3011-р сар, 2026Даваа гараг

“Тод Мөр-IV” Эрдмийн чуулган амжилттай зохион байгуулагдлаа

4 сар 20. 14:562 мин унших

Нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын чиглэл


Нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмч, мэргэжилтнүүдийг нэгтгэсэн “Тод Мөр-IV” эрдмийн чуулган амжилттай зохион байгуулагдлаа.

Тус чуулганыг "SM" Мэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг зохион байгуулж, Монголын Нөхөн Сэргээх Гоо Сайхны Мэс Засалчдын Холбоо хамтран оролцсон бөгөөд
АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Японы эмнэлэг дэмжин оролцож, эрдэм шинжилгээний хурлыг өөрийн хурлын зааланд зохион байгууллаа.

Энэ удаагийн чуулганд нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүдийн төлөөлөл болсон 40 гаруй эмч, мэргэжилтэн оролцож,
“Судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл” болон “Эмнэл зүйн тохиолдол” гэсэн хоёр үндсэн ангиллаар илтгэл хэлэлцүүлэв.

Чуулганы онцлох үйл явдлын нэг нь Бүгд Найрамдах Солонгос Улсын нэр хүнд бүхий “345 Гоо сайхны мэс заслын эмнэлэг”-ийн Ерөнхий эмч, Анагаах ухааны доктор Паг Жун Рим зочин профессороор оролцож илтгэл тавьсан явдал байв.
Тэрээр “Шанаа яс багасгаж нүүрний хэлбэр засах мэс засал” сэдвээр илтгэл тавьж, орчин үеийн мэс заслын аргачлал, практик туршлагаас хуваалцсан нь оролцогчдын сонирхлыг ихээхэн татлаа.

Мөн чуулганы хүрээнд илтгэлүүдийг үнэлэн шилдэг илтгэлүүдийг шалгаруулж, мөнгөн шагнал, батламж, цом гардуулсан юм.
Энэ удаагийн чуулганы шилдэг илтгэлээр “Med Care” эмнэлгийн эмч Э.Дэлгэрмаа-гийн “Доод хэсгийн цусан хангамжийг хадгалах техникээр хөх багасгах мэс засал хийсэн тохиолдол” сэдэвт эмнэл зүйн илтгэл шалгарлаа.

“Тод Мөр” эрдмийн чуулган нь салбарын эмч, судлаачдын мэдлэг, туршлага солилцоог дэмжих, шинэлэг арга технологийг нэвтрүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал платформ болж байгаагаараа онцлог юм. Зохион байгуулагчдын зүгээс цаашид энэхүү чуулганыг уламжлал болгон зохион байгуулж, салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилт тавин ажиллаж байгаагаа илэрхийллээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ТОДРУУЛГА: Луйврын зараар ОХУ-ын дайнд ачигдсан иргэдээ татан авахаар ажиллаж байна гэв

Монгол иргэд “ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу бүртгүүлж, гэрээ байгуулан очтол дайнд дайчлагдахаар ирсэн байна гэдгээ мэджээ. Энэ талаар нэгэн иргэний ар гэр олон нийтэд мэдээлснээр ил болсон юм. Харамсалтай нь энэ нь залилангийн нэг хэлбэр болж буйг холбогдох байгууллагууд ч анхааруулан мэдээлж эхэлсэн. Энэ талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваагаас тодруулахад, ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу холбогдсон Монгол Улсын иргэн дайнд дайчлагдсан тухай мэдээллийг тухайн иргэний ар гэрийнхэн олон нийтийн сүлжээнд байршуулсан. Түүнчлэн ар гэрийнхэн нь өнгөрсөн долоо хоногт Гадаад харилцааны яаманд албан хүсэлт гаргасны дагуу Монгол Улсад суугаа ОХУ-ын бүрэн эрхт Элчин сайдын яам болон ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас ОХУ-ын холбогдох байгууллагуудтай холбогдсон. Тодруулбал, ОХУ-ын Цэргийн прокурорын газар, Батлан хамгаалах яам руу холбогдож, Монгол Улсын иргэний талаарх мэдээллийг өгсөн

4 076400256365b9db8d707224

Хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авч, хилээр нэвтрүүлэхийг завдсан “Д” гэгч хэн бэ?!

“Тавантолгой түлш” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Д” хүний биед хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авахаар Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхийг оролдсон талаар өчигдөр бид мэдээлсэн билээ. Тэгвэл "Д" гэгч хэн болохыг хотын дарга олон нийтэд цацлаа. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва "Улсын хилээр барьцалдуулагч бодис нэвтрүүлэхийг завдсан талаарх мэдээлэл ирсэн. Энэ бол маш ноцтой, эмзэг асуудал. Тиймээс “Тавантолгой түлш” компанийн захирал Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө

14.2K


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.