2911-р сар, 2026Ням гараг

Ц.Магалжавыг 100 хувийн саналаар Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр улираан сонгожээ

5 сар 18. 10:303 мин унших

Ц.Магалжавыг 100 хувийн саналаар Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр улираан сонгожээ

Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит аравдугаар Их Эе хурал 2026 оны тавдугаар сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

​​​​​​​

Тус Их Эе хуралд улсын заанаас дээш цолтой бөхчүүд, МҮБХ-ны сонгуульт хугацааны тэргүүлэгчид болон Ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөл, Барилдааны дүрмийн зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүд, 21 аймаг, гурван дүүргээс тус бүр 5 төлөөлөгч, жаяг дэгийн багийн гишүүдээс сонгогдсон нийт 255 төлөөлөгч оролцох ёстойгоос 207 төлөөлөгч ирж, 81.1 хувийн ирцтэйгээр хуралдав.

Энэ нь өмнөх Их Эе хурлуудаас хамгийн өндөр ирцтэй хуралдсан онцлог болсон байна. Мөн 207 төлөөлөгчийн хамгийн ахмад нь 85 настай улсын арслан Ж.Хайдав, хамгийн залуу нь 21 настай Булган аймгийн харьяат сумын заан Д.Мөрөөдөл байжээ.

Тус хурлаар МҮБХ-ны Дүрмийг хэлэлцэн баталж, төлөөлөгчдөөс Их Эе хуралд санал, хүсэлтийг нээлттэйгээр гаргажээ. МҮБХ-ны тэргүүний сонгуульд нууц санал хураалтаар 144 төлөөлөгч оролцсоноос 100 хувийн саналаар тэргүүн Ц.Магалжавыг улираан сонгожээ.

Шинэ дүрмээр Тэргүүлэгчид 25, Барилдааны дүрмийн зөвлөл 25, Хяналтын зөвлөл 5, Ахмадын зөвлөлийг шинээр 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар баталсны дагуу МҮБХ-ны Тэргүүлэгч гишүүд, алслагдсан дүүргүүд, Жаяг дэгийн багийг төлөөлөх дараах 25 хүн ажиллахаар сонгогдов. Үүнд:

  1. МҮБХ: Ц.Магалжав
  2. Архангай: Д.Рагчаа
  3. Баян-Өлгий: Ш.Мурат
  4. Баянхонгоря: С.Дарамсүрэн
  5. Булган: М.Өсөхбаяр
  6. Говьсүмбэр: Д.Азжаргал
  7. Говь-Алтай: С.Багахүү
  8. Дархан-Уул: Б.Төмөрбаатар
  9. Дорноговь: А.Хатансайхан
  10. Дорнод: Д.Цогзолдорж
  11. Дундговь: А.Атанхуяг
  12. Завхан: М.Баяржавхлан
  13. Орхон: Ж.Лхагвасүрэн
  14. Өвөрхангай: Д.Батбаяр
  15. Өмнөговь аймгийг төлөөлж: Т.Түмэндэмбэрэл
  16. Сүхбаатар: О.Баярхүү
  17. Сэлэнгэ: Б.Одгэрэл
  18. Төв: Б.Бадам-Очир
  19. Увс: Д.Цэрэнсамбуу
  20. Ховд: Ц.Лхагвасүрэн
  21. Хөвсгөл: Г:Эрдэнэбаяр
  22. Хэнтий: Б.Одхүү
  23. Багануур: Н.Анхбаяр
  24. Налайх: Ж.Ганзориг
  25. Жаяг дэг: С.Гантөр,

Барилдааны дүрмийн зөвлөлийн 25 хүний бүрэлдэхүүнд:

  1. Аймгийн Арслан С.Мөнхсүх /Хөвсгөл/
  2. Аймгийн Арслан Ж.Батбилэг /Төв/
  3. Улсын начин Х.Түвшинсанаа /Төв/
  4. Улсын хүндэт засуул Л.Хадаа /Жаяг дэг/
  5. Улсын харцага Х.Гантулга /Өвөрхангай/
  6. Аймгийн Арслан Ж.Бадрал /Дархан-Уул/
  7. Аймгийн Заан Ч.Энхзаяа /Хөвсгөл/
  8. Аймгийн хурц бадрангуй Арслан О.Баярхүү /Сүхбаатар/
  9. Улсын харцага Г.Бадрах /Хэнтий/
  10. Улсын начин Д.Нямхүү /Баянхонгор/
  11. Улсын начин Ж.Оргил /Завхан/
  12. Улсын начин Д.Бадрах /МУГТ/
  13. Аймгийн арслан Ц.Жамсран
  14. Сумын заан Ч.Чинзориг /Налайх/
  15. Улсын өсөх Идэр начин Н.Бүрэнбаатар
  16. Сумын заан Т.Мөнхнасан /Ховд/
  17. Аймгийн арслан О.Мөнхтөр /Говь-Алтай/
  18. Аймгийн начин П.Пүрэвсүрэн
  19. Улсын начин Б.Ганхуяг /Хөвсгөл/
  20. Аймгийн арслан Д.Батжаргал /Завхан/
  21. Улсын начин Д.Тогтохжаргал /Увс/
  22. Аймгийн Арслан Г.Ганцоож /Хэнтий/
  23. Аймгийн Арслан Ч.Эрдэнэчулуун /Архангай/
  24. Аймгийн Арслан Т.Занданбат /Дундговь/
  25. Аймгийн арслан Т.Дүүрэнсаран /Баянхонгор/

Хяналтын зөвлөлийн гишүүнээр:

  1. Бизкон аудит ХХК-ийн захирал Л.Отгонбаяр
  2. Бөхбилэгт дэвжээний менежер Б.Жавхланцогт
  3. Улсын Заан Д.Баасандорж
  4. Аймгийн начин Х.Жаргаланбаатар

Аймгийн Арслан С.Ерөөлт нар тус тус сонгогджээ. Тус зөвлөлийн гишүүд хуралдаж даргаараа Бизкон аудит ХХК-ний захирал Л.Отгонбаярыг сонголоо.

Мөн шинээр байгуулж буй Ахмадын зөвлөлийн гишүүдээр улсын заан Д.Хишигдорж, улсын начин Д.Жанчивдорж, улсын начин Д.Бадрах, улсын хүндэт засуул Л.Хадаа нар сонгогдсон бөгөөд даргаараа улсын начин Д.Жанчивдоржийг сонгов.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Нүцгэн гарын боксын анхны тамирчин Б.Энхтөр Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнууллаа

Холимог тулааны мэргэжлийн тамирчин, нүцгэн гарын боксын анхны монгол тамирчин Б.Энхтөр /2026.11.26/ өдөр Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулжээ. Шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч П.Пүрэвдагва гардуулав. Б.Энхтөрийн хувьд спортын түүхэнд өөрийн нэрээ тодоор бичиж яваа тамирчин

843

Э.Цэндбаатар мэргэжлийн рингэнд 16 дараалан яллаа

Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр WBC холбооны WBC USA super featherweight буюу 58.97 кг-ын жингийн аваргын бүсний төлөө тулалдаж, ялалт байгууллаа. Түүний өрсөлдөгч Тажикистаны боксчин Мухаммад Якубов байсан ба бөгөөд мэргэжлийн боксын рингэнд 23 ялалт, нэг ялагдал, нэг тэнцээтэй амжилт үзүүлжээ. Харин Э.Цэндбаатар мэргэжлийн бокст 15 тулаан хийж, нэг ч ялагдалгүй явсан юм

8 857

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Азийн наадамд оролцож буй Монгол Улсын баг тамирчидтайгаа уулзлаа. “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд манай улсын 300 орчим тамирчин спортын 31 төрөлд хурд хүч, авьяас чадвараа сорьж байна. Дугуйн спортын тамирчин, олон улсын хэмжээний мастер Сайнбаярын Жамбалжамц хүрэл медаль хүртсэнд Ерөнхий сайд баяр хүргээд баг, тамирчдынхаа дараагийн уралдаан, тэмцээнд нь амжилт хүслээ. Тив, дэлхийн дэвжээнд эх орныхоо далбааг мандуулж, нэрийг цуурайтуулдаг тамирчдаараа монголчууд бахархдаг

1 319


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.