхэллээ
Ахмадын баяр: Монгол улсын хамгийн өндөр настай ахмад 108 настай, урт нэртэй ахмадыг Гурвындавааотгонбаатар гэдэг
“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ
"АИ-92 автобензиний 5-6 хоногийн нөөцтэй байна"
459 сая төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр ибаримт үүсгэж 316.2 сая төгрөгийн урамшуулал авчээ
Хөгжлийн банкны хэрэгт нэмэлт судалгаа шаардлагатай хэмээн шүүх хурлыг хойшлуулав
Сэлэнгэ аймгийн 10 суманд хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, 162 толгой мал барьжээ
Түүхийнхээ түүхийрлийг арилганаа гэдэг хялбархан ажил огт биш
Улсын Онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
Өнөөдрөөс эхлэн Баянхошууны тойрог орчмын авто замыг хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ
ХЭҮК-ЫН ГИШҮҮНИЙ ТУХАЙ ХҮМҮҮСИЙН ТЭР БҮР МЭДДЭГГҮЙ 5 БАРИМТ
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
"Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
С.Молор-Эрдэнийг эрүүл мэндийн шалтгааны улмаас суллаж, хилийн хориг тавьжээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.