
Хуульч, судлаач Л.Галбаатартай ярилцлаа.
-Эрүүгийн хуулийн 13.14-ийг хасаж, “гүтгэх” гэмт хэргийг дахин томьёолж байгаа нь эрх зүйн хувьд ямар өөрчлөлт авчирч байна вэ. Өмнөхөөсөө юугаараа ялгаатай байна?
-Өмнөх Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь "Худал мэдээлэл тараах" гэсэн хэт ерөнхий нэршил дор хүний гэм бурууг нарийвчлан тогтоогоогүй, хүн бүрийг, тэр дундаа болгоомжгүй алдаа гаргасан иргэдийг ч яллах эрсдэлтэй байсан. Ажлын хэсгийн хүрээнд танилцуулсан Эрүүгийн хуульд нэмэх “14.10 дугаар зүйл.Гүтгэх” төсөлд зарим зарчмын ялгаа байна. Тухайлбал, худал мэдээллийг "мэдсээр байж", эсхүл "зориуд бэлтгэж" тараасан байх нөхцөлийг шаардаж байна. Энэ нь санамсаргүй алдааг гэмт хэрэгт тооцохгүй байх хамгаалалт юм.
Зөвхөн "нэр төр, алдар хүндийг гутаах зорилготой" байхыг шаардаж, түүнийгээ тухайн зүйл дэх тайлбар хэсэгтээ тодорхойлж өгсөн. Нийтийн ашиг сонирхолтой холбоотой, улстөрчийг шүүмжлэх, эх сурвалждаа тулгуурлах, үнэн гэж итгэх бодит үндэслэл байсан бол гэмт хэрэгт тооцохгүй гэх чухал заалтууд оржээ.
-Нэр хүндтэй холбоотой маргааныг Эрүүгийн бус, иргэний журмаар шийдэх нь илүү зохистой гэж олон улсын практикт үздэг. Харин манайд Эрүүгийн хуулиар зохицуулах нь хэр хортой вэ. Үүнийг яаж шийдэх ёстой вэ?
-Эрүүгийн хуулиар тухайн асуудлыг зохицуулах нь нийгэмд "айдас төрүүлэх үр дагавар"-ыг бий болгодог нь хамгийн хортой. Иргэний хэрэг дээр хэн нэгнийг цагдан хорих, гэр оронд нь нэгжлэг хийх ёсгүй бол Эрүүгийн хэрэгт эдгээр албадлагын арга хэмжээг авдаг. Энэ нь гэм буруутай эсэхээс үл хамааран зөвхөн шалгах, шалгуулах процесс нь өөрөө шийтгэлийн шинжтэй болгодог. Иргэний хэргийн шүүхэд талууд тэгш эрхтэй мэтгэлцдэг бол Эрүүгийн хэрэгт төрийн асар том машин (цагдаа, прокурор) иргэний эсрэг ажилладаг. Бид нэр төр сэргээх маргааныг эдийн засгийн хариуцлагаар буюу иргэний шүүхээр шийддэг соёл руу шилжих ёстой. Гэвч улстөрчид өөрсдийгөө шүүмжлэлээс хамгаалуулах үүднээс төрийн хүчийг ашиглах сонирхолтой хэвээр байна.
-“Гүтгэх” гэмт хэргийг дахин оруулбал сэтгүүл зүй, хэвлэлийн эрх чөлөөнд ямар халтай вэ?
-Хэдийгээр Эрүүгийн хуульд нэмэх “14.10 дугаар зүйл.Гүтгэх” төсөлд хамгаалалтын заалтууд орсон ч "Эрүүгийн хууль"-д гүтгэх гэмт хэргийн зохицуулалт байх нь өөрөө сэтгүүлчдэд, иргэний нийгмийн идэвхтнүүдэд байнгын дарамт болно. Улстөрчид сэтгүүлчийг ял авна гэж найдахдаа бус, зүгээр л ажил хийлгэхгүй байцаалтад дуудаж, залхаах зорилгоор энэ хуулийг ашигладаг.
Олон улсад үүнийг SLAPP зарга гэж нэрлэдэг. Сэтгүүлч "Эрүүгийн хэрэгтэн" болохоос айж, авлигын хэргийг эрэн сурвалжлах, дэлгэхээсээ өмнө "Амаа хамхих" сонголт хийхэд хүрдэг. Энэ нь олон нийтийн мэдэх эрхийг шууд боомилж буй хэрэг юм.
-“Гүтгэх” гэдгийг хэт ерөнхий томьёолбол хууль хэрэглэх явцад дур зоргоор тайлбарлах эрсдэл үүсэх байх. Шинэ төсөл энэ эрсдэлийг хэр сайн хааж чадсан бэ?
-Эрүүгийн хуульд нэмэх “14.10 дугаар зүйл.Гүтгэх” төсөлд зарим "цоорхой" байгаа нь хуулийг үзэмжээрээ хэрэглэх эрсдэлийг нээлттэй үлдээж байна. Тухайлбал, төслийн 2.1-т заасан "Эдийн бус ашигтай байдал" гэх томъёолол хэт өргөн хүрээтэй. Үүнийг сэтгүүлчийн хандалт авах, нэр хүндээ өсгөх хүсэлтэй холбон тайлбарлаж яллах эрсдэлтэй. Албан тушаалтан тайлбар хийсээр байтал мэдээллийг дахин тараавал гэмт хэрэгт тооцох тайлбар хэсэг нь маш аюултай. Улстөрч өөрийнхөө тайлбарыг "үндэслэл бүхий" гэж зүтгээд, шүүмжлэлийг зогсоох хэрэгсэл болгох боломжтой байна.
-Ийм чухал өөрчлөлтөд богино хугацаанд санал авах нь хууль тогтоох чанарт яаж нөлөөлөх бол?
-Энэ нь хууль тогтоох үйл ажиллагааны чанар болон төрийн институцийн хариуцлагад маш сөргөөр нөлөөлж байна. Энд хоёр үндсэн асуудал байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 84.3-т "Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөн бол ажлын 15 өдрийн дотор тухайн болон холбогдох бусад хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулна" гэж тодорхой заасан. Гэтэл Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн зохицуулалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг УИХ 2025 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хүлээн зөвшөөрсөн атлаа өнөөдрийг хүртэл гурван сар гаруй хугацаа өнгөрөхөд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болгох хуулиа батлалгүй, эрх зүйн тодорхойгүй байдал үүсгээд байна. Үндсэн хуулийн Цэцээс гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд санаачилгатай ажиллахгүй, "зөнд нь орхиж" байгаа нь хууль тогтоогчид хуулийг үл тоомсорлох боломж олгож байгаа юм. Удаан хугацаанд чимээгүй байснаа гэнэт богино хугацаанд санал авч, яаран батлах нь хууль зүйн техникийн алдаатай, хүний эрхийг бодитой хамгаалаагүй "хуумгай" хууль төрөх үндэс болдог. Олон нийт, сэтгүүлчид төслийг бүрэн судалж, эрсдэлийг тооцох боломжгүй болж байгаа нь хууль тогтоох чанарыг илт бууруулна.
Эрүүгийн хуульд шинээр “14.10 дугаар зүйл. Гүтгэх” гэж нэмэх гэж байгаа бол Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хуулийн төслийн холбогдох судалгаануудыг хийх, олон нийтээр хэлэлцүүлэх, УИХ-д үзэл баримтлалын хувьд хэлэлцүүлэх гэх мэт шинээр бүх процессыг эхлүүлж, үргэлжлүүлэх ёстой. Гэтэл Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбоотой хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хялбаршуулсан процессыг ашиглаж байгаа нь хардлага дагуулж байна. Түүнчлэн Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3-т зааснаар хэрэв эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хууль болон бусад шийдвэрийн заалтыг шууд буюу агуулгаар нь дахин сэргээвэл Цэцийн аль нэг гишүүний санаачилгаар Цэц хяналтын журмаар хянан шийдвэрлэж болно. Нөгөө талаар Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчсөн процессоор Эрүүгийн хуульд шинээр “14.10 дугаар зүйл.Гүтгэх” гэж нэмэх нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан “Хууль дээдлэх” зарчмыг зөрчих нөхцөл болно. Иймд Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг дүр үзүүлэн, хэлбэр төдий биелүүлэх гэхгүйгээр Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ул суурьтай хэлэлцэх хэрэгтэй байна.
М.МӨНХ
ӨДРИЙН СОНИН

"Горхины хажууд нэг хүний дээр бензин асгаж шатаагаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
"Төмөр зам доогуурх нүхэн гарц, ДЦС 5-ын бүтээн байгуулалтын ажил өвлийн улиралд үргэлжилнэ"
ЭЦА: Химийн хортой бодис ашигласан, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэж явсан үйлдлийг шалгаж байна
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

Эдийн засаг, хөгжлийн сайд махны үнийг буурч 20 мянган төгрөгт хүрсэн гэтэл 26-35 мянган төгрөгийн үнэтэй байна
“ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
25 жилийн өмнөх эл өдөр дэлхийг айдаст автуулсан халдлага болж байв
Ерөнхий сайд Н.Учрал хамаарал бүхий сургуульдаа “хувьсах зардал нэхээгүй” гэв
Т.Аубакир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэрийг буцаалаа
Самрын нөөц бага байгаа тул түүж, бэлтгэхийг хориглолоо
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Н.Учрал: Манай гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэгэн хүсэлт гаргаагүй
Төсвийг мөшгөе: Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулахад инженерийн бэлтгэл ажилд 2 тэрбум 57 сая төгрөгийг зарцуулна
ФОТО: Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг угтан авлаа
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалт ням гарагт дуусгавар болно
Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?
М.Нарантуяа-Нара: Өмнө нь урваж байсан учраас Монгол Улс бодлогын яамаа хасаг хүнд хариуцуулмааргүй байна
Т.Аубакир: М.Нарантуяа-Нара фашист үйлдэл хийж байна
Өнөөдөр Дулаан хангамжийн байгууллага үүсэж хөгжсний 67 жилийн ойн өдөр тохиож байна
Б.Жавхланд Ерөнхийлөгчид нэр дэвших эрх байхгүй
Ард түмний гэгддэг Таван толгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай
БАЙР СУУРЬ: Төсвийн тодотголын талаар хэн, хэн юуг өгүүлэв
С.Зоригийн хөшөөг зөөсөн компанийг 1000 нэгжээр торгов
ТАНИЛЦ: Үхрийн цул, хонины мах, нэгдүгээр зэргийн гурил, луувангийн үнэ өсжээ
Фото: Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв
Цагдаагийн хурандаа К.Женисгүл М.Нарантуяа-Нарагийн асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ханджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.