Улсын байцаагч "Н" нь 50 сая төгрөгийг бэлнээр хахуульд авч байх үедээ баригджээ

3 цаг 40 минутын өмнө

Гаалийн улсын байцаагч Н нь нэр бүхий тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн захирлаас их хэмжээний хахууль авч

Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч бусдаас хахууль авч байхад нь АТГ-ын мөрдөгч илрүүлэн, хойшлуулшгүйгээр баривчлан шалгаж эхэлжээ. 

Өчигдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр СХД-ийн нутаг дэвсгэрт Гаалийн Гаалийн ерөнхий газрын Гаалийн улсын байцаагч Н нь  нэр бүхий тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн захирлаас их хэмжээний хахууль авч байхад нь АТГ-ын мөрдөгчид үйлдэл дээр нь олж илрүүлэн, хойшлуулшгүйгээр баривчлан мөрдөн шалгаж эхэлжээ.

Тухайн улсын байцаагч нь хахуулийн 50 сая төгрөгийг  бэлнээр авч байхад нь хуулийн байгууллагынхан олж илрүүлэн, өдгөө мөрдөн шалгаж байна гэв. Улсын байцаагч Н-д:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн буюу 18.6 Мөнгө угаах,

22.1 буюу эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах,

22.4.1 буюу нийтийн албан тушаалтан хахууль авах гэсэн 3 зүйл ангиар шалгаж буй хэмээн эх сурвалж мэдээллээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.