
Өчигдөр МАН болон АН-ын бүлэг хуралдлаа. Намууд бүлгийн хурлаараа хэлэлцсэн асуудлынхаа талаар "БАЙР СУУРЬ"-аа илэрхийлэв.
МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал: Монгол Улсад хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг санаачлан боловсрууллаа. Энэхүү хуулийн гол зорилго нь хүүхдийн хичээлээс гадуурх болон амралтын цагийн хөгжлийг дэмжих эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхэд чиглэж байна. Олон улсын жишгээр “оролцоотой хүүхэд хөгждөг, хөгжсөн хүүхэд хамгаалагддаг” гэсэн зарчмыг баримталдаг. Тиймээс хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд төр, эцэг эх, бүх талын оролцоог хангах шаардлагатай. Монгол Улсын ирээдүйн иргэдийн хөгжлийг хангах тал дээр энэ хуулийн төсөл томоохон үр дүн авчирна гэж харж байна. Хуулийг батлах нь нэг хэрэг боловч хэрэгжүүлэх оновчтой механизм, санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх нь хамгийн чухал. Энэ хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хууль 2024 онд батлагдсанаар Ирээдүйн өв санд уул уурхайн салбараас төвлөрдөг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 65 хувь хуримтлагдаж байна. Жил бүр ойролцоогоор 4–6 их наяд төгрөг төвлөрдөг бөгөөд нийтдээ 6 их наяд төгрөгийн хөрөнгө хуримтлагдсан байна. Энэхүү хөрөнгийг жилийн 4.1 хувийн өгөөжтэй санхүүгийн хэрэгсэлд, тухайлбал гадаад бондод хөрөнгө оруулан өсгөж байгаа бөгөөд зөвхөн хүүгийн орлогоос жилд 200 гаруй тэрбум төгрөг төвлөрч байна. Хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд уг хүүгийн орлогын 50-иас доошгүй хувийг хүүхдийн хөгжил, дугуйлан секц, багш нарыг дэмжихэд зарцуулах санал тусгасан.Дараагийн асуудал нь УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 10 гишүүний санаачлан өргөн мэдүүлсэн Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон дагалдах 17 хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Тус хуулийн төсөл нь орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн агентлагуудын салбар нэгжийн удирдлагыг орон нутгийн удирдлагууд томилдог байх эрх зүйн зохицуулалт бий болгох зорилготой. Гэвч төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчим, зарим салбарын нэгдмэл удирдлагын тогтолцоо болон төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудтай одоогийн хуулийн төслийн үзэл баримтлал зөрчилдөж байна гэж үзсэн.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах буюу УИХ-ын гишүүн Д.Бум-Очир нарын хуулийн мэдээллийг сонслоо. Хоёрдугаарт, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх Хүний эрх, эрх чөлөөний 25 дугаар илтгэлийн тухай Хүний эрхийн үндэсний комиссын баг бүрэлдэхүүнээс сонссон. Гуравдугаарт, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг улираан томилох тухайн хууль, эрх зүйн хувьд Үндсэн хуулийн цэцийн хуралдаан болох гэж байна. Энэхүү хуралтай холбогдуулан АН-ын бүлэг Ерөнхий шүүгчийн томилгоо болон ойрын үед гарч байгаа Цэцийн шийдвэрүүд улс төрийн захилгатай байж болох, энэ сарын 27-ны өдөр гарах шийдвэр ямар утга учиртай шийдвэр байх, Үндсэн хуулийн Цэцийн дарга Г.Баясгалангийн хугацаа нь дуусч жил гаруй болж байгаатай холбогдуулан Үндсэн хуулийн Цэцээс гарч байгаа шийдвэр хүчин төгөлдөр эсэх сэдвийн хүрээнд мэдээлэл сонсч, байр сууриа нэгтгэлээ. Энэ сарын 27-ны өдөр Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хурал болох гэж байна. Энэ нь Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг нэг удаа зургаан жилээр томилдог байсныг улираан томилох буюу улс төрийн шинж агуулсан гэж АН-ын бүлэг үзэж байна. Сүүлийн үед болж буй томилгоонуудыг харахад Улсын Ерөнхий прокурорыг зургаан жилээр улираан томилсон. Авлигатай тэмцэх газрын даргыг мөн адил улираан томилсон. Одоо Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг бас дахин улираан томилох ажил үргэлжилж байна. Эдгээр нь эрх зүй, хуульд хэр нийцэж байна вэ. Хуульд байхгүй заалтыг тайлбарлах, давуу байдал олгох замаар асуудлыг шийдвэрлэж байна. Тэр тусмаа Үндсэн хуулийн Цэц улс төрийн захиалгын байгууллага болж хувирсан байж магадгүй олон шийдвэрүүд гарч байна. Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүний нэг чөлөөлөгдсөн, мөн даргынх нь бүрэн эрхийн хугацаа нь дууссан. Нэг талаараа Цэцийн дарга ирж байгаа асуудал, хэрэг маргааныг гишүүдэд хуваарилдаг. Нөгөөтэйгүүр, хугацаа нь дууссан Цэцийн даргын асуудалд АН тодорхой байр суурь илэрхийлж УИХ-ын дарга С.Бямбацогтод Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүний томилгоог яаралтай оруулж ирэх, хуулийн хүрээнд бүрэн маргаангүй даргатай болтол Цэцийн гишүүд гарч буй шийдвэрүүдийг таслан зогсоох, УИХ-ын дарга С.Бямбацогт болон Төрийн байгуулалтын байнгын хороонд яаралтайгаар Цэцийн гишүүдийн нөхөн томилоогоог хэлэлцэх зарчмын байр суурийг илэрхийлж байна.

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ
Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
2025 онд төрөөс улс төрийн намд олгосон санхүүжилтийн 191.9 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулжээ

Бэк буюу Г.Мөнхбаяр “Eurovision Asia”-д Монгол Улсыг төлөөлөн оролцоно
А.Баярцэцэг: “Монгол хаан” жүжгээ үргэлжлүүлээд явмаар байна, цагдан хорихгүйгээр шалгаач ээ
Найруулагч Б.Баатар шүүгчээс татгалзах хүсэлт гаргаж, шүүх хурал түр завсарлав
ФОТО: С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршуулжээ
ШУУД: Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ
Аймгууд өвөлд бэлэн үү
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүний амь нас хөнөөж, хэргийн газраас оргон зайлсан этгээдийг баривчилжээ
Азийн наадмаас Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
128 иргэнд ЭМД-ын сангаас 119 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ
Монгол хэл бичгийн болон Элсэлтийн Шалгалтын бүртгэл эхэллээ
Ахмадын баяр: Монгол улсын хамгийн өндөр настай ахмад 108 настай, урт нэртэй ахмадыг Гурвындавааотгонбаатар гэдэг
"АИ-92 автобензиний 5-6 хоногийн нөөцтэй байна"
459 сая төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр ибаримт үүсгэж 316.2 сая төгрөгийн урамшуулал авчээ
Хөгжлийн банкны хэрэгт нэмэлт судалгаа шаардлагатай хэмээн шүүх хурлыг хойшлуулав
Сэлэнгэ аймгийн 10 суманд хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, 162 толгой мал барьжээ
Түүхийнхээ түүхийрлийг арилганаа гэдэг хялбархан ажил огт биш
Улсын Онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
ТАНИЛЦ: ЦЕГ-ын дэд даргаар эгүүлэн томилогдсон Б.Дэлгэрсайханы ХОМ
Өнөөдрөөс эхлэн Баянхошууны тойрог орчмын авто замыг хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ
ХЭҮК-ЫН ГИШҮҮНИЙ ТУХАЙ ХҮМҮҮСИЙН ТЭР БҮР МЭДДЭГГҮЙ 5 БАРИМТ
Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
"Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
С.Молор-Эрдэнийг эрүүл мэндийн шалтгааны улмаас суллаж, хилийн хориг тавьжээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.