
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Монголын хууль үйлчлэхгүй байна. Түүний талаар олон арван ноцтой баримт ил болсоор байхад хэн ч үүнийг нь асууж, хууль, хариулцлага сануулж зүрхлэхгүй байна. Ардчилсан, сөрөг хүчинтэй парламентад хэн ч түүний эсрэг үг унагаж чадахгүй сууна гээд төсөөл дөө. Сайд эмэгтэйн ард том хамгаалалт байгаа учраас тэр шүү дээ. Б.Батцэцэгээр оролдвол, хууль бус үйлдлийг нь шалгаад эхэлчихвэл “ажил карьер, амьдрал нь дуусах” учраас хэн ч ам ангайхгүй байгаа юм. Б.Батцэцэгийн дээр хууль биш зөвхөн хөх тэнгэр л байна даа!
Монгол Улсад хууль үйлчилдэггүй цор ганц сээхэлзүүр сайд байна. Тэр нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг. Гадаад паспорт үйлдвэрлэдэг төрийн өмчит компанид ойрын хүмүүсээ шургуулж хэдэн арван тэрбум төгрөгийг ямар ч хяналт, ямар ч шалгаруулалтгүйгээр “завшсан” баримтууд нь дэлгэгдсээр байхад л хуулийн байгууллага, АТГ түүнийг огт шалгадаггүй. “Эрх зүйн хамааралгүй” гэдэг халхавчаар хамгийн их хамааралтай хүмүүсээ төрийн өмчит компанийн өндөр суудалд залж, төрийн мөнгийг тендергүй хамсан үйлдлүүд нь ил болчихоод байхад УИХ дахь сөрөг хүчин харсан ч хараагүй мэт нам гүм байна. Шударга ёс, авлигагүй нийгэм гэж хамгийн чанга дуугардаг ХҮН нам ч таг чиг. УИХ-ын гишүүн Нара-Нарантуяа сошиалд байр сууриа илэрхийлснийг эс тооцвол Иргэний зориг ногоон намын хэд ч бүлх залгисан мэт ажин түжин сууцгааж байна. Үе үеийн Ерөнхий сайд нарыг оймс шиг сольж, цор ганцаараа хэдэн засаг дамжин сайд хийж яваа “Төрийн их хатан”-д Ерөнхий сайд нар жулддагийг хэлэх нь илүүц биз.
Гадаад харилцааны сайдын тендергүй “завшсан”гэх хэдэн арван тэрбумын задаргааг дахин сонирхуулъя. Гадаад паспорт хэвлэдэг “Төрийн үнэт цаас хэвлэл” компанийн 51 хувийг УБЕГ, 49 хувийг “Мигасон” гэх хувийн компани эзэмшдэг. “Төрийн үнэт цаас” хэвлэл бол гадаад паспортны бэлдэц, цахим гадаад паспорт хэвлэх улсын онцгой объект. Гэтэл энэ компанийг бүхэлд нь Б.Батцэцэгийн гар хөл болсон хүмүүс удирдаж байна.
“Төрийн үнэт цаас хэвлэл” төрийн өмчит компанийн захирлаар Э.Ариунгэрэл гэж эмэгтэй саяхныг хүртэл буюу Б.Батцэцэг сайдын 60 тэрбумын “луйвар” тойрсон баримтууд дэлгэгдэх хүртэл ажиллаж байв. Э.Ариунгэрэл бол Б.Батцэцэг сайдын ХОМ-тээ мэдүүлдэг “Монголын үнэт цаас хэвлэл” компанийн захирлаар ажиллаж явсан хүн. “Төрийн үнэт цаас” хэвлэлийн 49 хувийг эзэмшдэг “Мигасон” компанийн захирал Н.Цэрэндолгор ч бас Б.Батцэцэг сайдын ойрын хүн. Компаниудад нь хуулийн зөвлөхөөр ажиллахаас гадна сайдын хүү болох Г.Соджамцын үүсгэн байгуулсан “Ви Эс Эм” компанид данстай нэгэн.
Гадаад паспорт хэвлэдэг “Төрийн үнэт цаас хэвлэл” компанид ямар ч тендергүйгээр 41 тэрбумын бараа шахсан “Жордан топпен трейд” гэж компани бий. “Алтай” хотхоны айлын хаяг дээр бүртгэлтэй энэ компани оффисгүй, түүхгүй, ажилтангүй, олон тэрбум бүү хэдхэн саяын ч тендер авсан намтаргүй. Ийм хэрнээ төрийн компанид 40 гаруй тэрбумын барааг ямар ч тендергүй шахсан энэ даварсан компанийн захирал нь Б.Сувдмаа. Мөн л Б.Батцэцэгийн хамаарал бүхий компаниудад ня-бо-гоор ажиллаж байсан эмэгтэй. Гадаад харилцааны сайдын хүү болох Г.Соджамцын үүсгэн байгуулсан “Ви Эс Эм” компанийн хувьцаа эзэшигч. Хамгийн хоржоонтой нь Б.Сувдмаагийн “Жордон топпен трейд” компани Н.Цэрэндолгор, Э.Ариунгэрэл хоёрт атгуулсан “Төрийн үнэт цаас хэвлэл” компанийг байгуулагдсанаас хойш яг дөрвөн сарын дараа үүдээ нээсэн байдаг юм. 40 гаруй тэрбум төгрөгийн тендергүй шахааг гадаад паспорт хэвлэдэг төрийн компанид хийхийн тулд л байгуулсан гэх логик эндээс урган гарч ирж байна.
“Төрийн үнэт цаас хэвлэл” компаниас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн шууд болон шууд бус хамаарал бүхий 5 компани руу 50 орчим тэрбум төгрөг шилжүүлсэн нь шилэн дансанд тоо баримттайгаа дурайж байна. Б.Сувдмаагийн “Жордан топпен трейд” компани гэхэд 2023 оноос хойш гурван жилийн дотор 41.5 тэрбум төгрөгийн бараа бэлдэцийг тендергүйгээр нийлүүлчихсэн байх жишээний. “Төрийн үнэт цаас хэвлэл” компаниас Б.Батцэцэг сайдын нөхөр болон Б.Лхагвадорж нарын компани болох “Эко цаас” руу ус, дулааны төлбөр гэсэн утгаар 12.6 сая, 15.3 сая, 20.4 сая, 21.7 сая, 20.8 төгрөг шилжүүлснийг ч шилэн данснаас харж болно. Б.Батцэцэгийн төрөөс боловсон аргаар завшсан мөнгө ингээд зогсохгүй. ХОМ-тээ тусгасан “Монголын үнэт цаас хэвлэл рүү нь 323.5 сая төгрөг шилжүүлсэн баримт шилэн дансан дээр байна. Гадаад харилцааны сайд төрийн компаниас ийн мөнгө завшсанаас гадна Гадаад харилцааны яамнаас ч хувийн компаниуд руугаа мөнгө шилжүүлж ширэн нүүрлэснийг уншигч танд одоо хэлж өгье. Гадаад харилцааны яамнаас 2025 онд “Ви Эс Эм” ХХК руу “хүлээн авалтын хэрэглээний бараа орлогоос худалдан авав” гэсэн утгатайгаар 18.9 сая, 2025 онд 29.1 сая нийт 48.096 сая төгрөг шилжүүлчихсэн байна.“Ви Эс Эм” нь өмнө дурдсанчлан Б.Батцэцэгийн хүү Г.Соджамцын үүсгэн байгуулсан компани.
Ийм илт хамааралтай байхад л “Надтай эрх зүйн хамааралгүй” гэж булзсаар байна. Энэ олон нэрс, энэ олон гүйлгээний чиг зөвхөн Б.Батцэцэг сайд руу зааж байхад шүү дээ. Гадаад харилцааны сайд энэ их баримтын эсрэг ямар ч баримт гаргаж тавьсангүй. Цор ганц тайлбар нь “Надтай эрх зүйн хамааралгүй” гэх зальжин үг. Бүр “Намайг шүүмжилбэл Монголын гадаад нэр хүнд, тусгаар тогтнолд аюул учирна” гэсэн ямар ч логикгүй үг унагаж олны дургүй зэвүүцлийг хүргээд авсан. Тэр бас “Намайг шүүмжиллээ гээд хэн ч авч хэлэцэхгүй, төрийнхөн тоохгүй, хууль шүүхийнхэн ч яаж ч чадахгүй” гэж даапаалж байна.
Эндээс харахад, Цэцийн дээр хөх тэнгэр бий гэдэг шиг Б.Батцэцэгийн дээр хөх тэнгэр л байна. Нэг үе монголчууд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг “Хатан ижий” гэж хошигнон хочилж байв. Түүний хойд дүр нь Ерөнхий сайд нараа өшиглөж унагачихаад танхимдаа улирч сонгогдон сээхэлздэг Б.Батцэцэг болж таарч байна. Түүнд “хатан ижий” нэр жижигдэнэ. Түүнийг улстөрчид өөр зуураа “Төрийн ховч муужгай”, “Монгол төрийн эрх гүнж” гэх мэтээр шивнэлдэн, битүүхэн айдастай явцгаадаг гэх бор шувуу саарал ордонд нисэлддэг. Гадаад харилцааны сайдын үйлдэл Д.Сарангэрэлээс ч илүү хорон. Тэр эрх мэдэл сүр хүчээ ашиглан татвар төлөгчдийн мөнгийг өөрийнхөө хамаарал бүхий компаниуд руу хэдэн арван тэрбумаар нь урсгаж буйг нийтлэлийн эхэнд баримттай нь хэллээ. Шуудхан хэлэхэд, Монголын төрд өнөөдөр Б.Батцэцэг л “Их хатан байна.
Учир нь түүнд Монголын хууль үйлчлэхгүй байна. Түүний талаар олон арван ноцтой баримт ил болсоор байхад хэн ч үүнийг нь асууж, хууль сануулж зүрхлэхгүй байна. Ардчилсан, сөрөг хүчинтэй парламентад хэн ч түүний эсрэг үг унагаж зүрхлэхгүй сууна гээд төсөөл дөө. Ард нь маш том хүч, нөмөр, хамгаалалт байгаа учраас тэр юм.
Дахиад хэлье. Монголд өнөөдөр хуулийн дээр Үндсэн хуулийн Цэц, Б.Батцэцэг хоёр л байна. Төрийн ордонд суугаа улстөрчид түүний хууль бусаар тендер хамдаг, улсын төсвийг луйварддагийг олж хараагүйдээ биш, энэ олон баримт худлаадаа биш, ерөөс Б.Батцэцэгийн ард байгаа хүчээс айсандаа, сүрдсэндээ үг хэлж, үйлдэл хийж чадахгүй байна. АТГ, ЦЕГ, цаашлаад ТЕГ ч хөдлөх хэмжээний баримтууд ил болж байхад тэд чимээгүй байна гээд бод доо. Сайд эмэгтэйн ард том хамгаалалт байгаа учраас тэр шүү дээ. Б.Батцэцэгээр оролдвол, хууль бус үйлдлийг нь шалгаад эхэлчихвэл “ажил карьер, амьдрал нь дуусах” учраас хэн ч ам ангайхгүй байгаа юм. Тиймээс л бултаараа нүдэн балай, чихэн дүлий суугаа юм.
Өнөөдөр “Их хатантан”-ы төрөөс завшиж буй том луйврыг баримттай зоригтой сөхөж байгаа нь хэвлэлийнхэн л байна. Дөрөв дэх засаглалын үнэт зүйл энэ учраас даварсан сайдын хэтэрсэн луйврыг бичсээр байгаа юм. Ганцхан үнэн бий. Баримт хэзээ ч хуучирдаггүй. Татвар төлөгчдийн хэдэн арван тэрбумыг “завшчихсан” Б.Батцэцэгийг шүүх өдөр ирж л таарна.
Харамсалтай нь яг өнөөдөр бол Б.Батцэцэгийн дээр зөвхөн хөх тэнгэр л байна!
Д.БАТБОЛД
ӨДРИЙН СОНИН



2026 оны дөрөвдүгээр сард инфляц 10.1 хувьтай гарахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ өссөн нь голлон нөлөөлжээ
Ц.Уранчимэг: Бид зөвхөн газар нутгийг хамгаалах биш, экосистемийн үнэ цэнэ хүн төрөлхтөнд өгч буй өгөөжийг ойлгож, удирдах шаардлагатай болсон
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
Б.Батцэцэг сайдын дээр хөх тэнгэр л бий!
Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажил үргэлжилж байна
Д.Амарбаясгалан: Гэм буруутай эсэх нь шүүхээр тогтоодоогүй байхад олон нийтэд "хулгайч" мэтээр зарлах нь хууль зөрчсөн үйлдэл
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Тавдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Солиорол
Ховд аймагт 48 цагт хоёр хүүхэд Улаанбурхан өвчнөөр нас баржээ
ТАНИЛЦ: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Б.Анарын ХОМ
ҮНЭ ХАНШ: Өрхийн орлого 2,2 хувиар өсөж, талх, махны үнэ нэмэгджээ
З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна
Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр юугаараа барьцаалагдаж Эпштейнд "элссэн" бэ?
Хоймор оффисоос хойш 32-ын тойрогтой нийлэх авто зам хүртэл 798 метр зам барьж байна
О.Цогтгэрэл: АН-ын шинэчлэл амар байгаагүй ч бид үүд хаалгаа цэлийтэл нээж чадлаа
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Монголбанк 19 газрыг 10 газар болгон нэгтгэж, 140 ажилтнаа цомхотгожээ
ШҮҮХ ХУРАЛ: ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг "цагаатгав"
"Бид ямар ч байсан оршуулгын тодорхой хэмжээний зардлыг зохицуулахаар хуулийн төсөлд тусгаж байгаа"
Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор нийслэлийн дуу чимээний бохирдол 25.9 хувиар буурна
Татварын дарамтаас чөлөТатварын дарамтаас чөлөөлөх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэвөлөх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэв
Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг гурван сард 10,000 төгрөгийн хураамж төлж, хадгалуулна
Т.Даваадалайн оронд НЗД-ын орлогчийн суудалд хэн суух вэ?!
П.Эрхэмбаяр: Ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга эгүүлэн татаад байвал парламентын засаглалтай гэж хэлэх боломжгүй болно
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийн шүүх хурал түр завсарлалаа
ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь ээ -/4/
Дэлхийн супер од Жесси зургаадугаар сард Монголд ирнэ
АН генсектэй болж дэд дарга нараа сонголоо
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.