Х.Булгантуяад хариуцлага тооцохгүй бол Монголд хэн ч хууль биелүүлэхээ болино

3 цаг 29 минутын өмнө

Х.Булгантуяад хариуцлага тооцохгүй бол Монголд хэн ч хууль биелүүлэхээ болино

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Засгийн Газрыг огцруулсан УИХ-ын тогтоол болон тогтоолыг баталсан чуулганы хуралдаан, хурлыг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагааг Үндсэн хууль зөрчсөн гэж хэдийн дүгнэсэн билээ.

Харамсалтай нь Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн цэцээр тогтоогдсон Х.Булгантуяа өнөөг хүртэл ямар ч хариуцлага хүлээгээгүй төдийгүй юуч болоогүй мэт Төрийн ордонд нэвтэрч, эргэн тойрныхондоо "Намайг хэн ч яаж ч чадахгүй" хэмээн даналзаж яваа гэх баталгаатай бус мэдээлэл байна.

 

1992 онд шинэ ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш Үндсэн хууль зөрчсөн төрийн өндөр албан тушаалтан тун цөөн гарч байв. Ц.Нямдорж зэрэг цөөн хүн Үндсэн хууль зөрчсөн болохыг Үндсэн Хуулийн цэц тогтоож байсан ба Х.Булгантуяагийн хувьд Үндсэн хууль зөрчсөн сэдэл нь өөрөө маш увайгүй юм.

 

Х.Булгантуяа нь Засгийн Газрыг Үндсэн хууль зөрчин огцруулж, төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсанаараа Монголын түүхэнд гутамшиг болж үлдэх нь тодорхой болоод байна.

Хамгийн эмгэнэлтэй нь Х.Булгантуяа энэ байдлаараа ямар ч хариуцлага хүлээхгүй бол Монголд цаашид хэн ч хууль биелүүлэхээ болино.

 

Б.Намуун

sonin.mn



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



С.Баярцогт V/S Я.Содбаатар5 цаг 17 минутын өмнө
Солиорол5 сар 8. 13:51
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.