3011-р сар, 2026Даваа гараг

ҮНЭ ХАНШ: Өрхийн орлого 2,2 хувиар өсөж, талх, махны үнэ нэмэгджээ

5 сар 8. 12:182 мин унших

Монгол Улсын эдийн засаг

Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувь өссөн ч худалдаа, үйлчилгээний идэвх буюу дотоод эрэлт мууджээ. 

Өрхийн орлого 2025 оны эцэст улсын хэмжээнд таван хувь нэмэгдсэн дүн гарсан ч энэ нь хот хөдөөд ялгаатай байгаа юм. Тухайлбал, Улаанбаатар хотод амьдарч буй өрхийн орлого 2.2 хувь өссөн бол орон нутгийн өрхийн  орлого 10.5 хувь нэмэгдсэн гэв. Үүнд хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, мах, ноос ноолуурын үнийн өсөлт, орон нутагт ажиллаж буй албан хаагчдын цалингийн нэмэгдэл зэрэг нь нөлөөлжээ.

Гэхдээ 2025 оны эцэст инфляц улсын хэмжээнд 7.5 хувьтай байв. Харин өрхийн орлогын өсөлт улсын хүн амын тал нь амьдарч буй нийслэл хотод 2.2 хувь гарсан нь орлогын өсөлт инфляцыг гүйцэж чадахгүй байгааг харуулж байна. 

Мөн энэ сарын 04-ний байдлаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дахин нэмэгджээ.

Тодррулбал, Улаанбаатар хотод худалдаалагдаж буй гол нэрийн зарим барааны үнэ 2026 оны тавдугаар сарын 4-ний байдлаар өмнөх сараас 3.3 хувь, өмнөх долоо хоногоос 1.0 хувиар өссөн байна.

Хамгийн өндөр өсөлттэй бараанд ямааны мах багтаж, өмнөх сарын дундажтай харьцуулахад 19.5 хувиар өсөж, нэг килограмм нь 19 мянга 626 төгрөгт хүрсэн байна. Мөн үхрийн цул мах 6.6 хувь, үхрийн ястай мах 5.6 хувь, хонины ястай мах 5.5 хувиар тус тус нэмэгджээ.

May be an image of text that says 'УНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН XOPOO 3/6 МАХНЫ ΥНЭ 2026.V.04 2026.V.04 Хонины Хониныястаймах,кг ястай мах, кг Ухрийн цул мах, кг 26337 手 BOMY Омнех сар Θмнех 7 XOHOR 50.7% 5.5% 2.4% 35436 手 BOMY Θмнех сар Θмнех Θмнех7хОНОГ 7 7 ХонОГ 51.9% 6.6% 2.1%'

Талх, гурилан бүтээгдэхүүний үнэ мөн өссөн үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал, “Мишээл” талхны үнэ өмнөх сараас 7.7 хувь, “Атар” талх 4.4 хувь, хар талх 3.6 хувиар өссөн байна. Тараг, байцаа, ургамлын тосны үнэ ч мөн өмнөх сарынхаас нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.

Харин зарим төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байсан бөгөөд адууны махны үнэ өмнөх сараас 0.1 хувь, задгай сүүний үнэ 0.6 хувь, АИ-92 Евро автобензиний үнэ 1.5 хувиар буурсан байна.

Тайлант хугацаанд “Алтан тариа” гурилын дээд болон I зэргийн савласан гурил, цагаан будаа, элсэн чихэр, цөцгийн тос, алим, төмс зэрэг бүтээгдэхүүний үнэ өөрчлөлтгүй байна.

Харин өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины болон үхрийн махны үнэ 2.1-2.4 хувиар өссөн бол сонгино 1.3 хувь, ямааны мах 1.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Түүнчлэн хүрэн манжингийн үнэ 0.4 хувь, адууны мах 0.8 хувь, АИ-92 Евро автобензин 1.5 хувиар тус тус буурчээ.

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ҮНЭ ХАНШ: Талх, махны үнэ өсжээ

Өдрөөс өдөрт өндөг, гурилан бүтээгдэхүүн зэрэг гол нэрийн зарим барааны үнэ нэмэгдэж байна. Арваннэгдүгээр сарын 25-ны байдлаар гэхэд өмнөх сараас 2.1 хувиар, өмнөх 7 хоногоос 0.1 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Атар, мишээл, хар талх, хонины мах, үхэр, адууны махны үнэ захуудад өсжээ. Тухайлбал, Атар талх 2800-3500 төгрөгийн үнэтэй байна

4 098

Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог

Голомт банк харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн олон улсын төлбөр тооцоо, гадаад гуйвуулгын боломжуудыг өргөжүүлж, гадаад гүйлгээний гарцыг хүртээмжтэй байлгахад онцгой анхаарч ирсэн. Бид одоогийн байдлаар дэлхийн нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллага руу 14 төрлийн валютаар гадаад төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна. Тэр дундаа БНХАУ руу төлбөр тооцоо, гадаад гуйвуулга хийх шийдлийг хүртээмжтэй хүргэж, харилцагчдад юанийн төлбөр тооцоогоо төрөл бүрийн сувгаар, сонголттой гүйцэтгэх боломжийг олгодог. БНХАУ руу мөнгөн шилжүүлэг хийх сонголтууд: ·Гадаад гуйвуулга: Голомт банкны салбарт хандан эсвэл Smart bank, Интернэт банкны үйлчилгээг ашиглан үнийн дүн хамаарахгүй шилжүүлэг хийх боломжтой. Бүтээгдэхүүний нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу. ·Alipay шилжүүлэг: SocialPay аппликэйшний “Нэмэлт” цэсийг ашиглан Alipay хэрэглэгч рүү гадаад мөнгөн гуйвуулгыг хамгийн хурдан шилжүүлнэ

13.9K

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар нэмэгджээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын голлох үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Дотоод аудит, хяналт, шинжилгээ-үнэлгээний газрын дарга Н.Мөнхбаяр өнөөдөр /2026.11.17/ танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар өсөж, инфляцын түвшин өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Инфляцад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт хамгийн их нөлөөлсөн бөгөөд тус бүлгийн үнэ 19.8 хувиар өссөн байна. Мөн зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 19.8 хувь, тээврийн бүлгийн үнэ 19.3 хувь, согтууруулах ундаа, тамхины үнэ 16.5 хувиар нэмэгджээ. Түүнчлэн боловсролын үйлчилгээний үнэ 17.7 хувь, даатгал, санхүүгийн үйлчилгээ 17.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ 8.5 хувь, гэр ахуйн тавилга, барааны үнэ 7.7 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 6.9 хувиар өссөн байна. Харин орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 5.9 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээний үнэ 8.4 хувь, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний үнэ 1.2 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Инфляцын түвшнийг бараа, үйлчилгээний бүлгээр авч үзвэл барааны бүлгийн үнэ 14.3 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 11.1 хувиар өссөн байна. Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2026 оны эхний 10 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ

11.8K

ҮНЭ ХАНШ: Үхрийн махны үнэ нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооноос /ҮСХ/ долоо хоног тутамд гол нэрийн бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнийг судалж гаргадаг. Энэхүү судалгаагаар бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас хоёр хувиар өсөж, өмнөх долоо хоногоос 0.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ

12.1K


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.