3011-р сар, 2026Даваа гараг

Улсын нэгдсэн төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарахад хөрөнгийн зардал 2.2 дахин өссөн нь нөлөөлжээ

5 сар 18. 15:552 мин унших

Үндэсний Статистикийн Хороо

Монгол Улсын 2026 оны эхний дөрвөн сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос танилцууллаа.

Дурдсан хугацааны урьдчилсан гүйцэтгэлээр улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 10.2 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 8.9 их наяд төгрөг болсон байна. Харин нийт зарлага болон эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 10.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарав.

2026 оны эхний дөрвөн сард татварын нийт орлогын

  • 29.9 хувийг орлогын албан татвар,
  • 23.4 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар,
  • 23.4 хувийг нийгмийн даатгалын орлого,
  • 7.3 хувийг гадаад үйл ажиллагааны орлого,
  • 3.3 хувийг онцгой албан татварын орлого,
  • 12.7 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус тус бүрдүүлж байна.

Орлогын албан татварын 60.8 хувийг ААНОАТ, 39.2 хувь (буцаан олголтыг оруулсан дүнгээр)-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлж байгаа юм.

зураг

 

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний дөрвөн сард 10.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 21.4 хувь буюу 1.8 их наяд төгрөгөөр өссөн.

Ийнхүү зарлага өсөхөд урсгал шилжүүлэг өмнөх оны мөн үеэс 8.3 хувь буюу 328.5 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардал 2.2 дахин буюу 877.7 тэрбум төгрөгөөр, бараа үйлчилгээний зардал 15.9 хувь буюу 493.5 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлснийг ҮСХ-ноос мэдээллээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ҮНЭ ХАНШ: Талх, махны үнэ өсжээ

Өдрөөс өдөрт өндөг, гурилан бүтээгдэхүүн зэрэг гол нэрийн зарим барааны үнэ нэмэгдэж байна. Арваннэгдүгээр сарын 25-ны байдлаар гэхэд өмнөх сараас 2.1 хувиар, өмнөх 7 хоногоос 0.1 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Атар, мишээл, хар талх, хонины мах, үхэр, адууны махны үнэ захуудад өсжээ. Тухайлбал, Атар талх 2800-3500 төгрөгийн үнэтэй байна

4 052

Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог

Голомт банк харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн олон улсын төлбөр тооцоо, гадаад гуйвуулгын боломжуудыг өргөжүүлж, гадаад гүйлгээний гарцыг хүртээмжтэй байлгахад онцгой анхаарч ирсэн. Бид одоогийн байдлаар дэлхийн нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллага руу 14 төрлийн валютаар гадаад төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна. Тэр дундаа БНХАУ руу төлбөр тооцоо, гадаад гуйвуулга хийх шийдлийг хүртээмжтэй хүргэж, харилцагчдад юанийн төлбөр тооцоогоо төрөл бүрийн сувгаар, сонголттой гүйцэтгэх боломжийг олгодог. БНХАУ руу мөнгөн шилжүүлэг хийх сонголтууд: ·Гадаад гуйвуулга: Голомт банкны салбарт хандан эсвэл Smart bank, Интернэт банкны үйлчилгээг ашиглан үнийн дүн хамаарахгүй шилжүүлэг хийх боломжтой. Бүтээгдэхүүний нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу. ·Alipay шилжүүлэг: SocialPay аппликэйшний “Нэмэлт” цэсийг ашиглан Alipay хэрэглэгч рүү гадаад мөнгөн гуйвуулгыг хамгийн хурдан шилжүүлнэ

13.9K

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар нэмэгджээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын голлох үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Дотоод аудит, хяналт, шинжилгээ-үнэлгээний газрын дарга Н.Мөнхбаяр өнөөдөр /2026.11.17/ танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар өсөж, инфляцын түвшин өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Инфляцад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт хамгийн их нөлөөлсөн бөгөөд тус бүлгийн үнэ 19.8 хувиар өссөн байна. Мөн зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 19.8 хувь, тээврийн бүлгийн үнэ 19.3 хувь, согтууруулах ундаа, тамхины үнэ 16.5 хувиар нэмэгджээ. Түүнчлэн боловсролын үйлчилгээний үнэ 17.7 хувь, даатгал, санхүүгийн үйлчилгээ 17.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ 8.5 хувь, гэр ахуйн тавилга, барааны үнэ 7.7 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 6.9 хувиар өссөн байна. Харин орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 5.9 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээний үнэ 8.4 хувь, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний үнэ 1.2 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Инфляцын түвшнийг бараа, үйлчилгээний бүлгээр авч үзвэл барааны бүлгийн үнэ 14.3 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 11.1 хувиар өссөн байна. Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2026 оны эхний 10 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ

11.8K

ҮНЭ ХАНШ: Үхрийн махны үнэ нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооноос /ҮСХ/ долоо хоног тутамд гол нэрийн бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнийг судалж гаргадаг. Энэхүү судалгаагаар бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас хоёр хувиар өсөж, өмнөх долоо хоногоос 0.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ

12.1K


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.