
Ерөнхий сайд Н.Учрал, Эрчим хүчний сайд Б.Найдалаа болон холбогдох албаныхантай өнгөрсөн баасан гарагт Дулааны IV цахилгаан станцад ажиллалаа.
Тус станц нь төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 49.0 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 55.2 хувийг ханган ажилладаг бөгөөд системийн оргил ачааллыг үүрч, стратегийн чухал үүрэг гүйцэтгэдэг. 2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК нь 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлуудаа хэрхэн эхлүүлээд байгаагаа болон өнөөгийн ажиллаж байгаа хүчин чадал, цаашид зайлшгүй хийгдэх ёстой хөрөнгө оруулалтын саналаа Ерөнхий сайд Н.Учралд танилцуулав. Цахилгаан станц өндөр хүчин чадлаар ажиллаж, 33 тэрбум төгрөгөөр импортлох байсан эрчим хүчийг 15 тэрбумаар нийлүүлэн, бодит хэмнэлт хийсэн, дизель түлшийг урьдчилан хангалттай нөөцөлсний улмаас үнийн савлагаанд өртөх эрсдэлийг бууруулжээ. Түүнчлэн нэг киловатт цахилгааныг 83 төгрөгөөр үйлдвэрлэж, 117 төгрөгөөр, харин нэг гигакалори дулааныг 40.800 төгрөгөөр үйлдвэрлэж, 4,283 төгрөгөөр борлуулдаг байна. 2025 онд тус байгууллага цахилгаан эрчим хүчнээс 151.7 тэрбум төгрөгийн ашиг олж, харин дулааны эрчим хүчнээс 183.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ.
Тарифын бодлогыг өөрчлөх шаардлага үүссэн гэдгийг байгууллагын удирдлагууд онцолсон бөгөөд хэрэв байдал энэ хэвээр үргэлжилбэл 2027 онд 118 тэрбум төгрөгийн алдагдалд орох тооцоолол гарсныг хэллээ. Мөн өнөөдрийн байдлаар 260 тэрбум төгрөгийн үндсэн зээлтэй ба төлөлтөө хойшлуулах хүсэлтийг Хөгжлийн банканд өгчээ. Эрсдэлийн үнэлгээгээр 504.4 тэрбум төгрөгийн засвар шаардлагатай. Цаашид өвлийн оргил ачааллыг найдвартай давахын тулд санхүүжилтийг шийдвэрлэж, засвар шинэчлэлээ эрчимжүүлэх ёстой гэсэн мэдээлэл өглөө.
Ерөнхий сайд Н.Учрал “Эрчим хүчний шинэчлэл бол манай Засгийн газрын голлон анхаарч байгаа асуудлуудын нэг. Нэн тэргүүн эрчим хүчний салбар эдийн засгийн эргэлтэд орж зөв бүтэцтэй ажиллаж байж цаашдаа төрийн татаасгүй, өр төлбөргүй, гал алдахгүй зөв голдиролдоо орно гэж үзэж байна. Энэхүү шинэчлэлийг алаг цоог хийж болохгүй, яаралтай засвар үйлчилгээний санхүүжилтийг шийдвэрлэх, шинэ эх үүсвэр барих, үнэ тарифыг иргэдэд дарамтгүйгээр алгуур шинэчлэх, хөрөнгө оруулалтыг боомилж буй шаардлагагүй зөвшөөрөл, хязгаарлалтаас чөлөөлөх, үнэ нэмэхийн хажуугаар компаниудын ил тод байдал, засаглалыг сайжруулах гээд цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ гэдгээ хэлсэн юм. Мөн салбарыг эдийн засгийн гацаанаас гаргах, зах зээлийн зөв горимд шилжүүлэх чадварыг нь харгалзан Эрчим хүчний сайдыг томилсон гэдгээ дурдав.
Ерөнхий сайд цааш нь хэлэхдээ “Өвөлдөө одооноос бэлтгэе. Засвар үйлчилгээгээ хавар, зундаа амжуулахгүй бол гал алдах эрсдэлтэйг бид хангалттай харсан. Үүссэн асуудлуудыг шийдвэрлэнэ. Ингэхдээ төрийн зүгээс иргэдэд учрах санхүүгийн дарамтыг хөнгөлж, Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс шаардлагатай татаасыг гаргана. 2026-2028 онд эрчим хүчний компаниудын хуримтлагдсан өр төлбөрийг үе шаттай барагдуулж, урт хугацааны зээлийг хэвийн болгосноор 2029 оноос салбарыг улсын төсвийн татаасгүй ажиллах нөхцөлд хүргэнэ. Зөвхөн засваруудаас гадна шинэ эх үүсвэрүүд, сэргээгдэх эрчим хүч, хувийн хэвшлийн төслүүдийг дэмжинэ. Тэгж байж бид өвлийг өнтэй сайхан давдаг болно, гадаад дотоодын аливаа гэнэтийн эрсдэлд сандарч тулгамдахгүй болно, эдийн засгийг тэлэх шинэ төслүүдээ эхлүүлж болно. Эрчим хүчний үнийг иргэдэд гэнэтийн дарамтгүйгээр үе шаттай шинэчилж, бодит өртөгт ойртуулан, цаашид инфляц, түлш, валютын хөдөлгөөнтэй уялдуулан индексжүүлсэн тогтолцоонд шилжүүлнэ. Эцэст нь хэлэхэд, гал манаж гэрэл түгээж буй та нартаа баярлалаа. Хариуцлагатайгаар өдөр, шөнөгүй ажиллаж буй та бүхнийг Засгийн газар ойлгож, дэмжих болно. Ажлаа хариуцлагатай хийж байгаа хэнийг ч халж солихгүй” гэв. Харин Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Эрчим хүчний салбарыг хүнд суртал, хаалттай байдал, урт болон богино хугацаанд үүссэн өр төлбөрүүд, засаглалын хямрал, үр ашиггүй байдлаас чөлөөлөхөөр ажиллана” гэдгээ илэрхийлжээ.
Харин Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарт үүссэн асуудлаар өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Эрчим хүчний салбарынхны цалинг 30 хүртэлх болон түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх, мөн цалин тооцох итгэлцүүрийг хууль, дүрэм журмын дагуу тооцдог болох гэх мэт 12 заалт бүхий санал гаргасан байдаг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд Эрчим хүчний салбарын ажилчдын шаардлага үр дүнд хүрээгүй тул Сүхбаатарын талбайд жагсаж эхэллээ. Энэхүү жагсаалаар тус холбооноос эрчим хүчний салбарын алдагдлыг ажилтан хүн үүрэх ёсгүй гэсэн байр суурь илэрхийлж, салбарын хэмжээнд ажил хаялтад хүрэх эрсдэлт нөхцөл байдал үүсээд байгааг анхааралдаа авч ажиллахыг хүсэж, УИХ, Засгийн газарт хугацаатай шаардлага хүргүүллээ. Тус холбооны төлөөлөл шинээр томилогдсон сайд Б.Найдалаатай уулзалт хийсэн бөгөөд эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжгүй бөгөөд 600 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа тул салбарын төсөв, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээс өөр гарц байхгүй хэмээн мэдэгдээд буй юм.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 74 (7816)


УДЭТ-ын удирдлагууд нийтийн эзэмшлийн талбайд давхар зогсоол бариад хувийн хэвшлүүдэд зарах төлөвлөгөөтэй байна"
Төсвийн алдагдал 20 хувиар өссөн нь "тодотгол" нэн даруй шаардаж буйг илтгэв
Тавантолгой түлш компанийн 120,000 тонн эрчим хүчний нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэж, гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлнэ
ЗӨСҮТ: Тарваган тахлын сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтал болсон 12 хүнийг тусгаарлаж, эмчилгээ хийж байна
Т.Даваадалайг цагдан хорих хугацааг шүүхээс дахин 30 хоногоор үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ
Баруунсалаа, Зүүнсалааны 800 айл өрхийг цахилгаан халаагуурт шилжүүлнэ гэж мэдээлэв
Н.БАЯРСАЙХАН: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо
“Стандартын замаар зорчих нөхцөлийг бий болгохын тулд зайлшгүй авто замын төлбөрийг нэмэх шаардлага үүссэн”
ТАНИЛЦ: ЭМД-ын тусламж, үйлчилгээний шинэчлэгдсэн тариф
Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ
8 орон таарсан: нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо
"Төсвөөс тавьж өгдөг мөнгө нь улсын чанартай замын 10-12 хувийг засахад хүрдэг тул төлбөр нэмэх шаардлага үүссэн"
Зам засвар шинэчлэлийн ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгахыг үүрэгдлээ
Согтуугаар бусдыг хутгалан амь насыг нь хохироож, зугтсан этгээдийг олж тогтоожээ
ҮНЭ ХАНШ: Хонины мах килограмм нь 31500 бол үхрийн мах 42800 төгрөгт хүрчээ
Самбалхүндэвийн оршуулгын газрын шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ
Огцом тоормослосон автобусны жолоочид хариуцлага тооцжээ
Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдал үүссэнийг цэвэрлэжээ
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа
Талын наадмыг өөр өөрөөр өнгөрүүлж болно
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ
Их сургуулиуд, коллежийн хичээл есдүгээр сарын 15-наас эхэлнэ
Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ
ФОТО: ӨМӨЗО-ны 36 дахь удаагийн аялал жуулчлалын наадам нээлтээ хийлээ
“Овгор” уран сайхны киноны анхны тизер постер цацагдлаа
"COP17" гэж юу вэ?
НӨАТ-ын II улирлын буцаан олголтоосоо албан татвараа төлөх эсэх санал асуулга энэ сарын 20-23-нд үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал КОП17 хурал зохион байгуулах талбайд ажиллалаа
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.