2911-р сар, 2026Ням гараг

Замын-Үүд дэх Гаалийн газрын даргаар С.Дамбажавыг томилжээ

4 сар 30. 18:591 мин унших

Замын-Үүд дэх Гаалийн газрын даргаар С.Дамжабавыг томилжээЗамын-Үүд дэх Гаалийн газрын даргаар С.Дамжабавыг томилжээ

С.Дамбажавыг Замын-Үүд дэх Гаалийн газрын даргаар томилоод удаагүй байгаа билээ. Замын-Үүд дэх Гаалийн газарт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс мөрдөн шалгах ажиллагаа явуулж одоогийн байдлаар гурван сэжигтнийг баривчлаад буй. Үүнтэй холбогдуулан тус газрын дарга, удирдлага бүрэлдэхүүнд ийн өөрчлөлт хийсэн юм.

Замын Үүд дэх Гаалийн газарт ажиллаж байсан 40 гаруй гаалийн улсын байцаагч, мөн гаалийн бүрдүүлэлт хийдэг 10 гаруй аж ахуйн нэгж, хувь хүнийг хамруулан нэгжлэгийн ажиллагаа зохион байгуулж, гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд гаалийн бүрдүүлэлт хийдэг этгээдүүдтэй холбогдон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй хэмээн шалгалт одоог хүртэл үргэжилж байгааг албаны хүмүүс мэдээлэл өгсөн. 

Үүнтэй зэрэгцэн Замын Үүдийн Гаалын газарт шинээр даргаар томилогдон ирж буй С.Дамбажав нь авилга, албан тушаалын наймаа олон жилийн цэцэглэж бугшсан энэ газар эрс шинэчлэлт хийж, хууль дүрэм хэрэгжилтийг сайжруулна гэдэгт салбарын мэргэжилтнүүд ихээхэн найдаж байгаа юм.

Түүний хувьд гаалийн салбарт 25 жил ажиллаж, мeрит буюу дэвшин ахих зарчмаар томилогдон ажиллаж буй мэргэжлийн, мэргэшсэн, туршлагатай төрийн албан хаагч нэгэн хэмээн үнэлэх салбарын хүн олон байдаг аж.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ТОДРУУЛГА: Луйврын зараар ОХУ-ын дайнд ачигдсан иргэдээ татан авахаар ажиллаж байна гэв

Монгол иргэд “ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу бүртгүүлж, гэрээ байгуулан очтол дайнд дайчлагдахаар ирсэн байна гэдгээ мэджээ. Энэ талаар нэгэн иргэний ар гэр олон нийтэд мэдээлснээр ил болсон юм. Харамсалтай нь энэ нь залилангийн нэг хэлбэр болж буйг холбогдох байгууллагууд ч анхааруулан мэдээлж эхэлсэн. Энэ талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваагаас тодруулахад, ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу холбогдсон Монгол Улсын иргэн дайнд дайчлагдсан тухай мэдээллийг тухайн иргэний ар гэрийнхэн олон нийтийн сүлжээнд байршуулсан. Түүнчлэн ар гэрийнхэн нь өнгөрсөн долоо хоногт Гадаад харилцааны яаманд албан хүсэлт гаргасны дагуу Монгол Улсад суугаа ОХУ-ын бүрэн эрхт Элчин сайдын яам болон ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас ОХУ-ын холбогдох байгууллагуудтай холбогдсон. Тодруулбал, ОХУ-ын Цэргийн прокурорын газар, Батлан хамгаалах яам руу холбогдож, Монгол Улсын иргэний талаарх мэдээллийг өгсөн

2 430400256365b9db8d707224

Хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авч, хилээр нэвтрүүлэхийг завдсан “Д” гэгч хэн бэ?!

“Тавантолгой түлш” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Д” хүний биед хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авахаар Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхийг оролдсон талаар өчигдөр бид мэдээлсэн билээ. Тэгвэл "Д" гэгч хэн болохыг хотын дарга олон нийтэд цацлаа. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва "Улсын хилээр барьцалдуулагч бодис нэвтрүүлэхийг завдсан талаарх мэдээлэл ирсэн. Энэ бол маш ноцтой, эмзэг асуудал. Тиймээс “Тавантолгой түлш” компанийн захирал Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө

12.6K


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.