2911-р сар, 2026Ням гараг

АН генсектэй болж дэд дарга нараа сонголоо

5 сар 7. 11:443 мин унших

АН-ын Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хуралдаан

АН-ын Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хуралдаан 73.5 хувийн ирцтэйгээр Төрийн ордонд өчигдөр болж Генсек, дэд дарга нараа сонголоо.  Энэ удаагийн хуралдаанд Үндэсний бодлогын хорооны гишүүд “Ардчиллын гэрэгэ”-г уншуулан бүртгэлээ баталгаажуулан оролцлоо.

Хуралдааныг УИХ-ын гишүүн Р.Сэддорж, П.Батчимэг, С.Эрдэнэболд нар даргалж, Улс төрийн зөвлөлийн 2026 оны тавдугаар сарын 4-ны өдрийн хурлаас санал болгосон Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж батлуулсан юм. 

Уг хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтыг жинхлэх эсэх, мөн намын таван дэд даргын сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Энэ үеэр АН-ын дарга О.Цогтгэрэл "Арван жил үүдээ нээгээгүй Ардчилсан намын хаалга үүдээ нээж, хана туургаа сольсон шинэчлэлийн ажил үргэлжилсээр намын удирдлагуудаа гүйцээн сонгох, дүрэм журмуудаа эцэслэх ээлжит нэгэн хурал ийн эхэлж байна. Ардчилсан нам бүх шатандаа сонгуультнуудаа шинээр сонгож төв, анхан, дунд аль ч шатанд сонгуультнуудын 70 хувь нь анх удаа сонгогдсон залуучуудаас бүрдлээ. 1990 онд эхэлсэн Ардчиллын үйл хэрэг ахин дараагийн шатандаа гарсан онцлог сонгууль, шинэчлэлийн үйл явц намд өрнөлөө. Зориг гарган өрсөлдөж, энэхүү өөрчлөлт, шинэчлэлийн эзэд болсон шинээр сонгогдсон ҮБХ нар, тэр тусмаа залуу ҮБХ-ны гишүүддээ онцгойлон талархал илэрхийлье. Зарчмын улс төр, зарчмын ойлголцол, зарчмын эв нэгдлийг барин фракц, талцал биш бодлого суурьтай намыг бий болгохоор томилгоог санал болгож буйг эрхэм ҮБХ-ны гишүүд ойлгож буй байх. Ялалт үргэлж олных байдаг. Ялагдлын буруутан харин дандаа дарга гэж би боддог. Гэтэл дарга яаж хариуцлага хүлээх вэ, намын даргаас буух нь хариуцлага биш, хариуцлагаа хамтдаа, цугтаа үүрье, асуудлаа ил тод яриад олонхын саналаар томилгоо хийе гэж өмнөх хурал дээр олон хүн  хэлснийг эргэн сануулъя. Нөгөө талаас дарга багаа зарлах эрхгүй, босго давуулах ёстой болсон хатуу дүрэм ч батлагджээ. Аливаа бүхэн цагтайгаас гадна хэмжээ хязгаартай. Нээлттэй, ил тод байх нь сайн ч хэмжээнээсээ хэтэрвэл намаа ч сүйрүүлэх эрсдэлтэй. Дотооддоо үргэлжилж буй хэрүүл тэмцлээ зогсоож, ялалт, амжилт руугаа дөтлөх цаг хэдийн ирснийг сануулъя. Ардчилсан Намын ялалт, бадралын он цагийг эхлүүлэхийн тулд өнөөдөр энд халуун тогоондоо хэлэлцэж генсек, дэд даргаа томилох шаардлага буйг тодотгоё" гэв.

АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад УИХ-ын гишүүн Н.Ганибал, Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа, П.Мөнхтулга, Ч.Өнөрбаяр нарыг нэр дэвшүүлж, ҮБХ-ны гишүүдийн нууц санал хураалтаар сонгосон юм.

Тэгвэл намын дарга О.Цогтгэрэлийн зүгээс АН-ын ЕНБД-д С.Баярцогтыг батламжлуулахаар оруулж ирсэн.

Нэр дэвшигч С.Баярцогт "Надад Ардчилсан намыг ялуулах хүсэл зориг бас боломж байгаа. Та бүгдийн итгэлийг хичээл зүтгэлээр хариулж чадна. 2021-2023 оны хооронд тамга, тэмдгээрээ хоёр хуваагдсан байсан намаа нэгтгэх ажлыг хийсэн" гэж өөрийн байр сууриа илэрхийлэв.

Намын ЕНБД-аар С.Баярцогтыг жинхлэх эсэх санал хураалтын дүнгээр ҮБХ-ны нийт гишүүдийн 66 хувийн саналаар жинхэллээ. Тодруулбал, түүнийг гишүүдийн 224 дэмжсэн бол 113 дэмжсэнгүй.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Хошууч генерал Б.Хурц: Нам минь болохоо байлаа гээд залуучууд маань нэгдэж өнөөдрийн "ОНЦ" их хурлыг зарлалаа. Нөгөө талаас МАН өглөө болгон бидэнд бэлэг барьдаг боллоо.

Хошууч генерал Б.Хурц: Нам минь болохоо байлаа гээд залуучууд маань нэгдэж өнөөдрийн "ОНЦ" их хурлыг зарлалаа

10.7K

Хяналтын байгууллага нь намын удирдлагаа огцруулах ямар ч боломжгүй тул С.Баярцогт АН-ын ЕНБДарга хэвээрээ

Ардчилсан Намын Хяналтын Ерөнхий Хороо өнгөрсөн Баасан гарагийн орой яаран хуралдаж, АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга С.Баярцогтыг огцруулж байна гэх мэдээлэл хийв. Тэдний гаргасан албан мэдээнд: "Хяналтын Ерөнхий хорооны 15 гишүүнээс 13 гишүүн оролцож, 100 хувийн саналаар С.Баярцогтыг АН-ын ЕНБДаргаас чөлөөллөө. “Ардчилсан намын дотоод сонгуультай холбоотой гарсан будлианы улмаас АН-ын зарим хороон дээр дахин сонгууль явуулах шийдвэр гаргаж, АН-ын ХЭЕГ, түүний удирдлага буюу ЕНБДаргад чиглэл өгсөн хэдий ч удаа дараа өгсөн үүргийг биелүүлэлгүй олон сар болсон учраас Ардчилсан намын гишүүдийн гомдол, саналыг биелүүлэхгүй байгаа ЕНБД С.Баярцогтыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан болно.” гэсэн байлаа. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн асан, ХЕХ-ны гишүүн Д.Ганхуяг : "АН-ын гүйцэтгэх удирдлага дүрмээ ягштал мөрдөх ёстой. Гэтэл дүрмээ биелүүлэхгүй байна

16.4K

АН: Оюутолгойгоос орж ирэх 3 их наяд төгрөг ногдол ашиг мөн үү гэдгийг нягтлах хэрэгтэй

Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр /2026.11.05/ Төрийн ордонд болж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин, Ардчилсан намын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар оролцов. ​​​​​​​ Энэ үеэр Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл: "Сүүлийн үед улстөрд өрнөөд байгаа олон асуудал бий

16.1K

Ж.Баярмаа: Төрийн аль аль байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байгааг шалгана

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн хуралдаанаар хэвлэлийн эрх чөлөөний тухай асуудлыг хэлэлцсэн болохыг бүлгийн дарга Б.Түвшин танилцуулав

17K7802185652519accb4c45

Х.Тэмүүжин : Шүүх аль эрт шүүх биш болоод, өөрөө яллагч болж хувирчихсаны шинж

Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд байгаа шударгаар шүүлгэх эрх буюу иргэний үндсэн эрхийн заалт байна. Энэ шударгаар шүүлгэх эрх дотроо хоёр агуулгатай

16.5K


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.