
УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэн УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар томилогдсон. Энэ компани бол 2016 онд “Монголиан коппер корпорэйшн” ХХК-ийнхан “Эрдэнэт”-тэй хамт 49 хувийг нь Оросоос авчирсан “Монголросцветмет” л дээ.
Өнгөрсөн жил Засгийн газраас нэрийг нь өөрчилсөн юм. Д.Тогтохсүрэнгийн хувьд Өвөрхангай аймгийн Засаг даргаар олон жил ажилласан, МАН-ын 2017 оны хагарлын дараа УИХ дахь бүлгийнх нь даргаар томилогдсон зэрэг он жилүүд нь түүнийг улс төр, хууль, аж ахуйн ажилд хэр зэрэг туршлагатай, тогтвортой, тулхтай хүн бэ гэдгийг тодорхойлдог. Гэвч, АТГ-аас өчигдөр олон нийтэд хүргэсэн Д.Тогтохсүрэнд холбогдох хэргийн талаарх мэдээллийг өглөө. Яахын аргагүй баримт дурдсан мэдээллээс, “…Тэрээр “Эрдэнэс критикал минералс” компанийн захирлаар ажиллах үедээ асуудал үүсгэсэн” гэдэг нь ойлгомжтой болж ирэв. АТГ-аас Д.Тогтохсүрэнд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ. Удахгүй шүүх рүү явж, тэнд түүний буруу, зөвийг тогтооно.
Гэхдээ, энд нэг анхаарах ёстой зүйл байна. Юу гэвэл, энэ том ТӨҮГ-ын удирдлад суух нь хэн бүхэнд олдоод байхгүй ховор боломж юм. Яг үүнтэй холбоотойгоор “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлын төлөөх өрсөлдөөн ил, далд байнга өрнөж байдаг. Ганцхан алхаад захирал болчих боломж байсан ч өөр хүн томилогдож очоод хор шарыг нь малтаад байдаг явдал тэнд байгаа бололтой. Тиймээс, Д.Тогтохсүрэнг “зайлуулчих” хүсэлтэй нэгэн жил гаруйн өмнөөс элдэв хов матаасыг дээш нь хүргэсээр ирсэн байх юм. Үр дүн нь ч гарсан. Алдаа гаргаж авлигад холбогдоод хуулийн хариуцлага хүлээхээр буугаад явсан. Гэсэн ч, хүслээр нь болж тэр хүнийг “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар томилоогүй байна. Баянхонгор аймгийн Засаг дарга асан, сүүлд 2025 оны арванхоёрдугаар сараас Ерөнхий сайдын ажлын албанд ажиллах болсон Д.Мөнхсайханыг томилжээ. Д.Мөнхсайханы хувьд, 1999 онд МУТИС-ийн КТМС-ийг бизнесийн удирдлага, 2002 онд Удирдлагын академийг төрийн удирдлага мэргэжлээр тус тус төгссөн. Улмаар, 2000-2001 онд аймгийн ЗДТГ-ын Хүний нөөцийн ажилтан, 2001-2003 онд “Дэлхийн зөн” Олон улсынын байгууллагад салбарын зохицуулагч, 2003-2005 онд “Монгол шуудан” ХХК-ийн салбарын захирал, 2007-2012 онд Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, 2012-2018 онд “Их богд зам” ХХК-ийн захирал, 2018-2020 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн санхүүгийн газрын захирал, 2020-2024 онд Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж иржээ. Мөн, тэрээр Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдсон байна. Мөн 2020-2024 онд аймгийн Засаг даргаар ажилласан бөгөөд түүнийг 2024 онд улираан томилсон байдаг.
Гэвч, Д.Тогтохсүрэнд дургүй байсан тэр нэг матаасчинд Д.Мөнхсайхан бас л таалагдсангүй бололтой. Хэвлэлээр “…Нэг авлигачныг явуулаад дахиад нэг авлигачныг томиллоо” гэх шүүмж өрнөөд эхлэв. Түүнийг “…2022 онд 320 сая төгрөгийн хэргээр АТГ-т шалгагдаж байсан” гээд эхэллээ. Эндээс үзвэл, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар томилогдоод удаагүй Д.Мөнхсайханы талаарх таагүй мэдээлэл тун удахгүй “дээшээ” хөвөрч мэдэхээр л байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 71 (7813)

"Горхины хажууд нэг хүний дээр бензин асгаж шатаагаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
"Төмөр зам доогуурх нүхэн гарц, ДЦС 5-ын бүтээн байгуулалтын ажил өвлийн улиралд үргэлжилнэ"
ЭЦА: Химийн хортой бодис ашигласан, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэж явсан үйлдлийг шалгаж байна
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

Эдийн засаг, хөгжлийн сайд махны үнийг буурч 20 мянган төгрөгт хүрсэн гэтэл 26-35 мянган төгрөгийн үнэтэй байна
“ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
25 жилийн өмнөх эл өдөр дэлхийг айдаст автуулсан халдлага болж байв
Ерөнхий сайд Н.Учрал хамаарал бүхий сургуульдаа “хувьсах зардал нэхээгүй” гэв
Т.Аубакир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэрийг буцаалаа
Самрын нөөц бага байгаа тул түүж, бэлтгэхийг хориглолоо
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Н.Учрал: Манай гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэгэн хүсэлт гаргаагүй
Төсвийг мөшгөе: Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулахад инженерийн бэлтгэл ажилд 2 тэрбум 57 сая төгрөгийг зарцуулна
ФОТО: Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг угтан авлаа
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалт ням гарагт дуусгавар болно
Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?
М.Нарантуяа-Нара: Өмнө нь урваж байсан учраас Монгол Улс бодлогын яамаа хасаг хүнд хариуцуулмааргүй байна
Т.Аубакир: М.Нарантуяа-Нара фашист үйлдэл хийж байна
Өнөөдөр Дулаан хангамжийн байгууллага үүсэж хөгжсний 67 жилийн ойн өдөр тохиож байна
Б.Жавхланд Ерөнхийлөгчид нэр дэвших эрх байхгүй
Ард түмний гэгддэг Таван толгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай
БАЙР СУУРЬ: Төсвийн тодотголын талаар хэн, хэн юуг өгүүлэв
С.Зоригийн хөшөөг зөөсөн компанийг 1000 нэгжээр торгов
ТАНИЛЦ: Үхрийн цул, хонины мах, нэгдүгээр зэргийн гурил, луувангийн үнэ өсжээ
Фото: Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв
Цагдаагийн хурандаа К.Женисгүл М.Нарантуяа-Нарагийн асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ханджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.