
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Энэ үеэр холбогдох албаны хүмүүс амьгүй донорын гэр бүлд олгох оршуулгын тэтгэмжийн талаар мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эд, эс эрхтэн шилжүүлэн суулгах албаны зөвлөх П.Батчулуун: Дэлхийн эрүүл мэндийн практикт 1963 оноос амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг эхлүүлсэн. Манай улсын хувьд энэ эмчилгээг 2018 оноос эрчимтэй хөгжүүлж яваа. Амьгүй донорын гэр бүлд оршуулгын зардал өгснөөр эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ нэмэгдэнэ гэж үзэж байгаа.
Турк, Солонгос улсад амьгүй донорын үйл ажиллагааг идэвхжүүлэх, тусламж үзүүлэхийн тулд гэр бүлд оршуулгын зардал өгөх асуудлыг дэвшүүлээд эрүүл мэндийн практикт хэрэгжсэн. Тиймээс бид энэ асуудлыг хуульдаа тусгасан.
Нэгдүгээр төв эмнэлгийн хашаанд Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах, эмчилгээ үйлчилгээ явуулах төв 2019 оноос хойш баригдаж байгаа.
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах төрийн байгууллага нь мэргэжлийн төв байх ёстой. Бодлогоо баримтлаад хэрэгжилтэд хяналт тавиад, үр дүнг Эрүүл мэндийн яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өгдөг байх учиртай. Төсөв болон санхүүжилт нь улсын төсвөөс хангагдах байх.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эд, эс эрхтэн шилжүүлэн суулгах албаны дарга Б.Алтантулга: Амьгүй донор болсон тохиолдолд түүний гэр бүлд оршуулгын тэтгэмжийг Засгийн газрын тусгай сангийн хуульд заасны дагуу дэмжих сангаас олгоно гэж заасан. Амьгүй донорын гэр бүлд оршуулгын тэтгэмж өгдгийг Засгийн газрын хоёр сангаас олгож буйг нэг сангаас олгох нь зүйтэй гэж ажлын хэсэг ярилцсан.
Амьгүй донорын гэр бүлтэй уулзаж, донор болох хүсэлт тавьж зөвшөөрөл авдаг. Энэ тохиолдолд амьгүй донорын хамгийн ойр дотнын гэр бүлийн гурван гишүүнээс амьгүй донорын зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зурж баталгаажуулдаг.
Манай алба 2018 онд байгуулагдсанаас хойш 75 гэр бүлд амьдрал бэлэглэсэн. Энэ хуулийн төсөл батлагдсанаар амьгүй донорын илрүүлэг болон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хэд дахин нэмэгдэнэ.
Оршуулгын тэтгэмж өгөх асуудал 2023 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд нийгмийн даатгалын халамжийн сангаас 2023 онд нэг хүн, 2024 онд дөрвөн хүн, 2026 онд нэг хүн гээд нийт 22 сая төгрөгийн оршуулгын тэтгэмж олгосон байна.
Даатгуулагч, төлөгч биш тохиолдолд Эрүүл мэндийг дэмжих сангаас 2023 онд нэг хүнд оршуулгын тэтгэмж өгөх асуудал шийдэгдсэн. Оршуулгын тэтгэмжийг жилд хамгийн багадаа 10 амьгүй донор гарч болно гэж бодоод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн гэж тооцоолсон. Жилд ойролцоогоор 70 орчим сая төгрөгийн зардал гарна гэж тооцсон.
Солонгос улсад амьгүй донор болсон тохиолдолд оршуулгын зардлыг бүрэн даадаг тогтолцоотой. Бид ямар ч байсан оршуулгын тодорхой хэмжээний зардлыг зохицуулахаар хуулийн төсөлд тусгаж байгаа. Монгол Улсад оршуулгын зардал хамгийн багадаа зургаан сая төгрөгөөс эхэлдэг. Тэгэхээр оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ гэж тооцсон.

"Горхины хажууд нэг хүний дээр бензин асгаж шатаагаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
"Төмөр зам доогуурх нүхэн гарц, ДЦС 5-ын бүтээн байгуулалтын ажил өвлийн улиралд үргэлжилнэ"
ЭЦА: Химийн хортой бодис ашигласан, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэж явсан үйлдлийг шалгаж байна
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

Эдийн засаг, хөгжлийн сайд махны үнийг буурч 20 мянган төгрөгт хүрсэн гэтэл 26-35 мянган төгрөгийн үнэтэй байна
“ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
25 жилийн өмнөх эл өдөр дэлхийг айдаст автуулсан халдлага болж байв
Ерөнхий сайд Н.Учрал хамаарал бүхий сургуульдаа “хувьсах зардал нэхээгүй” гэв
Т.Аубакир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэрийг буцаалаа
Самрын нөөц бага байгаа тул түүж, бэлтгэхийг хориглолоо
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Н.Учрал: Манай гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэгэн хүсэлт гаргаагүй
Төсвийг мөшгөе: Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулахад инженерийн бэлтгэл ажилд 2 тэрбум 57 сая төгрөгийг зарцуулна
ФОТО: Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг угтан авлаа
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалт ням гарагт дуусгавар болно
Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?
М.Нарантуяа-Нара: Өмнө нь урваж байсан учраас Монгол Улс бодлогын яамаа хасаг хүнд хариуцуулмааргүй байна
Т.Аубакир: М.Нарантуяа-Нара фашист үйлдэл хийж байна
Өнөөдөр Дулаан хангамжийн байгууллага үүсэж хөгжсний 67 жилийн ойн өдөр тохиож байна
Б.Жавхланд Ерөнхийлөгчид нэр дэвших эрх байхгүй
Ард түмний гэгддэг Таван толгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай
БАЙР СУУРЬ: Төсвийн тодотголын талаар хэн, хэн юуг өгүүлэв
С.Зоригийн хөшөөг зөөсөн компанийг 1000 нэгжээр торгов
ТАНИЛЦ: Үхрийн цул, хонины мах, нэгдүгээр зэргийн гурил, луувангийн үнэ өсжээ
Фото: Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв
Цагдаагийн хурандаа К.Женисгүл М.Нарантуяа-Нарагийн асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ханджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.