
Улс төрийн “угсраа” олон үйл явдлын хөлд тэр бүхний цаадах учир шалтгаан, агуулга нь бүдгэрдэг тал бий. Яг өнөөгийн улс төр тийм л байна. Ийм үйл явдлууд өнгөрсөн жилээс эхэлсэн. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, МАН-ын даргаас, Д.Амарбаясгалан УИХ-ын даргаас огцорсон. Эцэстээ “эмх замбараагүй” хэмээн тодорхойлогдон үргэлжилсээр өдгөө НЗДТГ, НИТХ руу шилжжээ. Гэтэл энэ бүхний цаана МАН авлигачдаасаа салах үйл ажиллагаа л явагдаж байгаа юм. УИХ-аар эцсийн шийд гартал намын дарга нь орлогоо нотлоогүй, МАН-ын генсек асан, УИХ-ын дарга Тавантолгойн нэг ордыг хууль бусаар эзэмших санаархал гаргасан. Гэх мэт ардаа авлига, албан тушаалын асуудал нуусан үйлдлүүдийг таслан зогсоож, эздийг нь огцруулан буулгасан үйл явдлууд л өрнөсөн. Энэ явсаар хамгийн хүнд үе, эсвэл шийдвэрлэх үе гэж болох цаг хугацаа дээрээ ирээд байна. Эцэслэн дуусгах, эсвэл хүчин мөхөстөхийн аль болох нь МАН-ын одоогийн дарга, мөн Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж буй Н.Учрал дээр буугаад байгаа юм.
Энэ дээр ямар байр суурьтай байгаагаа Н.Учрал өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулган дээр АН-ынхны асуултад тодорхой хариулсан байна. Тэрээр “Авлигыг бүгд өөгшүүлсэн. Танай намд ч байгаа. Манайд ч байна. Энэ нөхдөөсөө яаж салж урагшлах вэ гэдэгт золбоотой ажиллацгаая. Би бол унаж босоод, уруудаж өгсөөд, үхэл амьдралын заагаас эргэж ирсэн хүн. Элдэв шунал тачаал алга. Тиймээс золбоотой ажиллана. Надад таньдаг атаман байхгүй. Кино драм үзүүлэхгүй. Нэг компанийг магтаж, муулж явахгүй. Ажлаараа харуулна. Танай, манай намд байгаа авлигатай хамтдаа л тэмцье. Засгийн газарт хамтраагүй ч авлигын эсрэг тэмцэлд хамтарцгаая” гэсэн. Мөн “Өнөөдрийн тогтолцоогоор бол авлигатай тэмцэхэд үр дүн багатай. Олон улсын индексээр Монгол Улс энэ чиглэлд 8-9 байр ухарсан. Дэвшүүлсэн бодлогынхоо хүрээнд авлигыг сааруулахын төлөө ажиллана. Уг үндсээр нь тасалж, шийдвэрлэх шаардлагатай зүйл бол авлига юм. Авлигыг бууруулахын тулд энэ албанд томилогдсон” гэжээ. Түүнчлэн Н.Учрал “Албан тушаалын хэрэг, авлигатай тэмцэх тэмцэлд анд найз, ах дүү, амраг садан хэн ч байх ёсгүй. Надад зориг байна. Миний удирдах арга барил заримд нь таалагдахгүй, заримд нийцэхгүй байгаа. Надтай уулзаад учраа олохгүй байгаа хүмүүс битгий уулзаарай. Би хундага дарсны ард орой үдэш сууж асуудал шийддэг хүн биш. Тендер хуваарилдаг арга барил надад байхгүй. Залуу үеийнхэн бол үзэж харсан зүйл өөр, өссөн орчин ч тэс ондоо шүү. Өөр арга барилаар ажиллана” гэсэн. Энэ үгээрээ тэр “Найраанд орж авлигыг хаацайлахгүй” л гэж байгаа хэрэг.
Зарим зүгээс Н.Учралыг “Авлигатай тэмцэнэ гэж хэлсэн МАН-ын гурав дахь Ерөнхий сайд боллоо” гэж шүүмжилж байна. Тэгж хэлж байгаа ээлжит Ерөнхий сайд болсон нь үнэн. Гэхдээ авлига буураагүй, улам гаарсан учраас ийм зорилгыг урдаа тавихаас, олон нийтэд хэлэхээс өөр аргагүй юм.
Өнөөдөр Ерөнхий сайдын мэдэлд АТГ, Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ гээд мөрдөх байгууллагууд бүгд бий. Тэр утгаараа, дээрх гүйцэтгэх, мөрдөн шалгах байгууллагуудаас явуулж буй үйл ажиллагаанууд Ерөнхий сайдын бодлого гэдэг нь тов тодорхой юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Н.Учрал авлигатай эвлэрэхгүй гэдэг үгээ хэлсэн, одоо үйлдлээрээ үзүүлж байна гэсэн үг. Тэрээр МАН-ын даргын хувиар намаа авлигачдаас чөлөөлөхөөр тэмцэж эхэлжээ.
Хэрэв МАН-ын дарга Н.Учрал үүнийгээ үр дүнд хүргэж чадахгүй бол Монгол ч, МАН ч өндөр эрсдэл хүлээнэ. Том төсөл бүрийн ард том авлига, хулгай явдаг нь үргэлжилнэ. Дээхнэ, зам тавьж байсан хятадууд нарийхан замаа заагаад “Манай дарга дээрээс нь, танай дарга хажуугаас нь идээд ийм болчихлоо” гэж байсан шиг төсөөлсөн шигээ хэрэгжих том төсөл гэж байхгүй болно. Тиймдээ ч Монгол Улс өнөөдрийг хүртэл “Энэ” гээд заачих том төслөөр маруухан л сууж байгаа юм. Бараг байхгүйтэй адил. Бүгд замдаа гацдаг. Хөдөлсөн нь ардаа авлигатай, хулгайтай. Тэгэхээр наад зах нь том төслүүдийг хулгайгүй хэрэгжүүлдэг жишиг тогтоох түүхэн үүрэг нь түүнд тохоогдсон. Бас МАН-ын дарга Н.Учрал намаа авлигачдаас чөлөөлж чадахгүй бол Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль, УИХ-ын 2028 оны сонгуульд нам нь нам тавиулна. Тиймээс Н.Учрал Ерөнхий сайдын хувь, МАН-ын даргын хувиар ч түүхэн үүргээ гүйцэтгэхийн тулд авлигатай ингэж хатуу тэмцэхээс өөр аргагүй юм.
Ер нь бол Н.Учрал шиг Ерөнхий сайд, эрх баригч намын даргын хувьд авлигатай хэрхэн тэмцэх вэ гэдэг дээр дэлхийд домог болсон манайд ойр хоёр удирдагчийн бэлэн жишээ байдаг. БНХАУ-ын дарга Си Жиньпин л гэхэд 2012 онд засгийн эрхэнд гараад л авлигатай дайн зарласан. Тэрээр “Авлигатай тэмцэхгүй бол улс сүйрнэ, тэмцвэл нам сүйрнэ” гэж тэмцлээ эхлүүлсэн. Энэ үг нь бараг л авлигын асуудалтай бүх улсын удирдагчийн философи шахам болсон. Түүнээс гадна Сингапурын удирдагч Ли Куан Ю авлигатай маш хатуу, ширүүн тэмцэж, улс орноо авлигаас бүрэн ангижруулсан түүхтэй. Тэрээр 1959-1990 онд Ерөнхий сайдаар ажилласан. Тэгэхдээ “Авлига бол нийгмийн хамгийн том дайсан” гэж үзэж, тэмцлийг өрнүүлсэн. Ли Куан Ю бас л “Авлигатай тэмцье гэвэл найз нөхөд, төрөл төрөгсдөө ч шоронд хийхэд бэлэн байх хэрэгтэй. Өөрийнхөө гурван найзыг шоронд хорьсноор ажлаа эхэл. Тэднийг юуны төлөө суулгасныг бусад нь мэдэж авна” гэж, үүнийгээ хэрэгжүүлсэн нь бусад улс орны удирдагчдын загвар болж үлдсэн. Үр дүнд нь Сингапур улс авлигагүй, дэлхийн хамгийн хөгжингүй, санхүүгийн төв болсон юм.
Одоо хот дээр “Туулын хурдны зам” төслийн наана, цаана гарсан хоёр тал бий. Нэг нь энэ төслийг хэрэгжүүлэхэд саад хийж, нөгөө тал нь төсөл хэрэгжүүлж түгжрэл бууруулах гээд үзээд байгаа хоёр тал мэт харагдаж байгаа юм. “Төсөл хэрэгжүүлэх гэтэл улс төрийн зорилгоор дайрч, цаашлаад Хотын захиргаа, Хотын МАН-ыг авах гэж ингэж байгаа юм” гэсэн тайлбарыг Х.Нямбаатар нарын зүгээс өгч байна. Гэтэл уг төсөл хэрэгжээгүй байхдаа авлига ханхлуулаад эхэлжээ. Төслийг мэдэж буй Хотын удирдлагуудтай холбоотой болж таараад байна. Тодруулбал, Хотын захиргаанд эрх мэдэл бүхий, “Туулын хурдны зам” зэрэг төслийг гардан хариуцаж байгаа албан тушаалтнууд, тэдгээрийн ойрын хамаарал бүхий хүмүүс төсөлд оролцож, олон тэрбумын асуудал үүсгэсэн нь нэгэнт тодорхой болжээ. Хуулиараа мөрдөн шалгах үйл ажиллагаа хугацаатай, тэр нь дуусаад шүүхээр шийдэгдэнэ. Шүүх шийдээгүй үед гэмт хэрэг гэж үзэхгүй. Чухамдаа одоогоор энэ л тэдгээр авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад өөрсдийгөө хаацайлах боломж олгоод байгаа юм. Энэ утгаараа, эсэргүүцэл нь хүчтэй байна. Тухайлбал, “Туулын хурдны зам” төсөлтэй холбоотой Хотын захиргааны 2-3 албан тушаалтныг саатуулахад л Хотын дарга Х.Нямбаатар цахим сүлжээнд “Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна. Манай залуучуудыг ээлж дараалан 48 цаг баривчилж байна. Гэмт хэрэгт хэнийг ч сэжиглэж, шалгаж болно. Жишээ нь Т.Даваадалай орлогч дуудахад нь очсон. Гэрийн хаягтай, оргон зайлаагүй, мөрдөгчийг айлган сүрдүүлээгүй, нотлох баримт устгаад дахин гэмт хэрэг үйлдсэн гэх зүйлгүй байхад амралтын өдөр өдөржин байлгаж байгаад шөнө дунд айдас төрүүлэн 48 цагаар баривчилсан байх юм. Хэрэг хянан шийдвэрлэх хуулийн ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд мөрдөн шалгах ажиллагааг хорьж мөрдөж хөтөлж явуулдаг аргачлалаас нь өөрчлөх гэж хуулийг нь батлуулсан. Харамсалтай нь яг хүн байвал хэрэг нь олдоно, хорьж мөрдөж хүлээлгэнэ гэдэг тактик хэвээр оршсоор байна.
Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга. Албан тушаал, эрх мэдэл солилцдог уг нь хоёр арга бий.
1. Намын хурлаар
2. Хонгилоор
Мэдээж хоёр дахийг сонгосон бол тойруулж буудаж олон хүн хэлмэгдүүлж байхаар намайг дуудаж шалга” гэж бичих жишээтэй. Тэр баавартай байна. Өөрөөр хэлбэл МАН-ын дарга Н.Учралын намаа авлигачдаас чөлөөлөх тэмцэл олон хүнд хэцүүг, даваа нугачааг туулахаар харагдаж байна.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 81 (7823)


Бэк буюу Г.Мөнхбаяр “Eurovision Asia”-д Монгол Улсыг төлөөлөн оролцоно
А.Баярцэцэг: “Монгол хаан” жүжгээ үргэлжлүүлээд явмаар байна, цагдан хорихгүйгээр шалгаач ээ
Найруулагч Б.Баатар шүүгчээс татгалзах хүсэлт гаргаж, шүүх хурал түр завсарлав
ФОТО: С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршуулжээ
ШУУД: Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ
Аймгууд өвөлд бэлэн үү
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүний амь нас хөнөөж, хэргийн газраас оргон зайлсан этгээдийг баривчилжээ
Азийн наадмаас Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
128 иргэнд ЭМД-ын сангаас 119 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ
Монгол хэл бичгийн болон Элсэлтийн Шалгалтын бүртгэл эхэллээ
Ахмадын баяр: Монгол улсын хамгийн өндөр настай ахмад 108 настай, урт нэртэй ахмадыг Гурвындавааотгонбаатар гэдэг
“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ
"АИ-92 автобензиний 5-6 хоногийн нөөцтэй байна"
459 сая төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр ибаримт үүсгэж 316.2 сая төгрөгийн урамшуулал авчээ
Хөгжлийн банкны хэрэгт нэмэлт судалгаа шаардлагатай хэмээн шүүх хурлыг хойшлуулав
Сэлэнгэ аймгийн 10 суманд хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, 162 толгой мал барьжээ
Түүхийнхээ түүхийрлийг арилганаа гэдэг хялбархан ажил огт биш
Улсын Онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
ТАНИЛЦ: ЦЕГ-ын дэд даргаар эгүүлэн томилогдсон Б.Дэлгэрсайханы ХОМ
Өнөөдрөөс эхлэн Баянхошууны тойрог орчмын авто замыг хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ
ХЭҮК-ЫН ГИШҮҮНИЙ ТУХАЙ ХҮМҮҮСИЙН ТЭР БҮР МЭДДЭГГҮЙ 5 БАРИМТ
Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
"Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
С.Молор-Эрдэнийг эрүүл мэндийн шалтгааны улмаас суллаж, хилийн хориг тавьжээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.