
Хар тамхи, мансууруулах бодисын хор уршгийг нийгэмд таниулах, сэрэмжлүүлэг өгөх зорилгоор иргэн Г.Азбаяр фэйсбүүкт “Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх залуусын групп”-ийг анх 2018 онд нээж байжээ. Түүнтэй ярилцлаа.
-Энэхүү группийг анх яагаад нээх болсон талаараа ярихгүй юу?
-Анх энэ группийг 2018 оны сүүлчээр нээсэн. Тухайн үед би оюутан байсан. Нээх болсон шалтгаан нь гэвэл 2015 оны үеэс эхлээд залуусын дунд мэр сэр хар тамхины тухай ярианууд явдаг байсан л даа. Миний хувьд иймэрхүү яриануудыг нэг биш, нэлээд олон хүнээс сонсож байсан юм. Мөн миний хувьд хар тамхи, мансууруулах бодисны хор уршгийг таниулах телевизийн нэвтрүүлгийг тавдугаар ангид байхдаа анх үзэж байсан юм. Агуулга нь гадаадад эцэг эхчүүд нь байдаг хэсэг залуус нийлж сонирхоод хар тамхи хэрэглэж үзсэний улмаас бүх юмаа зарж үрээд, өөрсдөө гэмт хэрэгт холбогдож байгаа тухай гардаг.
Ингээд би хар тамхинд нэг л донтвол гарна гэдэг худлаа юм байна. Эсвэл гарахын тулд асар их хүч хөдөлмөр зориулдаг юм байна гэж тухайн үедээ бодож байсан юм. Тиймээс залуус битгий ингэж амьдраасай гэж бодоод “Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх залуусын групп”-ыг нээж байлаа. Анх нээж байхад ангийнхаа хүүхдүүд, ганц хоёр багшийгаа нэмээд 10-15 гишүүнтэй байсан санагдаж байна. Эхэндээ бүрэн дүүрэн, тогтмол ажиллуулж чаддаггүй байсан юм. 2022 оны сүүл хүртэл 200 гаруй гишүүнтэй байсан. Харин сүүлийн 2-3 жилийн хугацаанд группийн гишүүн болох хүсэлтэй хүмүүс, хэрэглэгчид ихээр нэмэгдсэн. Одоо бол 4000 руу дөхөөд явж байна. Нэг жилийн хугацаанд 2000 гаруй хүн хандаж, энэ группээс мэдээлэл авах зорилготой орж ирж байна гэсэн үг. Анх энэ группийг нээх үедээ ийм нийгэм битгий бий болоосой гэж бодож байсан бол одоо эсрэгээрээ миний хүсээгүй нийгэм ирж байгаа юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байгаа. Группийн үндсэн зорилго бол хар тамхины хор уршгийг залуучуудад таниулах юм. Хамгийн гол нь хойч үедээ хар тамхины талаар мэдээллийг хүргэх зорилготой.
-Өдөрт хэд орчим хүн, ямар агуулгаар пост бичих гэж хандаж байна вэ?
-Группт байгаа хүмүүсийг бүлэглэн ангилж үзвэл, өдөрт 20-30 төрлийн пост бичих хүсэлт ирдэг. Харин 30-50 хүн шинээр гишүүн болох хүсэлт илгээдэг. Энэ дунд хэд хэдэн зүйл ажиглагдсан л даа. Ер нь манай групп хүмүүсийг нэр хүнд, алдаа дутагдлаар нь шүүмжлэх зорилготой биш учраас зарим постыг нь цуцлаад явдаг. Манай группт хар тамхи хэрэглэдэг байсан, хар тамхинд донтсон, хар тамхины хамаарал бүхий хүмүүстэй хамт байгаа хүмүүс маш их орж ирж байгаа. 1-2 жилийн өмнө ихэнхдээ залуучууд гишүүнээр орсон харагддаг байсан юм. Харин сүүлийн үед ихэвчлэн эцэг эхчүүд их орж ирж байна л даа.
Эцэг эхчүүдийн хувьд өөрсдөдөө тулгарч байгаа асуудлуудыг ихэнхдээ бичдэг. Жишээ нь, “Манай байрны хүүхдүүдийг хүмүүс хар тамхинд уруу татаад байна. Яавал зөв бэ, хаана хандах вэ. Яаж гаргах вэ" гэсэн байдаг. Харин залуучуудын хувьд "Өмнө нь би хар тамхи хэрэглэж байсан. Тэгээд ингэж гарч байсан юм" гэх зэргээр ханддаг. Миний хувьд ийм төрлийн постыг нь оруулаад явдаг юм. Эдгээрээс харахад, манайд хар тамхины хэрэглээ аймшигтай түвшинд хүрсэн гэж дүгнэсэн. Хэдхэн жилийн өмнө л "Манай улс хар тамхины дамжин өнгөрөгч орон" гэдэг мэдээллүүд гардаг байсан. Харин одоо бол аль хэдийнэ хэрэглэгч орон болсон гэдгийг энэ группийн админы хувьд дүгнэсэн. Яагаад гэвэл аав, ээж нь хар тамхины хамааралтай, хүүхэд нь хүртэл хамааралтай гэр бүл асар их байна. Жишээ нь, би саяхан "Манай групп ийм зорилготой..." гээд бичлэг оруулсан юм л даа. Тэгэхэд над руу хар тамхины асуудалд орооцолдсон, гарч чадахгүй байгаа хүмүүсийн ар гэр, эцэг эхчүүд маш их холбогдож, бичиж байсан. Ингээд хүүхэд, залуусын дунд хар тамхи газар авсан юм байна гэдэг дүгнэлтэд 100 хувь хүрсэн. Бид бол өдөр тутамдаа ажлаа хийгээд мэдэхгүй л явж байгаа шүү дээ. Гэтэл 12 настай хүүхдүүдээс эхлээд тэднийг хар тамхи нөмөрсөн байна. Жаахан хүүхдүүд маш их хохирогч болж байна. Гүн донтохоороо худалдаж авах мөнгөгүй болно. Улмаар өөр хэн нэгэнд хар тамхиа санал болгодог, урьдаг. Ингээд хохирогчоос хохирогч бий болгож, өөрсдийнхөө дараа дараагийн хар тамхи авах мөнгөө олдог. Ингээд бүр цаашилбал гэр орныхоо үнэтэй зүйлийг зардаг. Эрэгтэй хүүхдүүд хулгайч, луйварчин, дээрэмчин болж гэмт хэрэгт холбогдож эхэлдэг байна. Харин эмэгтэй хүүхдүүд хар тамхичдын гар хөл, золиос болж нийгмийн хохирогч болж байна. Бүхэл бүтэн давхарга бий болж байна гэж хэлэхэд хилсдэхээргүй болсон байна лээ. Ер нь манай групп руу тусламж, мэдээ мэдээлэл хүссэн хүмүүс л хандаж байгаа шүү дээ. Үүнд авдаг арга хэмжээ нь гэвэл Хар тамхитай тэмцэх албанд хандах, эсвэл хар тамхинд донтсон хүмүүст эмчилгээ хийдэг хувийн эмнэлэг байдаг юм билээ. Тэнд хандахыг зөвлөдөг. Хар тамхинд донтсон хүүхдээ эмнэлэгт хэвтүүлээд үр дүн гарч байгаа гэсэн эцэг эх хүртэл надтай холбогдож ярилцсан.
-Манайд хар тамхины олдоц их болсон гэж ярих болжээ. Танай группт хар тамхи зарах, сурталчлах зэрэг мэдээлэл орж ирдэг үү. Үүнд яаж хяналт тавьдаг вэ?
-Тийм. Хар тамхи худалдаалахыг сонирхдог хүмүүс маш их орж ирдэг. Өчигдөр гэхэд маш их хэмжээний нунтаг цагаан ууттай бодис, дээр нь хятад хаяг тавьсан бичлэг манай группт постлохыг завдсан. Бичлэгнийхээ дээр телеграм линк оруулсан байсан. Ер нь сард хэд хэдэн удаа "Хар тамхи зарна" гэсэн пост орж ирдэг. Үүнд би өөрөө хяналт тавиад, оруулдаггүй. Сүүлийн үед телеграмаар хар тамхины наймаа явуулдаг болсон юм шиг байна. Уг нь энэ группт хохирогчийн ар гэр, хохирогчдоос гадна хар тамхи худалдаалахыг зорьж байгаа хэсэг бүлэг хүмүүс байна л даа. Гэтэл энэ группт орж ирж байгаа хүмүүс хар тамхинаас холдох юмсан, амьдралаа өөрчлөх юмсан гээд алдсан алдаагаа залруулахыг хүсэж, гарц, тусламж хайж байгаа шүү дээ. Гэтэл буцаад хар тамхи зарах, өдөөн хатгах ажил нөгөө талдаа бас байна. Үүнд би өөрийнхөө зүгээс хяналт тавьж ажиллаж байгаа. Өнөөдрийн хувьд эцэг эхчүүдээс авсан мэдээллээр Монголд төрөл бүрийн хар тамхи худалдаалдаг болсон гэсэн. Асар өндөр химийн хольцтой, хямд бодис хүртэл худалдаалдаг болсон байна. Сүүлийн үед хямд, хүнийг бараг зомби шиг хагас галзуу байдалд аваачдаг бодис зарагдаж байна гэж эцэг эхчүүд мэдээлж байгаа. Миний хувьд хувь хүний мэдээллийг задлахгүй учраас энэ бүгд бодит жишээтэй гэдгийг уншигчид маань зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна.
-Ер нь яагаад сүүлийн үед хар тамхины хэрэглээ залуужиж, хэрэглэгчид улам бүр нэмэгдэж байна вэ. Үүний шалтгааныг хэрхэн анхаарсан бэ?
-Шалтгаан нь эцэг эхчүүдийн үр хүүхдэдээ тавих анхаарал, халамж сул байна уу гэж харж байгаа. Үр хүүхдэдээ анхаарал халамж тавьдаг нийгмийн тодорхой бүлэг байгаа л даа. Гэхдээ нийт монголчуудын амьдралыг аваад үзвэл үнэндээ цалингаас цалингийн хооронд, өглөөнөөс орой хүртэл завгүй ажиллаж байгаа шүү дээ. Ингээд хүүхдэдээ тэр болгон зав гаргах бололцоо бага. Нөгөө талдаа өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүй шал өөр болдог. Өөрсдийгөө нийгмийн нэг хэсэг болж байна гэж хардаг. Үе тэнгийнхэндээ өөрийгөө том болсон мэт харагдуулах гэнэн хүсэлтэй байгаа. Одоогийн сошиал хөгжсөн энэ үед хүүхдүүд эцэг эхээсээ гадуур хэнтэй ч нийлэх боломжтой болсон. Сошиалаар дамжуулаад шал өөр түвшний, өөр сонирхолтой хүмүүстэй нийлэх боломж нээлттэй болсон. Энэ нь давуу талтай боловч нөгөө талдаа маш олон хүүхдэд эрсдэл дагуулж байгаа. Тийм учраас эцэг эхчүүд маань өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа өндөрсгөөсэй гэж хэлэхийг хүсэж байна. Өнөөдөр хүүхдүүдээ их дээд сургуульд онолын мэдлэгтэй болгох гэж зүтгэхийн оронд зөв хүмүүжил олгож, цагийг хамт өнгөрөөх хэрэгтэй. Ялангуяа хар тамхи, мансууруулах бодисын хор уршгийн талаарх мэдээллийг өгөх, ойлгуулах алхмуудыг хийх хэрэгтэй. Яагаад гэвэл хар тамхинд орж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь эцэг эхчүүдийн хараа хяналт сул байснаас үүддэг.
-Мөн олны танил хүмүүсийн хар тамхины хэрэглээ ч үүнд нөлөөлдөг гэж ярьдаг?
-Олны танил хүмүүсийн хүүхдүүдийн дунд хар тамхины хэрэглээ нэлээд байдаг юм шиг сонсогдсон. Эцэг эхчүүдтэй ярьж байхад "Тэрний хүүхэдтэй нийлээд" гээд ярьдаг. Хүүхдүүдэд хөгжим сонирхох, урлагийн боловсролтой болох, урлагийг зөвөөр мэдрэх хүсэл байгаа. Гэтэл тэр хүрээлэл доторх уран бүтээлч нар хар тамхи хэрэглэж, буруу үлгэр дуурайл үзүүлж байна шүү дээ. Мундаг дуучид гээд хүндэлж явдаг хүмүүсээ дагаж, сонсоод байдаг. Гэтэл тэр хүмүүс нь хар тамхины хэргээр шоронд орж байна.
-Таны хувьд ямар мэргэжилтэй вэ. Цаашдаа энэ группээ хөгжүүлээд, ашиглаад явах уу?
-Би өөрөө маркетингийн чиглэлийн мэргэжилтэй хүн. Цаашдаа энэ группээ улам бүр хөгжүүлээд, хар тамхины эсрэг видео контентуудаар хүүхэд залууст хэрэгтэй мэдээ, мэдээлэл түгээгээд явна. Тиймээс эрүүл мэндийн чиглэлийн туслалцаа үзүүлээд, хамтарч ажиллах мэргэжлийн хүмүүс байвал миний хувьд нээлттэй. Энэ тал дээр хамтарч ажиллаад, дуу хоолойгоо хүргэх залуучууд байвал надтай холбогдоорой гэж хэлмээр байна.
Г.БАЛГАРМАА
ӨДРИЙН СОНИН

А.Баярцэцэг: “Монгол хаан” жүжгээ үргэлжлүүлээд явмаар байна, цагдан хорихгүйгээр шалгаач ээ
ТАНИЛЦ: ЦЕГ-ын дэд даргаар эгүүлэн томилогдсон Б.Дэлгэрсайханы ХОМ
СОНСГОЛ: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 7 төрлийн бүтээгдэхүүнд урамшуулал олгосон ч үнийн дүн нь 349 тэрбум төгрөгөөр зөрүүтэй байна
Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Бэк буюу Г.Мөнхбаяр “Eurovision Asia”-д Монгол Улсыг төлөөлөн оролцоно
Найруулагч Б.Баатар шүүгчээс татгалзах хүсэлт гаргаж, шүүх хурал түр завсарлав
ФОТО: С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршуулжээ
ШУУД: Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ
Аймгууд өвөлд бэлэн үү
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүний амь нас хөнөөж, хэргийн газраас оргон зайлсан этгээдийг баривчилжээ
Азийн наадмаас Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
128 иргэнд ЭМД-ын сангаас 119 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ
Монгол хэл бичгийн болон Элсэлтийн Шалгалтын бүртгэл эхэллээ
Ахмадын баяр: Монгол улсын хамгийн өндөр настай ахмад 108 настай, урт нэртэй ахмадыг Гурвындавааотгонбаатар гэдэг
“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ
"АИ-92 автобензиний 5-6 хоногийн нөөцтэй байна"
459 сая төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр ибаримт үүсгэж 316.2 сая төгрөгийн урамшуулал авчээ
Хөгжлийн банкны хэрэгт нэмэлт судалгаа шаардлагатай хэмээн шүүх хурлыг хойшлуулав
Сэлэнгэ аймгийн 10 суманд хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, 162 толгой мал барьжээ
Түүхийнхээ түүхийрлийг арилганаа гэдэг хялбархан ажил огт биш
Улсын Онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
Өнөөдрөөс эхлэн Баянхошууны тойрог орчмын авто замыг хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ
ХЭҮК-ЫН ГИШҮҮНИЙ ТУХАЙ ХҮМҮҮСИЙН ТЭР БҮР МЭДДЭГГҮЙ 5 БАРИМТ
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
"Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
С.Молор-Эрдэнийг эрүүл мэндийн шалтгааны улмаас суллаж, хилийн хориг тавьжээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.