
Монголд байдаг судалгааны 50 гаруй байгууллагын нэг нь МЭК. Энэ байгууллага бусдаа бодвол харьцангуй идэвхтэй, ажиллагаа сайтай.
Гэсэн нь: МЭК биш болоод явчихлаа. тавдугаар сарынх нь судалгааны дүн гарч. Тэр дунд нэг ангилал байна. Үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчид буюу хамгийн муу улстөрч гэсэн утгатай ангилал. Асуулт нь: Та үйл ажиллагаа нь таалагддаггүй гурав хүртэлх улстөрчийг нэрлэнэ үү гэж. Тэрэнд нь Хотын дарга асан Х.Нямбаатар -19 оноо авч түрүүлсэн байна. Ухрааж үзэх нь ээ: Х.Нямбаатарын түрүүлсэн энэ ангилалд унасан улстөрчид бичигддэг болоод нэг жил өнгөрч байгаа юм байна.
Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцорсон 25 оны 5 дугаар сард яг энэ ангиллын судалгаагаа хийгээгүй, оронд нь дараагийн Ерөнхий сайдад боломжтой улстөрчийг шууд тодруулж байж. Гэлээ гэхдээ тэрнээс хойших хэдэн сарын туршид Л.Оюун-Эрдэнийг хамгийн муу улстөрчийн жагсаалтын цээжинд давхиулсан байна. Цаашаагаа: 10 сард Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас унахад үйл ажиллагаа нь таалагддаггүй буюу хамгийн муу улстөрчөөр зарлаж байж.
Гэлээ гэхдээ: Өнгөрөгч нэг жилийн турш нэг л хүний нэр хүнд сайн байгаа төдийгүй тогтмол өсч. Тэр нь Ерөнхийлөгч. Ерөнхийлөгчийн үнэлгээ 25 оны 6 дугаар сард 5.6 оноотой байснаа тогтмол өссөөр 26 оны 5 дугаар сард 6.6 оноотой болжээ. Гэтэл нь: нэг сонин юм сонстов. Судалгааны бусад байгууллагын дүн таг эсрэгээрээ болчихоод байгааг улстөрийнхэн яриад л байгаа.
Базах нь ээ: МЭК-ийн судалгааны тухай сүүлийн үест сайнаар ярихаа болиод байгааг зориуд тэмдэглэмээр. Гол үйлчлүүлдэг салбарынхан нь буюу улс төрийнхөн таагүй сэтгэгдэлтэй болж байгааг сонсгомоор. Тэд нар: Судалгааны байгууллага төлбөр авч болно. Гэвчиг захиалгат санал асуулга зарлах нь нийт судалгаанд итгэх итгэлтийг задалдаг гээд байх болж. Ерөөс: Судалгааны байгууллагад итгэх олон нийтийн итгэл нь 1-т: Тухайн байгууллагын хараат бус байдал буюу улс төр, бизнесийн аль нэг бүлэгт үйлчлэхгүйгээр зөвхөн үнэн бодит үр дүнг нууцлалгүйгээр олон нийтэд мэдээлэх, 2-т: Арга зүйн ил тод байдал буюу хэрэглэсэн аргачлал, түүвэрлэлтийн чанар болон тоо баримтын үнэн зөв байдал нь эргэлзээ төрүүлэхгүй байх, 3-т: Мэргэжлийн ёс зүй буюу мэдээллийг мушгин гуйвуулахгүй байх, олон нийтийн эрх ашгийг дээдлэх зарчмаа хэрхэн баримталж байгаагаа шууд хамаардаг юм байна.
Тиймийн учраас судалгааны байгууллагуудтай холбоотой датаг судалж, эд нарт итгэж болох уу, үгүй юу гэдгийг тооцохыг оролдов.
Үзэх нь ээ: Монгол Улс дахь судалгааны байгууллагуудад бүхэлд нь шууд итгэх, эсхүл эргэлзэх боломжгүй нь. Жанцан нь: Судалгааны байгууллагуудын үүсгэн байгуулагдсан суурь, санхүүжилт болон аргачлал нь хоорондоо тэс өөр, тэрүүгээрээ найдвартай байдал нь харилцан адилгүй. Гэлээ гэхдээ: Мэргэшсэн, хараат бус судалгааны байгууллагууд гэвэл олон улсын стандарт, шинжлэх ухааны аргачлал ашигладаг Ирим, Эм-Эм-Си-Жей, Сант Марал зэрэг хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагын статустай судалгааны байгууллагууд байдаг байна.
Харин: МЭК нь Монголын нийгэм, улс төр, намуудын чансааг тогтоох тандалт судалгааг тогтмол хийдэг, салбартаа танигдсан хувийн судалгааны байгууллагуудын нэг гэдгээрээ нэртэй юм байна. Гэлээ гэхдээ тэдний судалгаанд туйлын итгэлтэй хандаж болохгүй бөгөөд үр дүнг нь харьцуулж, шүүлтүүртэй хүлээж авах шаардлагатай гэдгийг хөндлөнгийн эксперт зөвлөж.
МЭК-ийн судалгааны аргачлалын эерэг талыг: Тогтмол байдал буюу нийгэм, улс төрийн нөхцөл байдлын тандалтыг сар бүр тасралтгүй хийж, үр дүнгээ олон нийтэд нээлттэй танилцуулдаг гэж. Басхүү: Тэд судалгаандаа квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалыг ашигладаг бөгөөд Улаанбаатар болон хөдөө орон нутгийг хамруулдаг гэж мэдээлдэг хэмээж.
МЭК-ийн сул тал нь гэхлээр: Захиалгат судалгаа хийдэг гэж хардагддаг. Ерөнхийдөө л Монголд үйл ажиллагаа явуулдаг хувийн судалгааны байгууллагууд улс төрийн намууд болон нөлөө бүхий улстөрчдийн захиалгаар ажиллах тохиолдол цөөнгүй байдаг л.
Гэвчиг: МЭК зарим судалгаагаа улс төрийн зорилготой, худал байж болзошгүй хэмээн хардагддаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хүртэл шүүмжлэгдэж байж.
5 сарын судалгаагаар Х.Нямбаатарын таалагддаггүй буюу хамгийн муу улстөрч гэсэн нь үнэмшил муутай болсон. Уулаасаа: Түүнийг Хотын даргаас унагасан нь, унасных нь дараа сошиалд байнга муулж байгаа нь улс төрийн шалтгаантай гэдгийг бүгдээрээ мэднэ. Ерөөс: МАН-ынхан бүтэн нэг жилийн турш Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Хотын даргыг ээлж дараалан унагаж эрх мэдлийг нэгээс нөгөөд шилжлүүлэх ажиллагаа явуулж байгаа. Энийг ярихаар эдүгээг Ерөнхий сайд Н.Учралаас эхлээд: Манай дотоод асуудал руу бүү ор гэж уурладаг.
Гэтэл нь: Х.Нямбаатар эдүгээ цаг үедээ улс төрийн өөр нам, үзэл баримтлалын зөрүүгээс үл хамааран нийтийн дэмжлэг авдаг цорын ганц улстөрч. Нарийндаа: Х.Нямбаатар шулуун, шийдэмгий ажилладаг нь улс төрийн болон хувь хүний үзэл бодол, үзэл баримтлалын зөрүүгээс үл шалтгаалан дэмжих үндэс болдог. Гудамжинд гараад гурван хүнээс асуухад хоёр нь дэмжинэ, тэр найдвартай.
Тиймийн учраас: МЭК-ийн судалгаагаар Х.Нямбаатарыг хамгийн муу улстөрч гэсэн нь үнэмшилгүй байлаа.
Тэгэхлээр: МЭК-ийн судалгааны дүнг Сант Марал зэрэг бусад хараат бус, урт хугацаанд ажилласан судалгааны төвүүдийн үр дүнтэй харьцуулж байж бодит дүр зургийг гаргаж байвал зөв болох нь…
Ө.БАТБИЛЭГ
ӨДРИЙН СОНИН


Эдийн засаг, хөгжлийн сайд махны үнийг буурч 20 мянган төгрөгт хүрсэн гэтэл 26-35 мянган төгрөгийн үнэтэй байна
“ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
25 жилийн өмнөх эл өдөр дэлхийг айдаст автуулсан халдлага болж байв
Ерөнхий сайд Н.Учрал хамаарал бүхий сургуульдаа “хувьсах зардал нэхээгүй” гэв
Т.Аубакир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэрийг буцаалаа
Самрын нөөц бага байгаа тул түүж, бэлтгэхийг хориглолоо
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Н.Учрал: Манай гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэгэн хүсэлт гаргаагүй
Төсвийг мөшгөе: Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулахад инженерийн бэлтгэл ажилд 2 тэрбум 57 сая төгрөгийг зарцуулна
ФОТО: Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг угтан авлаа
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалт ням гарагт дуусгавар болно
Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?
"Горхины хажууд нэг хүний дээр бензин асгаж шатаагаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
М.Нарантуяа-Нара: Өмнө нь урваж байсан учраас Монгол Улс бодлогын яамаа хасаг хүнд хариуцуулмааргүй байна
Т.Аубакир: М.Нарантуяа-Нара фашист үйлдэл хийж байна
ЭЦА: Химийн хортой бодис ашигласан, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэж явсан үйлдлийг шалгаж байна
Өнөөдөр Дулаан хангамжийн байгууллага үүсэж хөгжсний 67 жилийн ойн өдөр тохиож байна
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
Б.Жавхланд Ерөнхийлөгчид нэр дэвших эрх байхгүй
"Төмөр зам доогуурх нүхэн гарц, ДЦС 5-ын бүтээн байгуулалтын ажил өвлийн улиралд үргэлжилнэ"
Ард түмний гэгддэг Таван толгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай
БАЙР СУУРЬ: Төсвийн тодотголын талаар хэн, хэн юуг өгүүлэв
С.Зоригийн хөшөөг зөөсөн компанийг 1000 нэгжээр торгов
ТАНИЛЦ: Үхрийн цул, хонины мах, нэгдүгээр зэргийн гурил, луувангийн үнэ өсжээ
Фото: Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв
Цагдаагийн хурандаа К.Женисгүл М.Нарантуяа-Нарагийн асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ханджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.