
Эр цэргийн албанд хөвгүүдээ мордуулах ээжүүд ховордох цаг ирэх вий дээ. Ингэж бодолд дарагдах олон ээжүүд байна. Учир нь цэргийн албанд татах эрсийг эрүүл мэндийн үзлэгт нийтээр жагсаан оруулж байгаад л "эрүүл саруул" гэсэн эмчийн дүгнэлт гарсан л бол бүгдийг татдаг гэдгийг хэн хүнгүй мэднэ.
Харин сүүлийн жилүүдэд гэлтгүй он гарсаар хэд хэдэн цэрэг албандаа буюу төрийн хамгаалалт байж байгаад эрүүл мэндээрээ ноцтой хохирох цаашлаад амь эрсэдсэн харамсалтай хэргүүд гарсаар байна.
Энэ бүгдийг Батлан хамгаалахын сайдтай нь хатуу хариуцлага тооцохгүй байгаатай холбон тайлбарлаж буй. Нөгөө хэсэг нь бугшсан асуудлыг үндсээр нь сугалж зогсоохгүй бол байсаар бугшсан хэвээр...
Тэгвэл “Цэргийн дэглэлт, хэвийн бус харилцааны эсрэг” хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа санаачлан боловсруулж буйгаа мэдэгдлээ. Тодруулбал, цэргийн байгууллагуудад гарч буй дарамт, хүчирхийлэл, цэргийн алба хаагчдын амиа алдсан тохиолдлуудтай холбоотойгоор хууль эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатай хэмээн үзжээ.
Тус хуулийн төсөл нь цэргийн байгууллагад хүний эрхийг хамгаалах, эрүүдэн шүүх болон аливаа дарамт хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох зорилготой аж. Мөн цэргийн алба хаагчдын аюулгүй орчинд ажиллаж, үүргээ гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог гэв.
Тодруулбал, хуулийн төсөлд Хүний эрхийн Үндэсний Комиссын эрх мэдлийг өргөжүүлэх зохицуулалтыг тусгажээ. Ингэснээр цэргийн ангиудад гарч буй хүний эрхийн зөрчил, дарамт шахалт, хүчирхийллийг илүү үр дүнтэй хянах боломж бүрдэхээр байгаа юм.
-Урьдчилан сэргийлэх тогтолцоо-
Түүнчлэн цэргийн байгууллагуудыг эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх хяналтын тогтолцоонд албан ёсоор хамруулах зохицуулалт тусгасан байна. Одоогийн мөрдөгдөж буй эрх зүйн зохицуулалтаар цэргийн ангид урьдчилан сэргийлэх тогтмол хяналт хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал байдаг тул энэ гаргалгааг шинэ хуулиар нээж өгөхөөр зорьсон хэмээв.
Мөн цэргийн анги, байгууллагуудад тогтмол хяналт шалгалт хийх, хүний эрхийн нөхцөл байдалд үнэлгээ өгөх, эрсдэлийг эрт илрүүлэх тогтолцоог бүрдүүлэхээр тусгажээ.
-Хариуцлагын тогтолцоо-
Сүүлийн жилүүдэд олон цэрэг амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсантай холбоотойгоор батлан хамгаалах салбарын удирдлагуудад хариуцлага тооцох асуудлыг хөндөж ирсэн байна. Хуулийн төсөлд цэргийн байгууллагын удирдлага, албан тушаалтны хариуцлагыг тодорхой болгох, хүний эрхийн зөрчил гаргасан тохиолдолд шуурхай арга хэмжээ авах зохицуулалт тусгагджээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага гарсан. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар цэргийн ангид эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх боломжгүй байдаг. Иймээс энэ хуулийн гаргалгааг нээж өгч байна” хэмээн онцолсон юм. Хуулийн төсөл санаачлагчид энэхүү зохицуулалт батлагдсанаар цэргийн байгууллагын сахилга, хариуцлага сайжирч, хүний эрхийн зөрчил буурах, алба хаагчдын аюулгүй байдал, хамгаалал илүү бодитой хангагдах боломжтой гэж үзсэн гэдгээ онцлов.
-Дэглэлт оршсоор буйг батлах кэйс-
Цэргийн ангид бие биенээ дээрэлхэж зодох нь энгийн үзэгдэл мэт буй оршсоор байгааг батлах хамгийн сүүлийн кэйсүүд.
Хилийн 0132 дугаар ангид алба хааж байсан байлдагчийн эрүүг хугалж, шанааг нь цөмлөжээ: ХХЕГ-аас байлдагчийг жагсаалын үеэр ухаан алдаж унаж, өөрөө гэмтсэн гэж мэдэгдээд буй. Гэвч есхөн хоногийн өмнө эрүүл саруул гээд цэргийн албанд албан ёсоор татагдсан 19 настай хүүгийн эрүү, шанааны ясыг салааны орлогч дарга, ахлагч Б.Тэмүүжин гэгч хугартал зодож, гэмтээсэн гэдгийг алба хаагчид мэдээлж байна.
Зодуулж, хүнд бэртсэн байлдагчийн биеийн байдал одоо маш хүнд, Төрийн тусгай албан хаагчийн эмнэлэгт эмчлүүлж байна. Байлдагч хэд хэдэн удаа хагалгаанд орж, биеийн байдал нь хүнд байгааг ХХЕГ-ын удирдлагууд болон Дорнодын Хилийн 0132 дугаар ангийн удирдлагууд ихэд нууцлав.
Жанжин штаб: Байлдагч таталт өгч ухаан алдсан & талийгаачийн нагац ах: Бие дээр үүссэн хэзэрхий, толбо, шархыг харахад бусдад зодуулсан нь харагдаж байсан
Энэ сарын 19-ний өдөр намар цэрэгт татагдсан 19 настай цэрэг бусдад зодуулж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339-р ангид цэргүүд камергүй бүсэд нэгнээ зодож амь насыг нь хохироосон талаар бид өмөн нь мэдээлсэн. Тэгвэл Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлдээ, "Байлдагч таталт өгч ухаан алдсан тул ангийн жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч Нэгдсэн эмнэлэгт яаралтай хүргэсэн. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байх үедээ нас барсан" гэжээ.

Тэгвэл талийгаачийн Нагац ах Н.Гансүх "Гурван удаа дүүгээ эргэж очиж байсан. Эрүүл чийрэг сайхан хүү байсан. Өнөөдөр ар гэрийнхэнд бүгдэд нь шок болж байна. Бүгд сэтгэл зүйн хувьд том цохилтод ороод байна. Талийгаач дүүг минь нас барснаас хоёр цагийн дараа ар гэрийнхэнд нь мэдэгдсэн. Би задлан шинжилгээ хийхийнх нь өмнө би орж дүүгээ гадна үзлэгийн үеэр нь орж харсан. Бие дээр үүссэн хэзэрхий, толбо, шархыг харахад бусдад зодуулсан нь харагдаж байсан. Миний дүү өвөө эмээгийнхээ гал дээр төрсөн зээ болохоор өлчир, чийрэг биетэй 180 см өндөр залуу байсан. Хүний хүчинд автаж, аргагүй байдалд орж нас барсан байх гэж би харж байна. ЗХЖШ-аас эрүүл мэндийн шалтгааны улмаас гэдэг тайлбар өгснийг хараад маш их цочирдсон. Эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан гэсэн тайлбар өгснийг нь хараад миний хувьд маш их гомдож, итгэж чадаагүй. Цэрэгт татах үеийнх нь эмчийн үзлэг, дүгнэлтийг үзүүлнэ. Цааш цаашдаа аавын олон хүү армид яваад амиа алдаад байж болохгүй.
Цэрэгт байхдаа гоё байна, улирч магадгүй гэж ярьж байсан шүү дээ, дүү минь. Ийм эх оронч сэтгэл зүрхээр хандаж байсан. Гэтэл хөшигний цаана ийм сэтгэл зүрхтэй цэргүүд нь амь насаа алдаад байж болохгүй. Холбогдох албан тушаалтнууд нь арга хэмжээ авах ёстой" хэмээн газар дээр нь очиж сурвалжилж буй Eguur News агентлагт өгсөн яриандаа дурджээ.
Мөн "5-сарын 19-ний орой 18 цаг өнгөрч байхад Яаралтай тусламжийн тасагт дуудлага ирсэн. Эмнэлгийн тусламжийн баг өөр дуудлагад явсан байсан бөгөөд цэргийн анги руу баг гарах үед цэргүүд өөрсдөө талийгаачийг зөөвөрлөж эмнэлэг дээр зөрж авчирсан. Энэ үед амь хохирогчийн биеийн байдлын хувьд амьсгал зогссон зүрхний цохилт мэдрэгдэхгүй клиник үхлийн байдалтай ирсэн. Тухайн өдөр гарсан сувилагч нь бол алга байна. Маргааш нь мэдээлэл авахад тухайн цэрэг амьсгалгүй, зүрх нь зогсож, аль хэдийн амьсгал хураасан байсан. Эрчимтийн сэхээний эмч яаралтайгаар тусламж үзүүлсэн боловч үр дүн гараагүй. Огт амьсгал, зүрхний цохилтгүй буюу сэргэх магадлалгүй болсон байсан гэсэн үг" гэж Баянхонгор аймаг, Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн зөвлөх эмч Ч.Жавзан ярьжээ.

"Горхины хажууд нэг хүний дээр бензин асгаж шатаагаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
"Төмөр зам доогуурх нүхэн гарц, ДЦС 5-ын бүтээн байгуулалтын ажил өвлийн улиралд үргэлжилнэ"
ЭЦА: Химийн хортой бодис ашигласан, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэж явсан үйлдлийг шалгаж байна
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

Эдийн засаг, хөгжлийн сайд махны үнийг буурч 20 мянган төгрөгт хүрсэн гэтэл 26-35 мянган төгрөгийн үнэтэй байна
“ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
25 жилийн өмнөх эл өдөр дэлхийг айдаст автуулсан халдлага болж байв
Ерөнхий сайд Н.Учрал хамаарал бүхий сургуульдаа “хувьсах зардал нэхээгүй” гэв
Т.Аубакир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэрийг буцаалаа
Самрын нөөц бага байгаа тул түүж, бэлтгэхийг хориглолоо
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Н.Учрал: Манай гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэгэн хүсэлт гаргаагүй
Төсвийг мөшгөе: Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулахад инженерийн бэлтгэл ажилд 2 тэрбум 57 сая төгрөгийг зарцуулна
ФОТО: Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг угтан авлаа
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалт ням гарагт дуусгавар болно
Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?
М.Нарантуяа-Нара: Өмнө нь урваж байсан учраас Монгол Улс бодлогын яамаа хасаг хүнд хариуцуулмааргүй байна
Т.Аубакир: М.Нарантуяа-Нара фашист үйлдэл хийж байна
Өнөөдөр Дулаан хангамжийн байгууллага үүсэж хөгжсний 67 жилийн ойн өдөр тохиож байна
Б.Жавхланд Ерөнхийлөгчид нэр дэвших эрх байхгүй
Ард түмний гэгддэг Таван толгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай
БАЙР СУУРЬ: Төсвийн тодотголын талаар хэн, хэн юуг өгүүлэв
С.Зоригийн хөшөөг зөөсөн компанийг 1000 нэгжээр торгов
ТАНИЛЦ: Үхрийн цул, хонины мах, нэгдүгээр зэргийн гурил, луувангийн үнэ өсжээ
Фото: Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв
Цагдаагийн хурандаа К.Женисгүл М.Нарантуяа-Нарагийн асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ханджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.