
Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор суррон, скүүтер, мопедын замбараагүй хэрэглээ, осол аваарыг бууруулах үүднээс Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шат дараатай ажлуудыг хийж байна.
Энэхүү зохицуулалтын хүрээнд 18 нас хүрээгүй тохиолдолд хүүхдэдээ суррон унуулахгүй, худалдан авч өгөхгүй байх талаар уриалж буй. Сүүлийн долоо хоногт энэ төрлийн тээврийн хэрэгсэлтэй холбоотойгоор 34 хүн гэмтэж бэртсэн байна.
Иймд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад “СУРРОНГҮЙ СУРГУУЛЬ” өдөрлөгийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдөр Шинэ Монгол Харүмафүжи сургуулиас дээрх уриалгыг дэмжиж “СУРРОНГҮЙ СУРГУУЛЬ” аяныг эхлүүллээ. Тус сургуулийн зүгээс ахлах ангийн сурагчдын ойлголтыг нэмэгдүүлэх үүднээс ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир, 7-р үеийн эцэг эхийн төлөөлөл Э.Мөнхтуяа нарыг зочноор урьж сурронтой холбоотой үүсэж болзошгүй аюулын талаар лекц тавьж, эцэг эхчүүдийн санаа бодлыг сонсож өргөн хүрээний өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийг нээж НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр “Өнөөдөр бид хүүхэд, багачуудынхаа аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хамгаалах, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэхийн төлөө “Сурронгүй сургууль” өдөрлөгийг Шинэ Монгол Харүмафүжи сургууль дээр эхлүүлж байна. Нийгэмд зөв үлгэр дуурайл, манлайллыг өөрсдөөсөө эхлүүлж буй “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийнхандаа, Монголчуудын бидний бахархал болсон Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж танд чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Сурагчдын аюулгүй байдал бол сургалтын чанараас дутахгүй чухал үнэт зүйл юм. Иймд сургуулийн орчинд эдгээр тээврийн хэрэгслийн хэрэглээг зохицуулах, хориглох бодлого хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг идэвхжүүлэхийг бүх сургуулиудын удирдлагуудад уриалж байна.Мөн амин хайртай хүүхдэдээ амь эрсдэх зэвсэг бүү авч өгөөрэй гэж эцэг эхчүүдээ уриалмаар байна” гэв.
“Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн үүсгэн байгуулагч Д.Бямбадорж “Сурроны хэрэглээ сургуулиудын тулгамдсан асуудал байсан. Үүнийг төрийн байгууллагын зүгээс хуулиар албажиж, хүүхдүүдийг хамгаалж уриалга гаргаж байгаад талархаж байна. Эцэг хүний хувьд, сургуулийн үүсгэн байгуулагчийн хувьд эх орны минь ирээдүй болсон хүүхдийн амь нас, эрүүл мэндийг бодитойгоор хамгаалж, урьдчилан сэргийлэх боломжтой боллоо гэж харж байна. Манай сургууль дээр сурронтой ирсэн тохиолдолд түлхүүрийг нь хураан авч эцэг, эхчүүдэд нь хүлээлгэн өгдөг. Эрүүл энх, элэг бүтэн байна гэдэг хамгийн чухал” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин “СУРРОНГҮЙ СУРГУУЛЬ” аяныг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж, ерөнхий боловсролын сургуулиудад сурагч, эцэг эх, асран хамгаалагч, сургуулийн багш нар, цагдаагийн мэргэжилтнүүдийг хамарсан өдөрлөг зохион байгуулна гэдгийг онцоллоо.

"Горхины хажууд нэг хүний дээр бензин асгаж шатаагаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
"Төмөр зам доогуурх нүхэн гарц, ДЦС 5-ын бүтээн байгуулалтын ажил өвлийн улиралд үргэлжилнэ"
ЭЦА: Химийн хортой бодис ашигласан, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэж явсан үйлдлийг шалгаж байна
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

Иргэдийг автомашинаар нь далимдуулан ингэж шулж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзах үеэрээ эв нэгдэлтэй байж, томоохон төсөл, хөтөлбөрийг гацаадаг бусармаг үйлдэл гаргахгүй байхыг уриалав
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ
С.Баярцогт хэлмэгдсэн хүн юм гэж үү?
Эдийн засаг, хөгжлийн сайд махны үнийг буурч 20 мянган төгрөгт хүрсэн гэтэл 26-35 мянган төгрөгийн үнэтэй байна
“ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
25 жилийн өмнөх эл өдөр дэлхийг айдаст автуулсан халдлага болж байв
Ерөнхий сайд Н.Учрал хамаарал бүхий сургуульдаа “хувьсах зардал нэхээгүй” гэв
Т.Аубакир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэрийг буцаалаа
Самрын нөөц бага байгаа тул түүж, бэлтгэхийг хориглолоо
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Н.Учрал: Манай гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэгэн хүсэлт гаргаагүй
Төсвийг мөшгөе: Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулахад инженерийн бэлтгэл ажилд 2 тэрбум 57 сая төгрөгийг зарцуулна
ФОТО: Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг угтан авлаа
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалт ням гарагт дуусгавар болно
Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?
М.Нарантуяа-Нара: Өмнө нь урваж байсан учраас Монгол Улс бодлогын яамаа хасаг хүнд хариуцуулмааргүй байна
Т.Аубакир: М.Нарантуяа-Нара фашист үйлдэл хийж байна
Өнөөдөр Дулаан хангамжийн байгууллага үүсэж хөгжсний 67 жилийн ойн өдөр тохиож байна
Б.Жавхланд Ерөнхийлөгчид нэр дэвших эрх байхгүй
Ард түмний гэгддэг Таван толгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай
БАЙР СУУРЬ: Төсвийн тодотголын талаар хэн, хэн юуг өгүүлэв
С.Зоригийн хөшөөг зөөсөн компанийг 1000 нэгжээр торгов
ТАНИЛЦ: Үхрийн цул, хонины мах, нэгдүгээр зэргийн гурил, луувангийн үнэ өсжээ
Фото: Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.