ШҮҮХ ХУРАЛ: Жирэмсэн эмэгтэйг 4 настай хүүхдийнх нь хамт хөнөөсөн хэргийг лхагва гаригт шүүнэ

2 цаг 21 минутын өмнө

Уг хэрэгт хөршийнх нь 48 настай М.Батчулууныг холбон шалгаж эхэлсэн байдаг.

2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр БЗД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр Бага Дарь-Эх гэх газарт 4 настай охиныг ээжийн хамт хөнөөж, 3 настай охиныг хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Уг хэрэгт хөршийнх нь 48 настай М.Батчулууныг холбон шалгаж эхэлсэн байдаг.

Тус хэргийн Анхан шатны шүүх хурал 2026 оны тавдугаар сарын 6-ны өдрийн 09.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ.

М.Батчулууныг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.1-2.6-гийн хоёр, түүнээс олон хүнийг, 10.1-3-т заасан бага насны хүүхдийг хөнөөсөн, өөр нэг хүүхдийн амь бүрэлгэхийг завдсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.