2911-р сар, 2026Ням гараг

У.Хүрэлсүх: Казахстаны консулын газрыг Монголд зайлшгүй байгуулах шаардлагатай байна гэсэн санал тавьсан. Бид дэмжиж байна

4 сар 21. 15:302 мин унших

Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Манай хоёр улсын харилцан ашигтай


-Казахстан улсаас мэдээлж байна-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал албан ёсоор эхэллээ. 

Өнөөдөр тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев манай улсын төлөөлөгчдийг "Акорда" ерөнхийлөгчийн ордондоо хүлээн авч, хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт хийж байна. 

Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Манай хоёр улсын харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг тээвэр ложистик, хөдөө аж ахуй, мал аж ахуй, аялал жуулчлалын салбар хөгжүүлэх өргөн боломж байна. 

Таны 2024 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2025-2027 онд эрчимжүүлэх замын зураглалыг байгуулж, худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлсэн. Манай хоёр улсын эдийн засгийн хөгжил хөдөө аж ахуйн салбарт тэргүүлэх байр суурь эзэлж байна.

Хөдөө аж ахуйн болон хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр хоёр улсын бэлгэ тэмдэг болсон хамтарсан үйлдвэр байгуулах боломж нөхцөл бидэнд байгаа гэдгийг зориуд тэмдэглэн хүсэж байна. 

Мөн тантай сайн чанарын уулайн буудайн үр тариа, жимс жимсгэнийн үрийг нийлүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг идэвхжүүлж, тодорхой ахиц дэвшил гаргахын төлөө байна.

Хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын нэмэгдүүлэхэд Монгол Улс болон Еврази хоорондын худалдааны хэлэлцээр чухал үүрэгтэй. Уг хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор Монголын тал үйл ажиллагааны хамтарсан зураглалыг боловсруулж хамтран ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. 

Мөн та түрүүн дурдлаа энэ удаагийн төрийн айлчлалын үеэр Монгол, Казахстаны бизнес уулзалтад 200 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд зохих хувь нэмэр оруулахад чухал хувь нэмэр оруулсан үйл явдал гэж үзэж байна. 

Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тээвэр ложистикийн салбар маш чухал ач холбогдолтой асуудлаар та бид хоёр өчигдөр нэлээд дэлгэрэнгүй ярьсан. Тиймээс тээвэр ложистикийн маршрут бий болгох боломжийг судлан үзэх хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан ажлын хэсэг байгуулахад тантай санал нэгдэж байна. 

Монгол Улсын ерөнхийлөгчид та санал болгож байсан хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Казахстаны консулын газрыг Монгол Улсад зайлшгүй шаардлагатай байна гэсэн санал тавьсан. Энэ саналыг бид дэмжиж байна" гэв.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх өрөөндөө хүнтэй уулзаж байна гэсэн цуу тарав

Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгөөд удаагүй байгаа У.Хүрэлсүхийг өчигдөр Төрийн ордонд хуучин өрөөндөө хүнтэй уулзаж байна гэсэн цуу таржээ. Үнэн худлыг нь шалгасан хүн амьтан ч алга байна

12.8K

Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусгалгүй, өөрийн хүсэлтээр Төрийн тэргүүний албан тушаалаа хүлээлгэн өгсөн нь Монголын улс төрийн түүхэнд урьд өмнө болж байгаагүй үйл явдал байв. Тэрээр өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх тухай мэдэгдэл хийж, улмаар УИХ-д хүсэлтээ хүргүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхийлөгчийн хүсэлтийг лхагва гарагийн хуралдаан хэлэлцэн дэмжиж, пүрэв гарагт нэгдсэн чуулганаар хүсэлтийнх нь дагуу чөлөөлөв. Баасан гарагт Монгол Улс зургаа дахь Ерөнхийлөгчөө хуулийн дагуу Төв талбайгаас үдэн гаргав

10.7K

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

10.1K

У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдлээ. Ерөнхийлөгч огцрох нь шинэ юм болохоос У.Хүрэлсүх огцрох хаяж явах нь бол шинэ юм биш

12.4K


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.