3011-р сар, 2026Даваа гараг

ХОТ ТОХИЖИЛТ ҮХСЭН НОХОЙ БОРДОО БОЛДОГ & АМЬТНЫ ЦОГЦОС БОРДОО БИШ

5 сар 21. 14:551 мин унших

АМЬТНЫ ЦОГЦОС БОРДОО БИШ

Дархан-Уул аймагт суулгац тарих нүхэнд устгасан нохой хийсэн дүрс бичлэг энэ сарын 19-ний өдөр цахим орчинд цацагдаж, олон нийтийн зүгээс шүүмжлээд байгаа билээ.

.

 

Харин үүнийг  тус аймгийн Тохижилт үйлчилгээний төвийн ажилтнаас тодруулахад "Аймагт жилд дөрвөн удаа нохой устгал зохион байгуулдаг. Энэ хавраас эхэлсэн уг ажил одоо ч үргэлжилж байгаа. Өмнө нь Хот тохижилтын газраас устгалд оруулсан нохой, муурыг хогийн цэгт нэгдсэн байдлаар булж, устгалд оруулдаг байсан. Харин энэ удаагийн устгал мод тарих ажилтай давхацсан тул олон талын эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн, устгасан 10 нохойг хөрсөнд бордоо болгон ашиглах зорилгоор 10 ширхэг модны нүхэнд булсан. Мод нь малын мах, сэг зэмээр тэжээгдэн ургах чадвартай, мөнх ногоон ургамал тул ийнхүү туршиж үзэхээр болсон юм. Одоогоор энэхүү аргыг цаашид хэрэгжүүлэх эсэх талаар нэгдсэн шийдвэр гаргаагүй, туршилтын явцад эдгээр 10 модыг тэмдэгжүүлж ургацыг ажиглана" гэлээ.

Тэгвэл Алтанмед эмнэлгийн зүгээс "Амьтны цогцос нь задралын эхний үе шатандаа шууд бордоо болгон ашиглахад тохиромжгүй байдаг. Цогцос задрах үед ялгарах шингэн, маш өндөр тунтай азотын хордлого болон ялааны авгалдайн ялгаруулдаг антибиотик зэргээс шалтгаалан эхний 1-2 жилдээ тухайн хэсгийн ургамал, модны үндэс шууд гэмтэх, эсвэл үхдэг байна" хэмээн мэдэгдлээ. 

Өөрөөр хэлбэл, АМЬТНЫ ЦОГЦОС БОРДОО БИШ гэсэн үг юм. 

 

 

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ТОДРУУЛГА: Луйврын зараар ОХУ-ын дайнд ачигдсан иргэдээ татан авахаар ажиллаж байна гэв

Монгол иргэд “ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу бүртгүүлж, гэрээ байгуулан очтол дайнд дайчлагдахаар ирсэн байна гэдгээ мэджээ. Энэ талаар нэгэн иргэний ар гэр олон нийтэд мэдээлснээр ил болсон юм. Харамсалтай нь энэ нь залилангийн нэг хэлбэр болж буйг холбогдох байгууллагууд ч анхааруулан мэдээлж эхэлсэн. Энэ талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваагаас тодруулахад, ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу холбогдсон Монгол Улсын иргэн дайнд дайчлагдсан тухай мэдээллийг тухайн иргэний ар гэрийнхэн олон нийтийн сүлжээнд байршуулсан. Түүнчлэн ар гэрийнхэн нь өнгөрсөн долоо хоногт Гадаад харилцааны яаманд албан хүсэлт гаргасны дагуу Монгол Улсад суугаа ОХУ-ын бүрэн эрхт Элчин сайдын яам болон ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас ОХУ-ын холбогдох байгууллагуудтай холбогдсон. Тодруулбал, ОХУ-ын Цэргийн прокурорын газар, Батлан хамгаалах яам руу холбогдож, Монгол Улсын иргэний талаарх мэдээллийг өгсөн

3 892400256365b9db8d707224

Хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авч, хилээр нэвтрүүлэхийг завдсан “Д” гэгч хэн бэ?!

“Тавантолгой түлш” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Д” хүний биед хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авахаар Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхийг оролдсон талаар өчигдөр бид мэдээлсэн билээ. Тэгвэл "Д" гэгч хэн болохыг хотын дарга олон нийтэд цацлаа. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва "Улсын хилээр барьцалдуулагч бодис нэвтрүүлэхийг завдсан талаарх мэдээлэл ирсэн. Энэ бол маш ноцтой, эмзэг асуудал. Тиймээс “Тавантолгой түлш” компанийн захирал Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө

14.1K


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.