Азийн Мото Спортын шилдэг эвентийн шагналт экстрим, энтертайнмент “POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам 14 дэх жилдээ энэ сарын 8-наас 10-ныг дуустал Монголд болно. Уламжлал ёсоор 22-н Авто худалдааны цогцолбор төвийн “Power Land” талбайд зохион байгуулагдах юм.

Монгол Улсын Засгийн газар 2023–2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, “Go Mongolia” уриан дор аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд Монгол Улсыг олон улсад таниулах, сурталчлах зорилготой аялал жуулчлал, соёл, спортын чиглэлийн арга хэмжээнүүдийг нэгдсэн цогцолборын дагуу зохион байгуулж байгаа билээ.
“POWER EXPO & FESTIVAL” нь өнгөрсөн нэгдүгээр сард Тайланд Улсын нийслэл Бангкок хотноо зохион байгуулагдсан Азийн Автомашины шилдгүүдийг шалгаруулах тав дахь удаагийн (AAA – Asian Automotive Awards) шагнал гардуулах ёслолоос “Азийн мото спортын шилдэг арга хэмжээ” номинаци шагналыг Монгол Улсаас анх удаа хүртэж “Азийн шилдэг автомото наадам” хэмээх олон улсын нэр хүндтэй арга хэмжээ болсон юм.
Олон улсын статустай Азийн шилдэг “POWER EXPO & FESTIVAL” 14 дэх удаагийн наадамд 10 орны баг, тамирчид зорин ирж оролцохоос гадна өмнө жилээс наадмын нэг хэсэг болон зохион байгуулагдаж эхэлсэн “Racing TOP Model Asia” олон улсын уралдааны модель шалгаруулалт маань мөн л олон улсын хэмжээнд шалгаруулалтаа өргөжүүлж гаднын таван орноос зэрэглэл өндөр модель албан ёсоор хүрэлцэн ирж монголчуудтай нэгэн тайзнаа өрсөлдөнө.
Тэмцээнийг зохион байгуулагчид өнөөдөр Үндэсний Мэдээллийн Төвд хэвлэлийн хурал зохион байгуулав.

"Өнгөрсөн жил хоёр тайз зассан бол энэ жил дөрөв болж нэмэгдэнэ"
Тэмцээний зохион байгуулалтын талаар Төслийн зохион байгуулагч Б.Жигмэддорж "Автомашины шоуд маань гэр бүлээрээ их ирдэг. Урин цаг ирэхтэй зэрэгцэн хүүхдүүдээ дагуулж ирдэг хүмүүс олон. Тийм учраас хүүхдүүдэд зориулсан тусдаа бүс байгуулсан.
Өнгөрсөн жил хоёр тайзтай байсан бол энэ жилийн хувьд дөрвөн тайз засахаар төлөвлөж байна. Экстрим спортын хувьд өнгөрсөн есөн төрлийн тэмцээн зохион байгуулсан бол энэ жил 18 төрлөөр зохиохоор болсон. Энэ жил гаднын зочид төлөөлөгчид ихээр оролцоно.
Тухайлбал өнгөрсөн жил Азийн мото спортын шилдгээр шалгаруулсан хоёр аудитын байгууллагаас төлөөлөл ирж, тэмцээний зохион байгуулалттай танилцана. Мөн одоогийн байдлаар Азийн гурван орноос топ модель ирж "Racing Top Model" уралдаанд оролцох юм. Энэ тэмцээнийг өнгөрсөн анх удаа зохион байгуулж байсан бол энэ удаад илүү олон улсын чанартай болгож байгаагаар онцлог" гэв.
Энэ жил "Racing Top Model" тэмцээнд Азийн орнуудаас оролцогчид ирнэ
Төслийн багийн гишүүн М.Дашбалжид "Өнгөрсөн жил "Racing Top Model" тэмцээнийг анх Монголд нутагшуулж зохион байгуулсан. Тухайлбал авто спортын модель болох хүсэлтэй 100 гаруй хүн бүртгүүлснээс шилдэг 50 оролцогчийг шалгаруулсан. Улмаар хагас шигшээд 16 гээд үндсэн ялагчаа тодруулсан бол энэ жил 100 хүн бүртгүүлснээс хагас шигшээд 30 хүн үлдээд одоогийн байдлаар шилдэг 10 модель тунаж үлдээд байна.
Монголоос нийт долоон модель, олон улсаас гурван модель шигшээ шатанд өрсөлдөж байна.
Охид маань дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс эхлээд бүтэн сарын хугацаанд зургаан төрлийн зураг авалт, таван видео бичлэг, хувийн харилцаа, хандлага, авто спортын модель гэдэг утгаараа тэр талын мэдлэгийг нь нэмэгдүүлэх зорилгоор тэр талын сургалтуудад хамрагдсан.
Бид цар хүрээгээ тэлэх зорилгоор энэ жилийн тэмцээнийг "Racing Top Model Asia" болгосон. Нийт таван модель Монголд ирж өрсөлдөхөөр байсан боловч дөрөв нь оролцоод өчигдөр Солонгос модель нь хасагдсанаар гурван модель шигшээ шатанд шалгараад буй.
Манай тэмцээн цаашид илүү олон улсыг хамарсан тэмцээн болгохоор төлөвлөж байгаа" гэлээ.

А.Баярцэцэг: “Монгол хаан” жүжгээ үргэлжлүүлээд явмаар байна, цагдан хорихгүйгээр шалгаач ээ
ТАНИЛЦ: ЦЕГ-ын дэд даргаар эгүүлэн томилогдсон Б.Дэлгэрсайханы ХОМ
СОНСГОЛ: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 7 төрлийн бүтээгдэхүүнд урамшуулал олгосон ч үнийн дүн нь 349 тэрбум төгрөгөөр зөрүүтэй байна
Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Бэк буюу Г.Мөнхбаяр “Eurovision Asia”-д Монгол Улсыг төлөөлөн оролцоно
Найруулагч Б.Баатар шүүгчээс татгалзах хүсэлт гаргаж, шүүх хурал түр завсарлав
ФОТО: С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршуулжээ
ШУУД: Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ
Аймгууд өвөлд бэлэн үү
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүний амь нас хөнөөж, хэргийн газраас оргон зайлсан этгээдийг баривчилжээ
Азийн наадмаас Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
128 иргэнд ЭМД-ын сангаас 119 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ
Монгол хэл бичгийн болон Элсэлтийн Шалгалтын бүртгэл эхэллээ
Ахмадын баяр: Монгол улсын хамгийн өндөр настай ахмад 108 настай, урт нэртэй ахмадыг Гурвындавааотгонбаатар гэдэг
“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ
"АИ-92 автобензиний 5-6 хоногийн нөөцтэй байна"
459 сая төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр ибаримт үүсгэж 316.2 сая төгрөгийн урамшуулал авчээ
Хөгжлийн банкны хэрэгт нэмэлт судалгаа шаардлагатай хэмээн шүүх хурлыг хойшлуулав
Сэлэнгэ аймгийн 10 суманд хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, 162 толгой мал барьжээ
Түүхийнхээ түүхийрлийг арилганаа гэдэг хялбархан ажил огт биш
Улсын Онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
Өнөөдрөөс эхлэн Баянхошууны тойрог орчмын авто замыг хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ
ХЭҮК-ЫН ГИШҮҮНИЙ ТУХАЙ ХҮМҮҮСИЙН ТЭР БҮР МЭДДЭГГҮЙ 5 БАРИМТ
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
"Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
С.Молор-Эрдэнийг эрүүл мэндийн шалтгааны улмаас суллаж, хилийн хориг тавьжээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.