Азийн шилдэг Моторспортын эвентийн шагналт POWER Expo & Festival-ийн зохион байгуулах багын ахлах, хөтлөгчдийг танилцууллаа

3 цаг 45 минутын өмнө

14 дэх жилдээ 05-р сарын 8-10-ныг дуустал Монголд болно.

Азийн Мото Спортын шилдэг эвентийн шагналт экстрим, энтертайнмент “POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам 14 дэх жилдээ 05-р сарын 8-10-ныг дуустал Монголд болно. 

Уламжлал ёсоор 22-н Авто худалдааны цогцолбор төвийн “Power Land” талбайд зохион байгуулагдана. 

Өнөө жилийн  наадамд 10 орны баг, тамирчид зорин ирж оролцохоос гадна өмнө жилээс наадмын нэг хэсэг болон зохион байгуулагдаж эхэлсэн “Racing TOP Model Asia” олон улсын уралдааны модель шалгаруулалт нь олон улсын хэмжээнд өргөжүүлж гаднын 5 орноос зэрэглэл өндөр модель албан ёсоор хүрэлцэн ирж монголчуудтай нэгэн тайзнаа өрсөлдөх зэрэг маш содон өнгө төрхтэйгээр болох нь ээ. 

POWER Expo & Festival-ийн зохион байгуулах багын ахлах, хөтлөгчдийг танилцуулж байна.

Ерөнхий Продюсер Б.Жигмэддорж

-Ерөнхий Найруулагч А.Чингүн

-Ерөнхий Координатор Б.Ангараг

 

-Хөтлөгч Г.Билгүүн

-Хөтлөгч Дэрмээ

Мөн зохион байгуулах баг, тамирчид, оролцогч байгууллагууд, бүтээн байгуулалтын баг бүрэлдэхүүн бүхий нийт 600 гаруй залуус эрч хүч дүүрэн ажиллахаар хэдийнээ бэлтгэлээ базаасан гэдгээ дуулгалаа.

Ерөнхий зохион байгуулагч:

  •  POWER KING ХХК
  • Нийслэлийн Соёл, урлагийн газар

Тасалбарыгshoppy.mn , boxoffice.mn-

https://shoppy.mn/products/powerexpo-2605

https://boxoffice.mn/event/powerexpo2026



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.