3011-р сар, 2026Даваа гараг

Мега төслөөс махны хулгай хүртэл "гүрийсэн" Х.Нямбаатарыг огцруулав

5 сар 18. 9:275 мин унших

Монголчуудын хувьд махны үнэ маш чухал асуудал. Гэвч мах магнаг болоод удаж байна.

Монголчуудын хувьд махны үнэ маш чухал асуудал. Гэвч мах магнаг болоод удаж байна. Нийслэлчүүд нэг кг махаа 40 гаруй мянган төгрөгөөр худалдан авч байгаа.  Гэвч энэ үнэ бодит зах зээлийн ханш мөн үү, аль эсвэл зохион байгуулалттай үнийн хөөргөдөл үү гэдгийг ойлгож, арга хэмжээ авах нь чухал байв.  Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр Ерөнхий сайд Н.Учрал “Хүчит хонхор” зах дээр өөрийн биеэр очиж ажилласан байдаг. 

Улмаар тэр оройдоо холбогдох албаныхан болон хуулийн байгууллагын удирдлагуудыг дуудан уулзаж, Хотын дарга Х.Нямбаатарыг  үүрэг ажлаас нь чөлөөлж байгаагаа мэдэгдэв.  Ерөнхий сайд Н.Учрал энэ үеэр “Тендер төсөл хулгайлдаг байсан бол одоо бүүр ард түмнийхээ амин зуулга, аягатай хоолноос хулгайлдаг боллоо” гэж мэдэгдсэн нь анхаарал татаж байна. Ийнхүү  махны үнийн хөөрөгдөл болон бусад асуудлаас үүдэлтэйгээр 2023 оноос эхлэн Хотын даргаар ажилласан Х.Нямбаатарыг огцрууллаа.

Н.Учрал: Нийгмийг талцал хуваагдалд хүргэсэн үндэслэлүүд ч бий, шалга

Ерөнхий сайд Н.Учрал “Хүчит шонхор” зах болон нөөцийн мах борлуулах гэрээт цэгт ажиллаж, иргэд, худалдаа эрхлэгчидтэй биечлэн ярилцсаны дараа АТГ-ын дарга З.Дашдаваа, ТЕГ-ын дарга П.Одонбаатар, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганчулуун нартай уулзаж үүрэг даалгавар өглөө.  Энэ уулзалтын үеэр тэрээр "Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийн дагуу дээд шатны албан хаагчийнхаа үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, ард түмний нуруун дээр  үнийн өсөлтийг авчирч, нийгмийг талцал хуваагдалд хүргэсэн тодорхой үндэслэлүүд бий болсон тул нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байна. Дээрээс нь тусгай ажлын хэсэг байгуулж нийслэл дээр болсон төсөл, тендер,  бүх үйл явдлыг нэг бүрчлэн шалга. Одоо сүүлдээ зохиомол үнийн хомсдол үүсгэдэг болсон байна. Тэр Туулын хурдны замын төсөл юу болсон бэ, үүнийгээ эцэслээч. Ард нь ямар ашиг сонирхол үүсээд байгаа юм” гэв.

Нөөцийн мах: Есөн компани зургаан тэрбумын татаас авдаг

Хүнсний тухай хуулиар аймаг, нийслэлийн Засаг дарга нар нөөц бүрдүүлэх, хүн амыг стратегийн хүнсээр тогтвортой хангах үүрэгтэй. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан махны нөөц бүрдүүлдэг. 2025-2026 оны өвөл, хаврын улиралд нийслэлд есөн аж ахуйн нэгж 2017 тонн мах нөөцөлсөн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад бага байна. Нөөцийн махны борлуулалтын талаар авч үзвэл өнгөрсөн жил найман мянга орчим тонн мах нөөцөлж байсан бол энэ жил таван мянган тонн болгож бууруулжээ. Есөн бэлтгэн нийлүүлэгч компани арилжааны банкуудтай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээнд үхрийн махны үнийг 15 мянган төгрөгт барьж, тухайн үнээр борлуулах нөхцөлийг тусгасан байдаг.  Мөн ингэж үүрэг хүлээхдээ улсын төсвөөс зургаа орчим тэрбум төгрөгийн татаас авдаг.  Гэтэл өнөөдөр махны үнэ магнаг болж, ард иргэд зутарч байна.  Ерөнхий сайд Н.Учрал "Улс, оронд хулгай дээрэм хэрээс хэтэрлээ. Дэнжийн мянгаар өнөөдөр би явлаа, үхрийн мах 40 мянган төгрөг болжээ. Орон нутагт махны үнийг барьж болоод байдаг, нийслэлд болдоггүй. Өнгөрсөн жил 8,000 орчим тонн мах нөөцөлжээ. Энэ жил 5000 орчим тонныг нөөцөлсөн. Ингээд есөн бэлтгэн нийлүүлэгч компани, арилжааны банктай гэрээ хийсэн. Ингэхдээ үхрийн махыг 15000 төгрөгөөр худалдаална, үүнээс илүү үнэ нэмэхгүй гэж гэрээлж, 386 цэгээр борлуулж байгаа. Гэтэл нөөцийн мах нэг ч ирээгүй байна, би өнөөдөр явж шалгалаа. Энэ мах хааччихав. Жишээ нь иргэн Б буюу нэг иргэн 15 тонн махыг 211 сая төгрөгөөр худалдан авч, нөөцөлсөн. Иргэдийнхээ нөөцийн махыг хулгайлдаг болсон байна” гэсэн байдаг. 

Махны үнийг зориудаар хөөргөж, ашиг ологч нарын талд ажилласан уу?

Хотын дарга асан Х.Нямбаатар “Энэ жил махны үнэ ханшийг нийслэлээс зохицуулж чадахгүй. Харин би эвдэрсэн, эвдрээгүй хамаагүй бродюроо солино” гэж мэдэгдэж байсан нь саяхан.  Нийслэлд нөөцийн мах бэлддэг компанийн тендерийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын “Мах импекс”, түүний төрсөн эгч Х.Цэндбаярын “ХКҮ” компани авсан  нь Ерөнхий сайд Н.Учралын танилцуулсан мэдээллээс харагдсан.  Улмаар хуулийн байгууллагад шалгах үүрэг өгнө лээ.   Ер 2500 тонн мах худалдаанд гараагүй нь И-баримтын системээр тодорхой байгаа. 2500 тонн мах хаана байна, яагаад худалдаанд гаргахгүй байгааг шалгуулахаар болсон юм. Мөн нөөцийн мах бэлтгэсэн гэрээт компани нэг иргэнд 216 сая төгрөгөөр мах зарсан, нөөцийн махны тендерт шалгарсан есөн компани дотор нэг иргэний хоёр аж ахуйн нэгж байгаа зэрэг асуудлыг шалгуулахаар болсон.  Цаашлаад Ерөнхийлөгч асан Х.Баттулгын “Мах импекс” компани, төрсөн эгч Х.Цэнбаяр нарын компанид  хотын захирагч Х.Нямбаатар боломж олгосон уу  гэх асуудал ч яригдах байх.  Хэрэв тийм бол  Хотын дарга маань зориудаар махны үнийг хөөргөж, ашиг ологч нарын талд ажилласан хэрэг болно. Махны үнэ 2025 оны арван хоёрдугаар сараас огцом савлаж эхэлсэн. Гэрээтэй есөн аж ахуйн нэгж нөөцөө 2025 оны арван хоёрдугаар сард бүрдүүлсэн. Ингэхдээ “Хүчит шонхор” захаас нөөцөө бүрдүүлсэн тохиолдол гарсныг Монополын эсрэг газрын дарга Б.Билгүүн хөндсөн байдаг.

Н.Учрал VS Х.Нямбаатар

Ийнхүү Ерөнхий сайд Н.Учрал Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг дээд шатныхаа даалгаврыг хангалтгүй биелүүлж, ард иргэдэд үнийн өсөлтийн дарамтыг мэдрүүлсэн үндэслэлээр чөлөөлөв.  Мөн Ерөнхий сайд Н.Учрал Тагнуул, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар хамтарсан тусгай ажлын хэсэг байгуулж, нийслэлээс хэрэгжүүлж байгаа бүх төсөл, тендерийг шалгахыг үүрэг болголоо. Төсөл хэрэгжүүлэх нэрээр хулгай хийж байна гэж Ерөнхий сайд мэдэгдсэн нь анхаарал татаж байна.  Ерөнхий сайд Н.Учралын гаргасан шийдвэрийн дараа Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийсэн.  Ер нь Хотын дарга Х.Нямбаатарын нэгэн хариу үйлдэл үзүүлэхийг олон нийт гадарлаж байсан.  Өмнө нь Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийн эсрэг жагсаж,  “Тэдний гэрийн гадаа очиж бүгдээрээ буллидэе” гэж байсан Хотын дарга шүү дээ.  Тэр л зангаараа Ерөнхий сайд Н.Учралыг мэдэгдлээрээ “буллидэх” гэж оролдов. Ер нь аливаа асуудал дээр  улс төрийн мэдэгдэл хийхдээ гаршсан гэхэд болно.  Баримт биш мэдэгдлээр ам тагладаг технологи бараг л Х.Нямбаатарынх болчихсон гэхэд болно.  Тэрээр “Н.Учрал аа,  Бацаан аа, Чи бантсандаа намайг өнөөдөр зайлуулж байна. Туулын хурдны замын төсөл хэвийн явж байхад "Нямбаатарын нэр хүнд минийхээс илүү гараад байна" гэсэн атгаг санаагаар чи энэ төслийг зогсоосон. Өөр бусад тендерүүдийг хулгай гэж ярих гээд юм бол олон улсын байгууллагуудтай нь ярь. Толгой холбож, уянгалж ярина. Чиний толгой хүрэхгүй шүү дээ, энэ улс орныг удирдахад Монгол Улсад хууль ёс гэж байдаг бол хоёулаа тултлаа явъя. Би уушгиныхаа гурван судсыг тасартал чамтай тэмцэнэ.  Би ирэх даваа гарагт /өнөөдөр/ үүрэг ажлаа нэр төртэйгөөр өгнө”  гэлээ.

 

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 94 (7836)

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Нүцгэн гарын боксын анхны тамирчин Б.Энхтөр Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнууллаа

Холимог тулааны мэргэжлийн тамирчин, нүцгэн гарын боксын анхны монгол тамирчин Б.Энхтөр /2026.11.26/ өдөр Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулжээ. Шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч П.Пүрэвдагва гардуулав. Б.Энхтөрийн хувьд спортын түүхэнд өөрийн нэрээ тодоор бичиж яваа тамирчин

2 388

С.Цэнгүүн: Татвар төлөгчдийн мөнгөөр бүрдсэн төсвийг ил болгох энгийн зүйлийг яагаад хэрэгжүүлддэггүй юм бэ?

УИХ-ын асуулгын цагаар УИХ-ын гишүүд Н.Учралаас гишүүд асуулт асууж байна. УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Бүх юмаа битүүлж нууцлаад хулгайлж идчихээд, хойноос нь хөөцөлдөхөөр хэдхэн хүнийг хэвлэлд "гаргаж өгөөд", хариуцлага хэн ч үүрэхгүй өнгөрөөд байна. Та сая хэллээ

3 239400256365b9db8d707224

Ц.Туваан: Том баяруудтай давхацсан давчуу цаг хугацаанд сонгууль болох нь байна

Улсын Их хурлын гишүүн Ц.Туваантай ярилцлаа. -Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр ажлаа өгснөөр ээлжит бус сонгуулийг зохион байгуулах шаардлага үүссэн. Энэ сонгуулийг хэдий үед хийхээр ярьж байна

3 911

ҮНЭ ХАНШ: Талх, махны үнэ өсжээ

Өдрөөс өдөрт өндөг, гурилан бүтээгдэхүүн зэрэг гол нэрийн зарим барааны үнэ нэмэгдэж байна. Арваннэгдүгээр сарын 25-ны байдлаар гэхэд өмнөх сараас 2.1 хувиар, өмнөх 7 хоногоос 0.1 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Атар, мишээл, хар талх, хонины мах, үхэр, адууны махны үнэ захуудад өсжээ. Тухайлбал, Атар талх 2800-3500 төгрөгийн үнэтэй байна

3 854

Л.Оюун-Эрдэнэ "Бодь"-ийн оффтейк гэрээний сонсголд гэрчээр оролцоно гэв

Шадар сайд Н.Номтойбаяр "Бодь"-ийн 110 сая ам.долларын асуудалтай холбоотой хянан шалгах түр хороо байгуулах болсон талаар мэдээлэл хийлээ. Үүний дараахан Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нийгмийн сүлжээнд бичихдээ: "Бодийн 110 сая ам.долларын авилгыг Бортээг шиг "гөлөг төөрүүлэлт 2" болгочихгүй шүү. Н.Номтойбаяр аа! Овоодоо Н.Номтойбаяр 6 сарын дараа Бодийн 110 сая ам.долларын авилгын асуудлыг хянан шалгах Түр хороо байгуулахаар тогтоолын төсөл өргөн барьсан байна! Одоо хамтдаа үйлдлүүдийг нь нүд цавчилгүй ажиглацгаая! Манай Номт Бодийн асуудал дээр арай ч шахалт дарамтанд ороод, эсвэл сая долларт худалдагдаад могой шигээ цагираглаад хэвтчих хэмжээний улстөрч гэж бодохгүй байгаа! Энэ удаа Бодийн 110 сая долларын асуудал үнэн зөвөөрөө тогтоогдоно гэдэгт итгэж байна. Тиймээс би сонсголд гэрчээр оролцоно! Харин чи өөр хүнээр сонсголоо хийлгэнэ гэж бултахгүй шүү Н.Номтойбаяр аа!!! Миний бие Бодийн 110 сая ам.долларын асуудлыг анх 2026.03.23-ны өдөр буюу 8 сарын өмнө АТГ-т 4 цагийн туршид гэрчийн мэдүүлэг өгөхдөө холбогдох баримтуудыг ойлгомжтой тайлбарлаж, нотлох баримт болгон 4 цагийн бичлэгийг, тодруулга авах шаардлагатай нийт 42 хүний нэрсийн хамт гаргаж өгсөн болно. Энэ ДӨРВӨН ЦАГИЙН БИЧЛЭГ-ийг прокурорын зөвшөөрөлтэй авч, нотлох баримт болгохыг зөвлөж байна. Бодийн 110 сая ам.долларын авилгын асуудлыг "Бортээг-2" буюу гөлөг төөрүүлэлт болгочихгүйн тулд дараах энгийн гурван зүйл дээр төвлөрч ажиллах шаардлагатай! 1

3 502


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.