Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг 48 цагийн хугацаатай баривчилжээ

3 цаг 32 минутын өмнө

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайгийн гэрт нэгжлэг хийж байгаа талаарх мэдээлэл өчигдөр орой цацагдсан.

Улмаар түүнийг 48 цагийн хугацаатай баривчилсныг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. 

Энэ талаар тэрбээр "Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна. Манай залуучуудыг ээлж дараалан 48 цаг баривчилж байна. Гэмт хэрэгт хэнийг ч сэжиглэж, шалгаж болно. Жишээ нь Даваадалай орлогч дуудахад нь очсон. Гэрийн хаягтай, оргон зайлаагүй, мөрдөгчийг айлган сүрдүүлээгүй, нотлох баримт устгаад дахин гэмт хэрэг үйлдсэн гэх зүйлгүй байхад амралтын өдөр өдөржин байлгаж байгаад шөнө дунд айдас төрүүлэн 48 цагаар баривчилсан байх юм. Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга" гэжээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.