
Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурал өнгөрсөн долоо хоногт болж, Хотын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн. МАН-ын Удирдах зөвлөлөөс хотын даргад СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвын нэрийг танилцуулсан юм.
Улмаар Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хорооны хурал Тусгаар тогтнолын ордонд 76 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Хуралдааны үеэр заалнаас өөр нэр дэвшигч гараагүй тул Б.Пүрэвдагва өрсөлдөгчгүйгээр дэмжигдлээ. Түүнийг энэ сарын 26-ны өдөр НИТХ-ын ээлжит бус хуралдаанд танилцуулж, олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайд батламжилснаар дараагийн Засаг дарга томилогддог хуулийн зохицуулалттай байна.
Хуулийн гол заалтууд нь, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйл.
26.1 дэх хэсэг. Аймаг, нийслэлийн Засаг даргад тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэр дэвшүүлнэ. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ) хуралдаж, Олонхын санал авсан хүнийг хотын даргад нэр дэвшүүлдэг.
26.2 дахь хэсэг Аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд томилно. Энэ нь НИТХ-аас нэр дэвшүүлсэн хүнийг Монгол Улсын Ерөнхий сайд батламжилж томилно гэсэн үг.
26.3 дахь хэсэг Хэрэв нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайд зөвшөөрөхгүй бол тухайн ИТХ дахин нэр дэвшүүлнэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд татгалзах эрхтэй. Харин эцсийн сонголтыг дахин НИТХ хийх зохицуулалттай.
Үндсэн хуулийн 60 дугаар зүйлд, “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргыг тухайн шатны Хурлаас нэр дэвшүүлж, дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд томилно” гэсэн суурь зарчим бий. Тиймээс Хотын даргын томилгоо нь зөвхөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар хязгаарлагддаггүй.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 оны арванхоёрдугаар сарын 24-нд баталж, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн байдаг.
Тэгвэл нийслэлийн Засаг даргад дэмжигдээд буй Б.Пүрэвдагва гэж хэн бэ?
Б.Пүрэвдагва нь одоо СДМЗХ-ны ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд МАН-д 2008 онд элссэн байна. 1998-2008 онд Нийслэлийн 45 дугаар сургууль, 2008-2012 онд МУИС-ийг Улс төр судлал мэргэжил, 2015-2017 онд Австралийн Ньюкастлын их сургуульд Тогтвортой хөгжлийн судалгаагаар магистр хамгаалжээ. 2010-2011 онд МАН-ын Бүсийн зохицуулагч, 2011-2012 он МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, 2012-2013 онд УИХ-ын Тамгын газарт Референт, 2017-2018 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2018-2020 он МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга, 2020 оноос НИТХ-ын Төлөөлөгч, 2020-2021 он НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2021 оноос МАН-ын Намын байгуулалтын газрын дарга, 2024 оноос МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Ийнхүү маргааш НИТХ-ын хуралдаанд танилцуулж, санал хураалт явуулах бөгөөд олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайдад уламжилж, батламжилснаар Хотын даргын томилгоо албажна.
Эргэн сануулахад, нөөцийн махны нийлүүлэлттэй холбоотой асуудлын улмаас Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын 16-нд Хотын даргаар ажиллаж байсан Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүнээс хойш хотын шинэ даргыг томилогдох хүртэл Нийслэлийн Засаг даргын орлогчийн хувиар Б.Мөнхбат Хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа билээ.
Ч.БЯМБАХАЖИД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 100 (7842)


Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүний амь нас хөнөөж, хэргийн газраас оргон зайлсан этгээдийг баривчилжээ
Азийн наадмаас Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
128 иргэнд ЭМД-ын сангаас 119 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ
Монгол хэл бичгийн болон Элсэлтийн Шалгалтын бүртгэл эхэллээ
Ахмадын баяр: Монгол улсын хамгийн өндөр настай ахмад 108 настай, урт нэртэй ахмадыг Гурвындавааотгонбаатар гэдэг
“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ
"АИ-92 автобензиний 5-6 хоногийн нөөцтэй байна"
459 сая төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр ибаримт үүсгэж 316.2 сая төгрөгийн урамшуулал авчээ
Хөгжлийн банкны хэрэгт нэмэлт судалгаа шаардлагатай хэмээн шүүх хурлыг хойшлуулав
Сэлэнгэ аймгийн 10 суманд хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, 162 толгой мал барьжээ
Түүхийнхээ түүхийрлийг арилганаа гэдэг хялбархан ажил огт биш
Улсын Онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
ТАНИЛЦ: ЦЕГ-ын дэд даргаар эгүүлэн томилогдсон Б.Дэлгэрсайханы ХОМ
Өнөөдрөөс эхлэн Баянхошууны тойрог орчмын авто замыг хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ
ХЭҮК-ЫН ГИШҮҮНИЙ ТУХАЙ ХҮМҮҮСИЙН ТЭР БҮР МЭДДЭГГҮЙ 5 БАРИМТ
Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
"Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
С.Молор-Эрдэнийг эрүүл мэндийн шалтгааны улмаас суллаж, хилийн хориг тавьжээ
ТАНИЛЦ: ХЗДХ-ийн сайдын тушаалаар эгүүлэн томлогдсон ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганчулууны ХОМ
УИХ-ын сонсгол улс төржсөн, гишүүд бие биеэ намнах хэрэгсэл болсон
Философич С.Молор-Эрдэнэ: Ердөө л үзэл бодол хорих шалтгаан гэж үү?
С.Магнайсүрэн: Төрийн хэмнэлтийн тухай хуульд нийцээгүй 21.1 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах боломжтой гэж аудит дүгнэсэн
СОНСГОЛ: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 7 төрлийн бүтээгдэхүүнд урамшуулал олгосон ч үнийн дүн нь 349 тэрбум төгрөгөөр зөрүүтэй байна
Танилц: 10-р сарын цаг агаарын төлөв
Улсаараа шатахууны хомсдолд орж зогсох асуудал байхгүй гэв
Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.