3011-р сар, 2026Даваа гараг

Б.Энхбаяр: Төрийн нууцтай холбоотой байсан зарим мэдээллийг ил болголоо

5 сар 20. 14:252 мин унших

Б.Энхбаяр: Төрийн нууцтай холбоотой байсан зарим мэдээллийг ил болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

Энэ үеэр "Төрийн нууцтай холбоотой байсан зарим мэдээллийг ил болгосон" талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр дараах мэдээллийг хүргэлээ. 

Тэрбээр "2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн MN04 тоот маш нууцын зэрэглэлд байсан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг улсын нууцаас гаргалаа.

Энэ зөвлөмж нь Богдхан төмөр замын төсөл дээр "Бодь интернэшнл" компанитай төрийн нууцад авах байдлаар шууд гэрээ байгуулж, нүүрсний офтэйк гэрээ хийсэн. Ийм үндэсний аюулгүй байдлын зөвлөмж болон түүнтэй холбоотой 2021 оны долдугаар сарын 7-ны өдөр, 2021 оны арваннэгдүгээр сард гарсан маш нууцын зэрэглэлтэй байсан Засгийн газрын хоёр тогтоолын төслийг улсын нууцаас гаргалаа. Үүнийг одоо олон нийтэд нээлттэй болгоно" гэв. 

 

Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байгуулах ажлын явцын талаар танилцуулгыг өнөөдөр Засгийн газрын хуралдаан дээр сонссон байна.

Уг төсөл нь Оюутолгойгоос том хэмжээний төсөлд тооцогдоно гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням онцлов. Төслийн газрыг тусгай хэрэгцээнд авах үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өгөөд байгаа ба хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр нь идэвхтэй үргэлжилж байгаа юм байна. 

Мөн дотооддоо гангын хэрэгцээгээ бүрэн хангаж, өндөр чанарын ганг бусад улс руу экспортлох хүчин чадалтай гангийн үйлдвэрийн бүтээн байгуулалт Дархан-Уул аймагт хийгдэж байгаа юм. Уг ажлын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт дууссан бөгөөд материалаа ирүүлсэн оролцогчдыг үнэлэх ажлын хэсэг байгуулагдаж байгаа юм байна. Дархан-Уул аймгийн ИТХ 650 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжээд байгаа аж. 
Тэсрэх дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол өнөөдөр батлагджээ. Уул уурхайн үндсэн тэсэлгээний ажлын материал болох тэсрэх дэлбэрэх бодисыг импорт хийдэг боомтуудыг нэмэгдүүлэх, орж ирсэн бодисын хадгалалт хамгаалалт, гаалийн бүрдүүлэлтийг шуурхайлах чиглэлийн үүрэг даалгаврыг өгсөн байна. 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Г.Тэмүүлэн: Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Өнөөдөр та бүхэнд танилцуулах гол үндсэн асуудал маань Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хууль байгаа юм. Энэ хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжээд, энэ долоо хоногт УИХ-д өргөн барихаар тогтсон. Бидний хувьд өнөөдөр авлигын гэмт хэрэгтэй тэмцэхдээ зөвхөн гэмт хэрэг илрүүлэх төдийгөөр хязгаарлахгүйгээр тогтолцоогоор нь харж, суурь өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ хүрээнд татварын тайлагнал болон буцаан олголтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг Сангийн яамтай санал солилцож, үзэл баримтлалын түвшинд боловсруулж байна. Өнөөгийн тогтолцоогоор хувь хүний орлогын албан татварын жишээн дээр авч үзэхэд цалин, орлого олсон хүн татвараа тайлагнах эдийн засгийн хөшүүрэг, урамшуулал байхгүй учраас төдийлөн тайлагнадаггүй тохиолдол бий

13.9K

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна

Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.10.23/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ерөнхий сайд Н.УЧРАЛ: Ногдол ашгийн хэмжээг яг хэдэн төгрөгөөр авах вэ гэдгээ эцэслэн тохиролцож, Монгол Улс хуулиараа баталгаажуулах шаардлагатай. Тиймээс Засгийн газар ирэх оны төсөвт “Оюу толгой” компаниас авах ногдол ашгийг тодорхой дүнгээр тусгаж, юунд зарцуулахыг нь орлого, зарлагын төлөвлөгөөнд суулган батлуулах замаар хуулийн шаардлага тавихыг зорьсон

8 964

435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛНЭ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны аравдугаар сарын 21-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. ​​​​​​​ “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ. Ирэх 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна

8 905


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.