МУГТ Б.Ууганхүү Монголын Үндэсний Паралимын Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо

3 цаг 21 минутын өмнө

МУГТ Б.Ууганхүү Монголын Үндэсний Паралимын Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Ууганхүү нь Рио 2016 зуны паралимпын наадмын жүдо бөхийн -60 кг жинд амжилттай оролцож, хүрэл медаль хүртэж байсан билээ.

Тэрбээр мөн 2016 онд Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнагдсан нэр хүндтэй тамирчин юм. Түүний спортын өндөр амжилт, туршлага, манлайллыг үнэлэн Монголын үндэсний паралимпын хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон байна.

Ийнхүү Б.Ууганхүү нь Монголын паралимпын хөдөлгөөний хөгжилд бодит хувь нэмэр оруулах хариуцлагатай албыг хашихаар боллоо.

Түүний хувьд өмнө нь Монголын Пара жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан билээ. 

​​​​​​​



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.