2911-р сар, 2026Ням гараг

О.Баасанхүү шүүгчдийн хууль бус үйл ажиллагаа, авлигатай холбоотой асуудлаар АТГ-т хандлаа

5 сар 19. 14:222 мин унших

Хуульч О.Баасанхүү шүүгчдийн хууль бус үйл ажиллагаа, авлига, албан тушаалтай холбоотой асуудлаар АТГ-д гомдол гаргалаа.

Хуульч О.Баасанхүү шүүгчдийн хууль бус үйл ажиллагаа, авлига, албан тушаалтай холбоотой асуудлаар АТГ-д гомдол гаргалаа. 

Тэрбээр "НДЕГ нь Капитал банкнаас 65 тэрбум төгрөгийн өр авлагатай ч ₮10 гаруй тэрбумыг нь мөнгөн болон үл хөдлөх хөрөнгөөр барагдуулж, үлдсэн 40-50 тэрбум төгрөгийг барагдуулах ажил явагдаж байна. Иргэн н.Тунгалаг өөрийн эзэмшилд 2017 онд байсан барилгыг Улаанбаатар банкны өр зээлэнд хураалгасан байдаг. Үүнийг нь банк цааш зараад олон өмчлөгч дамжсаар Капитал банкнаас НДЕГ-т шилжүүлсэн. Судалгаа хийхэд маш ноцтой зүйлс ил боллоо. Иргэн н.Тунгалагын хувьд энэ өмчлөлтэй холбоотой гомдол гаргаж байгаагүй. Харин 2011 онд н.Мөнхзул гэдэг шүүгч захирамж гаргасныг 7 жилийн дараа өөр нэгэн шүүгч н.Ичинхорлоо дахин захирамж гаргуулж н.Тунгалагийн дүү нарын нэр дээр шилжүүлж, нөгөөдүүл нь Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл байхгүй хөрөнгөөр захирамжийн өөрчлөлт хийсэн нь онц ноцтой үйлдэл. Үл хөдлөхийн гэрчилгээ нь Капитал банкны өмч ч тухайн үл хөдлөх рүү орж ч чаддаггүй, эзэмшигч нарын агуулах аятай байдаг. Захиргааны хэргийн шүүх хууль бус үйлдлийг зогсоох, залруулах ёстой ч 2019 оноос хойш битүүмжилсэн байна. Гуравдагч этгээдийн үл хөдлөх хөрөнгийн маргааныг иргэний шугамаар шийдэх ёстой ч захиргааны хэргээр шийдэж 2019 оноос хойш 8 жил битүүмжилсэн, хөрөнгө үнэгүйдсэн. Засвар үйлчилгээнд багадаа  2 тэрбум төгрөг зарахаар байна. Үүнийг хэн төлөх вэ? Хууль бус үйлдлийг хэн хийж байна вэ?

Нийтийн эзэмшлийн өмч хөрөнгийг хамгаалах, нэхэмжлэх учиртай тул 2025 оны 11-р сард УЕПГ-т гомдол гаргасан. Гомдлын дагуу тэд гурван үйлдэл хийсэн. Улсын төсвийн хяналтад тусгай хэлтэс гаргасан. Даварсан шүүгч нарт хариуцлага тооцуулахын тулд би явна" гэлээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ТОДРУУЛГА: Луйврын зараар ОХУ-ын дайнд ачигдсан иргэдээ татан авахаар ажиллаж байна гэв

Монгол иргэд “ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу бүртгүүлж, гэрээ байгуулан очтол дайнд дайчлагдахаар ирсэн байна гэдгээ мэджээ. Энэ талаар нэгэн иргэний ар гэр олон нийтэд мэдээлснээр ил болсон юм. Харамсалтай нь энэ нь залилангийн нэг хэлбэр болж буйг холбогдох байгууллагууд ч анхааруулан мэдээлж эхэлсэн. Энэ талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваагаас тодруулахад, ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу холбогдсон Монгол Улсын иргэн дайнд дайчлагдсан тухай мэдээллийг тухайн иргэний ар гэрийнхэн олон нийтийн сүлжээнд байршуулсан. Түүнчлэн ар гэрийнхэн нь өнгөрсөн долоо хоногт Гадаад харилцааны яаманд албан хүсэлт гаргасны дагуу Монгол Улсад суугаа ОХУ-ын бүрэн эрхт Элчин сайдын яам болон ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас ОХУ-ын холбогдох байгууллагуудтай холбогдсон. Тодруулбал, ОХУ-ын Цэргийн прокурорын газар, Батлан хамгаалах яам руу холбогдож, Монгол Улсын иргэний талаарх мэдээллийг өгсөн

3 213400256365b9db8d707224

Хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авч, хилээр нэвтрүүлэхийг завдсан “Д” гэгч хэн бэ?!

“Тавантолгой түлш” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Д” хүний биед хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авахаар Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхийг оролдсон талаар өчигдөр бид мэдээлсэн билээ. Тэгвэл "Д" гэгч хэн болохыг хотын дарга олон нийтэд цацлаа. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва "Улсын хилээр барьцалдуулагч бодис нэвтрүүлэхийг завдсан талаарх мэдээлэл ирсэн. Энэ бол маш ноцтой, эмзэг асуудал. Тиймээс “Тавантолгой түлш” компанийн захирал Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө

13.4K


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.