16 болон 32 настай хоёр эмэгтэйг онц ноцтойгоор хөнөөсөн хэргийг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж эхэллээ

3 цаг 55 минутын өмнө

16 болон 32 настай хоёр эмэгтэйг онц ноцтойгоор хөнөөсөн

16 болон 32 настай хоёр эмэгтэйг онц ноцтойгоор хөнөөсөн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өнөө өглөө эхэлсэн юм. 

Тус шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг, прокурор Г.Баясгалан, Ч.Түмэн-Өлзий, хохирогч Ч.Шинэсарангийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуяа, түүний өмгөөлөгч Б.Солонго, М.Баасанбат, Р.Булгамаа, З.Хүрэлсүх, Б.Баатарсайхан, хохирогч Т.Золжаргалын хууль ёсны төлөөлөгч Т.Золзаяагийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, А.Сэлэнгэ, шүүгдэгч Ц.Давгадоржийн өмгөөлөгч Б.Баттулга, цагаатгагдсан этгээд Э.Ган-Эрдэнийн өмгөөлөгч Ж.Батхуяг, Б.Мэргэн, цагаатгагдсан этгээд Э.Номин-Эрдэнийн өмгөөлөгч Ш.Ербол, Ц.Баасанжаргал, цагаатгагдсан этгээд Х.Энхсайханы өмгөөлөгч Л.Ган-Очир нар оролцож байгаа юм.

Эл хэргийн хохирогчдын хууль ёсны төлөөлөгчдийн болон шүүгдэгч, цагаатгагдсан этгээдүүдийн өмгөөлөгч нарын тайлбар дүгнэлтийг сонсож дууссанаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж эхэллээ.

Эргэн сануулахад, Анхан шатны шүүх хурал 2026 оны нэгдүгээр сарын 22-23-нд үргэлжилж, яллагдагч Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр цагаатгасан юм.

 

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



Солиорол5 сар 8. 13:51
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.