Х.Баттулга: АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад С.Баярцогтыг дэмжихгүй

4 цаг 16 минутын өмнө

Энэ үеэр тэрээр "Дэд бүтэцгүй улс хөгждөггүй

УИХ-ын гишүүн Х.Баттулга мэдээлэл өглөө. 

Энэ үеэр тэрээр "Дэд бүтэцгүй улс хөгждөггүй. Үүнийг би Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны сайд байхдаа л ингэж дүгнэдэг байсан. Туулын хурдны замыг дэмжиж байгаа. Гол нь хийсэн ажлаа тайлбарлах ёстой.

2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд АН-ыг олонх болгох генсек байгаасай гэж бодож байна. С.Баярцогтыг дэмжихгүй" гэлээ.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороог ирэх тавдугаар сарын 6-нд хуралдуулахаар товлосон. Тус хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн дарга, мөн дэд дарга нарыг тодруулан батламжлах юм.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.