
УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг Засгийн газраас тавдугаар сарын 7-нд өргөн барьсан юм. Хуулийн төслүүдтэй холбоотойгоор Сангийн сайд З.Мэндсайхан гишүүдийн асуултад хариулав.
“НӨАТ-ыг таван хувь болгож бууруулбал төсвийн тогтвортой орлогогүй болно”
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Татварын хуулийн өөрчлөлттэй хамт өргөн баригдаж буй НӨАТ-ын тухай хууль дээр тодорхой байр суурь илэрхийлэх шаардлагатай гэж үзэж байна. Нэг талаас, Монгол Улс хөдөө аж ахуйн орон. Газар тариалан эрхлэгчид, малчид бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхдээ НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн компаниудад нийлүүлдэг. Гэтэл тухайн компаниуд нь дараагийн шатанд бүтээгдэхүүнээ худалдахдаа НӨАТ-ын баримт авах уу, үгүй юу гэхээр НӨАТ-гүй авъя гээд хямдхан авчхаж байгаа. Үүний улмаас зах зээлд байгаа бараа бүтээгдэхүүний дор хаяж 30 хувь нь НӨАТ-ын баримтгүй эргэлдэж байна.Нөгөө талаас Монгол Улс хэрэглэгч орон. Манай хэрэглэж буй нийт бараа бүтээгдэхүүний 90 орчим хувь нь БНХАУ-аас импортлогдож байна. Гэтэл эдгээр барааны ихэнх нь гаалиар орж ирэхдээ жин ихтэй, үнэ багатай барилгын материал гэх мэтээр буруу мэдүүлэгдэн орж ирдэг. Дараа нь тэр бараанууд Нарантуул зах дээр төвлөрч, улмаар 330 сум руу тархдаг.Анхнаасаа бичиг баримтгүй орж ирсэн бараанууд улс даяар НӨАТ-ын баримтгүй худалдаалагдаж байгаа учраас худалдаа, үйлчилгээний бодит бүртгэл хийх ямар ч боломжгүй болж байна.
Сангийн сайд З.Мэндсайхан: НӨАТ-ын татвар төсвийн орлогын 20-оос дээш хувийг бүрдүүлж байгаа гол тогтвортой татвар. Дэлхий дахинд аваад үзэх юм бол НӨАТ-ын системтэй 175 орны дунд Монгол Улсын 10 хувийн хэмжээ харьцангуй доогуур тооцогдож байгаа. Манайхаас доош НӨАТ-ын татвартай есөн орон л байгаа. НӨАТ-ын татварыг таван хувь болгож бууруулбал төсвийн тогтвортой орлогогүй болно.
“Татварын хуулийн шоу эхэллээ”
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Татварын багц хуулийг олон жил уншиж, тэр хэмжээгээр олон Засгийн газраар дамжиж нэлээн шоудаж пиардаж олон юм болж байж хэлэлцүүлэг эхэллээ. Орж ирж байгаа хуулиудыг харахад үнэхээр хангалтүй. Нүглийн нүдийг гурилаар хуурсан ийм л хууль орж ирсэн байна. Аж ахуй нэгж дээр шатлалууд гаргаж байгаа юм байна. Энэ нь явсаар аж ахуй нэгжүүдийг жижгэрэхэд чиглэсэн өөрчлөлт. Татварын багц хуулийн бодлогууд яг хаана очиж үндсэн чиглэлд нөлөөлөх вэ. Энэ зүйл их сонирхолтой байна. Үүн дээр тооцоо баримт дүгнэлт байна уу. Засгийн газраас явуулж буй татварын бодлого явсаар байгаад иргэдийн бодит орлогод, үнийн өсөлтөд яаж нөлөөлөх юм. Өмнө нь НӨАТ-ын хууль дээр дэвшилттэй зарим зүйл яригдаж байсан. Тэр нь хэрэгжиж эхлээгүй байтал хүчингүй болохоор боллоо. Аж ахуй нэгжүүдийг жижигэрхэд чиглэсэн бодлого байна. Та нарт үүнээс өөр бодлогын сонголт байсангүй юу. Үнэхээр харамсалтай л бодлого орж ирлээ.
Сангийн яам З.Мэндсайхан: Дотоодод инфляц үүсэж байна. Булангийн оронд үүсээд буй газрын тостой холбоотой асуудлаас болж үнийн өсөлт үүсэж байна. Иймээс богино хугацаанд аж ахуй нэгжүүдийнхээ үйл ажиллагааг тогтвортой явуулах бодлогыг авч хэрэгжүүлэх хүрээнд оруулж ирсэн нэмэлт өөрчлөлт. Энэ батлагдсанаар богино хугацаанд аж ахуй нэгжүүд иргэддээ дэмжлэг өгнө. Хуулийн төслийн хүрээнд татварын ачааллыг 2.2 их наяд төгрөгөөр бууруулна. Ажил эрхэлж байгаа иргэдээ дэмжье гэж байгаа юм.
“Оюутан, нас, хүйс мэргэжлээс хамаарсан ялгаатай татвар байж болохгүй”
УИХ-ын гишүүн Ө.Шижир: Татварын хуулиар нэг цаг хөдөлмөр эрхэлсэн ч нэг удаагийн ажил хийсэн ч хоол, унааны мөнгө өгсөн ч бүгдээс нь татвар авдаг. Давхар нийгмийн даатгалын шимтгэл авдаг тогтолцоо. Бүгдээс нь яаж хуу хамах вэ гэдэг бодолтой. Иргэдийн бодит орлого буцаад өөрт нь үлдэх нь бага. Иймээс эдгээрийг зайлшгүй хэлэлцэх хэрэгтэй. Төлж болох бүх зүйл нь татвар болчихоод байна. Татварын багц хуулиудыг харахаар нэг удаагийн шинжтэй хийж буй гүйцэтгэл буюу нэг өдөр ажил хийсэн оюутныг ямар нэгэн байдлаар татвараас хөнгөлж чөлөөлсөн юм алга.
Сангийн сайд З.Мэндсайхан: Татварын багц хуулийн өөрчлөлтийг цогц сууриар нь оруулж ирсэн. Түүнээс биш оюутны хөдөлмөр эрхлэлт ч гэдэг юм уу нас хүйс мэргэжлээс хамаарсан ялгаатай татвар байж болохгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дээр бүтэн биш ажлын эрх зүйн орчныг тодорхойлсон байдаг. Та тэндээс хараарай, би ч харъя. Энэ удаагийн өргөн барьсан хууль бол богино хугацаанд бизнес, эдийн засаг болон хөдөлмөр эрхэлж буй иргэдэд бодитой дэмжлэг үзүүлэх зорилгоор оруулж ирсэн нэмэлт хууль юм.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 99 (7841)


Бэк буюу Г.Мөнхбаяр “Eurovision Asia”-д Монгол Улсыг төлөөлөн оролцоно
А.Баярцэцэг: “Монгол хаан” жүжгээ үргэлжлүүлээд явмаар байна, цагдан хорихгүйгээр шалгаач ээ
Найруулагч Б.Баатар шүүгчээс татгалзах хүсэлт гаргаж, шүүх хурал түр завсарлав
ФОТО: С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршуулжээ
ШУУД: Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ
Аймгууд өвөлд бэлэн үү
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүний амь нас хөнөөж, хэргийн газраас оргон зайлсан этгээдийг баривчилжээ
Азийн наадмаас Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
128 иргэнд ЭМД-ын сангаас 119 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ
Монгол хэл бичгийн болон Элсэлтийн Шалгалтын бүртгэл эхэллээ
Ахмадын баяр: Монгол улсын хамгийн өндөр настай ахмад 108 настай, урт нэртэй ахмадыг Гурвындавааотгонбаатар гэдэг
“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ
"АИ-92 автобензиний 5-6 хоногийн нөөцтэй байна"
459 сая төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр ибаримт үүсгэж 316.2 сая төгрөгийн урамшуулал авчээ
Хөгжлийн банкны хэрэгт нэмэлт судалгаа шаардлагатай хэмээн шүүх хурлыг хойшлуулав
Сэлэнгэ аймгийн 10 суманд хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, 162 толгой мал барьжээ
Түүхийнхээ түүхийрлийг арилганаа гэдэг хялбархан ажил огт биш
Улсын Онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
ТАНИЛЦ: ЦЕГ-ын дэд даргаар эгүүлэн томилогдсон Б.Дэлгэрсайханы ХОМ
Өнөөдрөөс эхлэн Баянхошууны тойрог орчмын авто замыг хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ
ХЭҮК-ЫН ГИШҮҮНИЙ ТУХАЙ ХҮМҮҮСИЙН ТЭР БҮР МЭДДЭГГҮЙ 5 БАРИМТ
Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
"Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
С.Молор-Эрдэнийг эрүүл мэндийн шалтгааны улмаас суллаж, хилийн хориг тавьжээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.