
МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаатай ярилцлаа.
-НЗДТГ-ын хэвлэлийн ажилтныг гэрийнх нь гаднаас баривчилсан гэх мэдээлэл гараад буй. Ингэхдээ ямар шалтгаанаар баривчилсан нь тодорхойгүй байгаа. Энэ асуудалд МСНЭ ямар байр суурьтай байгаа вэ?
-Төрийн байгууллага дэргэдээ маш том хэвлэлийн албатай болсон. 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль батлагдахад “Төр дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэсэн боловч өнөөдрийн байдлаар дэргэдээ хэвлэл мэдээлэл хэрэгсэл биш юм аа гэхэд маш том контентын үйлдвэрлэлтэй болчихсон. Энэ нь тухайн төрийн байгууллагын ажил үйлчилгээг олон нийтэд мэдээлэх, таниулах анхдагч эх үүсвэр болох ч сүүлдээ нэлээд өргөн хүрээтэй болсон. Төр нэг үеэ бодоход мөнгөтэй болж, төсвөөс гадуур өндөр зардалтай үйл ажиллагаа явуулдаг болсон.
Энэ нь ямар нөхцөл байдлыг манай хэвлэл мэдээллийн салбарт тулгаад байгаа вэ гэвэл, хүний нөөцийг маш хүчтэй сорж эхэлсэн. Улс төрийн өндөр зардал, санхүүжилттэй хэвлэл мэдээллийн редакциуд өрсөлдөж дийлэхгүй. Ингээд хүний нөөцөө хэвлэл мэдээллийн салбарынхан маань улс төрд алдаж эхэлсэн. Харин өнөөдөр төрийн байгууллага буюу НЗДТГ-ын улс төрийн албан тушаалтныг даган ажиллаж байсан манай сэтгүүлч нар улс төрийн өрсөлдөөн, үйл явдал дунд хувь хүний эрх чөлөөгөө алдаад, гэнэтийн байдлаар баригдаж, хоригдож байгаад харамсаж байна.
Яг ямар үйл явдал болсон, ямар үндэслэлээр баривчилсан талаар одоогоор МСНЭ-д мэдээлэл алга байна. Албаны эх сурвалжууд мэдээлэл хийх байх. Мөн өмгөөлөгч, ар гэрийнхэн нь асууж сураглах байх. Мөн гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа байгууллага өөрөө мэдээлэл өгөхийг бид хүлээж байна. “Хэвлэлийн төлөөлөгч” гэдэг алба бол редакцын дайтай ажилладаг. Энэ олон байгууллага бүгд дэргэдээ хэвлэл мэдээллийн албатай шүү дээ. Мөн 126 гишүүдээс гадна доод шатны улс төр, нийтийн албан тушаалтан бүгд дэргэдээ хэвлэл мэдээллийн багтай болчихсон. Үүнийгээ эргэлтэд оруулахын тулд заавал контент хэрэгтэй болж, улмаар сэтгүүлч, зураглаач гэх мэт хүний нөөцийг хуу хамж байна. Гэхдээ энэ бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл биш. Хэвлэл мэдээллий
хэрэгсэл бол олон нийтийн мэдэх эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Харин төрийн байгууллагын хэвлэлийн албанд ажиллаж байгаа манай сэтгүүлчдэд юу тулгарч байгаа вэ гэвэл, тэд тухайн хүний улс төрийн үзэл бодлыг төлөөлж байгаа. Яг л энэ нөхцөл байдал тэнд ажиллаж байгаа манай сэтгүүлчдэд хүнд байдлаар туслаа. Цаашдаа ч энэ нөхцөл байдал улам даамжрах болов уу гэж харж байна. Тийм учраас энэ талбарт ажиллаж байгаа сэтгүүлчид маань ямар хуулиар хамгаалагдах юм, тухайн ажилд авсан байгууллага, албан тушаалтантайгаа ямар нөхцөлд хөдөлмөрийн гэрээ хийсэн юм. Энэ дундаас сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйг сахих боломж, бололцоог ямар нөхцөлөөр хангаж, эрхээ хамгаалуулах асуудлыг гэрээндээ яаж тусгаж байгаа нь асуудал үүсгэж байна л даа.
-Энэ асуудалд хувь хүний эрхэд ноцтой халдсан гэж үзэж болох уу?
-Манай сэтгүүлчид эх сурвалжаа хамгаалах ёстой гэдэг асуудлыг олон жил ярьсаар ирсэн. Гэвч эх сурвалж хэзээ ч илрэхгүй, хамгаалагдсан хуультай боллоо гээд эргээд эх сурвалж сэтгүүлчийг ашиглавал яах вэ гэдэг асуудал үүний цаанаа үүснэ. “Би илчлэгдэхгүй, хамгаалагдсан” гээд өгч байгаа мэдээлэл нь бодитой,үр дагавартай байх эсэх нь хамаагүй, сэтгүүлчийн гараар юу ч хийлгэж болзошгүй нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Яг үүнтэй адилхан төрийн алба сэтгүүлчийнх нь ажлыг хийлгэсэн үү гэдэг асуудал хөндөгдөж байна. Хэрвээ олон нийтэд төрийн байгууллагын үйл ажиллагаа, мэдээг хүргэх, сурталчлан таниулах буюу хэвлэлийн ажилтныхаа үүргийг гүйцэтгэж яваад эрх ашиг нь ноцтой байдалд хүрээд, хэлмэгдээд, улмаар гүйцэтгэх ажиллагааны журам зөрчиж, хохирогч болж байвал үнэхээр харамсалтай. Тийм учраас сэтгүүлчдийн мэргэжлийн эрх ашгийг хамгаалдаг байгууллагынхаа хувьд МСНЭ энэ асуудалд анхаарч, өмгөөлөл үзүүлэх нь зүй ёсны хэрэг.
-“Нэгүүн.мн” сайтын сэтгүүлчийг баривчилсан.Тухайн сэтгүүлч хорих ангид хуурай өлсгөлөн зарлаад 100 гаруй цаг болж байгаа юм билээ. Ер нь сэтгүүлчдийг цагдан хорьж байгаад шалгадаг байдал хэвийн үзэгдэл шиг боллоо?
-“Нэгүүн.мн” сайтын сэтгүүлчийг шалгах боллоо гээд цагдаа анх мэдээлэл хийсэн. Бүр “Ингэсэн нь тогтоогдлоо” гэж мэдээлэл хийж байгаад, хорьсон. Гэвч гэмт хэрэг мөн эсэх, түүнийг тогтоох нь шүүхийн байгууллагын ажил. Харин цагдаа шүүхийн өмнөөс тогтоочихсон. Шүүхээр шийдвэрлэхээс өмнө цагдаа мөрдөн шалгах ажиллагаа явуулах ёстой. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаа явуулахынхаа өмнө гэм буруутай нь тогтоогдсон гэж мэдээлэн, сэтгүүлчийн нэр хүндийг гутаан, зарлаж байгаад шалгадаг болсон. Баасан гарагийн орой ажлын цаг дуусч байхад цагдан хорих шүүх хурлаа хийгээд, сэтгүүлчийг цагдан хорих шийдвэрээ гаргасан. Бид онц ноцтой гэмт хэрэгтэн биш шүү дээ. Гэтэл сэтгүүлчдийг дандаа хорьж шалгаж, өөрөөр нь гэм бурууг хүлээлгэдэг аймшигтай жишиг тогтлоо.
Л.Баяржаргал сэтгүүлч хамгийн сүүлд уулзахдаа “Цагдаагийн яриад байгаа шиг зүйл байхгүй шүү” гэж хэлсэн. Бидний ажил бол мэдээлэл, баримт дунд л өрнөдөг. Харин баримт бол гарч яваад л олдчихдог зүйл биш. Гэвч сэтгүүлчийг яг ямар зүйлээр буруутгаад, ямар гэмт хэрэгт холбоод байгааг нь мэддэггүй. Цагдаа, өмгөөлөгч нар нь мөрдөн байцаалтын нууц задруулж болохгүй гээд гарын үсэг зуруулчихдаг. Ямар мэдээ мэдээллийн улмаас, ямар гэмт хэрэгт шалгаж байгаа нь ойлгомжгүй байдаг. Тэр байтугай шүүхээр хэрэг нь шийдэгдээд, ялаа эдлээд гараад ирсэн сэтгүүлч Н.Өнөрцэцэг хүртэл ямар гэмт хэрэгт холбогдсон тухайгаа ярьж чадахгүй байгаа. Ингэж нууцаар, далдуур сэтгүүлчдийг шоглодгоо болимоор байна.
Г.БАЛГАРМАА
ӨДРИЙН СОНИН


Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ
Г.Отгонтуяа: Э.Номин-Эрдэнэ “хүн алж үзэх юмсан гэж хүсдэг хүсэл мөрөөдөлтэй байсан” гэдгээ бичлэг дээр хээв нэг хэлээд инээмсэглэж байдаг
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхаарууллаа
Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд

ТАНИЛЦ: "Улаанбаатар марафон 2026" гүйлтийн цагийн хуваарь
Т.Даваадалайгийн хилийн хоригийг өөрчилж 1 сар цагдан хорихоор шийдвэрлэжээ
“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
Сэтгүүлч Л.Баяржаргалыг суллаж, гадуур шалгахаар боллоо
З.Боргилмаа: Сэтгүүлчдийг дандаа хорьж шалгаж, өөрөөр нь гэм бурууг хүлээлгэдэг аймшигтай жишиг тогтлоо
НӨАТ-ын дөрвөн зуун саяын босго нь дунд давхаргын аж ахуйн нэгжид хорлонтой байхаар харагдаж байна
БАЙР СУУРЬ: Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэн, хэн юу өгүүлэв
Марафоны үеэр хаагдсан замаар цахилгаан дугуй, суррон, мопед хөдөлгөөнд оролцохгүй
Жанжин штаб: Байлдагч таталт өгч ухаан алдсан & талийгаачийн нагац ах: Бие дээр үүссэн хэзэрхий, толбо, шархыг харахад бусдад зодуулсан нь харагдаж байсан
ХОТ ТОХИЖИЛТ ҮХСЭН НОХОЙ БОРДОО БОЛДОГ & АМЬТНЫ ЦОГЦОС БОРДОО БИШ
"Цэргүүд камергүй өрөө рүү авч ороод гарч ирэхдээ түшсэн байдалтай гарч ирсэн камерын бичлэг байгаа" гэв
С.Баярцогт: МАН-аас Засгийн газарт хамтрах санал тавиагүй, нийслэлийн хоёр жилийн төсвөөр нээлттэй сонсгол хийнэ
Байдрагийн усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх тогтоолын төслийг баталлаа
Э.БАТ-ҮҮЛ: НИЙСЛЭЛИЙН БҮХ ХАРИУЦЛАГЫГ УЛААНБААТАРЧУУД Н.УЧРАЛААС Л НЭХЭХ ЁСТОЙ
С.Болорчулуун: Хуульд байхгүй үндэслэлээр Ч.Баяржаргалыг цагдан хорьж байна
Олон тооны цахилгаан дугуй хулгайлсан өсвөр насны хүүхдүүдийг олж тогтоожээ
Х.Баттулгын Д.Ганзориг явж, У.Хүрэлсүхийн Ч.Хосбаяр Ерөнхий шүүгч болох нь ээ…
Б.Энхбаяр: Төрийн нууцтай холбоотой байсан зарим мэдээллийг ил болголоо
ТАНИЛЦ: Бямба гарагт хаагдах замууд
Кэйс: Газраа чөлөөлөөд 12 жил болсон ч байрандаа орж чадаагүй явна, гэрээг шинэчлэхдээ НӨАТ-ын баримт олгох заалтыг хасжээ /бичлэг/
Сэрэмжлүүлэг
Ерөнхий сайд батламжилснаар Хотын дарга томилогдоно
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарийг танилцуулж байна
Н.Учрал Засгийн газарт АН-ыг урихаар намынхаа Бага хурлыг товложээ…
Ахмад настан, 0-16 насны хүүхдүүдэд "Богд хааны музей"-г үнэгүй үзүүлж байна
Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарь
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.