
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бол хувь хүнийхээ хувьд мужик. Энийг бүгд мэднэ. Гэвчиг хэн хаанаас нь шөвөгдөөд байдаг юм, явсаар байгаад Ерөнхийлөгчийн суудал дээрээс УИХ-ыг, Засгийн газрыг, МАН-ыг, тэр бүү хэл АН-ыг ч гартаа авсан хүн болж хувирч. Энийг хаа сайгүй л ярьж байна.
Гоёчилбол: Мань хүн нэг хүн байтугай нэг намд ахадсан их ачаатай болж. Муулбал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дефакто Монголын төрийн, Монголын улс төрийн бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүллээ. Энийг бас л бүгд мэддэг. Ярьдаг. Гэвчиг ил биш.
Энэний нэг том нотолгоо, илэрц нь: Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг санаачилж УИХ руу орууллаа. Улс төрийн маргаан үүсч, би чи-дээ хүртэл үзэлцэцгээж байна. Энүүгээр УИХ буюу парламентын ханыг нимгэлж, ёроолыг цоолоод дуртай үедээ дургүй хүргэсэн гишүүнээ гоожуулах крант нээх гэж байна гэж гишүүдийн олон нь үзэж байна. Тэдний зөв. Төрийн эрх мэдлийн эх сурвалж нь ард нийтийн хүсэл зориг байх ёстой. Ард нийт сонгож байгуулсан төрийн байгууллагын бүтцээр л дамжуулж хүсэл зоригоо хэрэгжүүлдэг. Тиймийн учраас төрийн эрх мэдэл бол төлөөлөх ардчиллын зарчмаар ард нийтээс Үндсэн хуулийн дагуу шилжүүлсэн эрх мэдэл юм. Тэр нь: УИХ л Монголын ард нийтийн ардчилалтай амьдрах баталгаа гэсэн үг. Энэ пүрэв гарагт УИХ төрийн, ард нийтийн цаашдын хувь заяаг дэнсэлнэ.
Энэний хажуугаар: Монгол Улс Ерөнхий сайдгүй 10 сар боллоо. Ерөнхийлөгчийн удирдлагатай Ерөнхий сайдтай Засгийн газрууд түүчээлж байна. Хамтарсан Засгийн газраас хойш гэсэн утгатай. Тэрнээс хойш 10 сар өнгөрч. Энэ хугацаанд хоёр ч Засгийн газрыг байгууллаа. Толгойгоо мэддэг Ерөнхий сайд томилсонгүй. Г.Занданшатарт ч, Н.Учралд ч кабинетынхаа сайдыг мэдэх, Засгийн газрынхаа ажлаа шийдэх эрхийн аль аль нь олгогдсонгүй. Кабинетад нь толгой мэдэж томилсон ганц ч сайдгүй. Юм л бол гурван давхар руу харайлгаж, эсхүл утас цохиж хариу хүлээдэг ажилтай, Ерөнхий сайдын өрөөнд суудаг хүмүүс байдаг. Гурван давхраас гарч ирээд: Хуулийг нь дэмжье гэж гишүүдээ шахна. Ерөнхий сайдын хувьд хийдэг ажил нь урд руу: Нүүрсээ заръя, хойд руу: Бензин өгөөч гэж гуйхаас хэтрэхгүй. Гаднаас хөрөнгө оруулалт татах ганц ч төсөлгүй. Өмнө эхэлсэн төслүүдээр ч үргэлжилж байгаа хэлэлцээр алга. Тэгсэн атал: Цэгцэлнэ, Чөлөөлнө гэсэн супер популизм хийх… Нэмээд: Алив улс оронд төр буй дор татвар байдаг. Чөлөөлөх нэрийн дор татварын системийг доголдуулснаар төсвийн орлого нь оны хагас жилд ч хүрээгүй байхад их наядаас давсан дүнгээр тасраад эхэлж. Төсөв хүндэрч байгаа нь энэ. Гэтэл нь: Төсвийн гадуур асар өндөр дүнтэй мөнгө хяналтгүй урссаар байна. Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэтэд эрх мэдлийн сүүдэрт нуугдсан сайн нөхөр гулгитлаа идэж байгаа л сонстоод байдаг болсон. Нэгхэн жишээ: 23 онд Эрдэнэс Тавантолгойн 361 сая ам.долларын хөрс хуулалтын гэрээг хоёр түншлэл авч, 180.5 болон 181 саяар нь хувааж аваад дундын компаниараа гүйцэтгүүлсэн. Тэрний олз 40 сая ам.доллараар Яармагт том молл барьсан байх юм. Басхүү: Бодийн авлига бол бодитой. Хоёроос дээш хүн яриад, гэрчлэхээр ямар ч хэрэг бодитой л байдаг. 110 сая ам.долларын 27.3 сая нь эзэнтэй болж. Цаашаа илрээд л байх шинжтэй. Энэ бол ард нийтийн нүдэнд харагдах байтугай ой ухаанд ч орохооргүй мөнгийг агаараар дамжуулж байгаад л хуваагаад идчихсэн асуудал. Тэгсэн хэрнээ ард нийтийн дунд төсөв гэх шүлс шиг мөнгө хаяж улам өлсгөөд хэдхэн хүн хийх газаргүй болтол хулгайлж ирсний горыг удахгүй бид амсана. Монголыг ийнхүү мунгинаж ахуйд: Удахгүй эдийн засгийн цунами нүүрлэж магад гэдгийг дэлхий өдөр, цаг тутам түгшүүрлэсээр байгаа. Тиймийн учраас: Монголд толгойгоо мэддэг Ерөнхий сайд хэрэгтэй байна.
Ерөөс: Төрийн эрх мэдэл нэг хүний гарт төвлөрөх нь ардчилсан зарчимд харшилж, дарангуйллын дэглэм буюу авторитаризм үүсэх аюултай. Авторитаризм бол хүний эрх зөрчигдөх аюултай тогтолцоо юм. Задлах нь ээ: Хууль ёсны нэрээр нэг хүний хэмжээгүй эрх мэдэл бий болдог. Эрх мэдлийн хуваарилалт байхгүй тул хяналт тавих боломжгүй болно. Хувийн өмч, хүний эрх, эрх чөлөө боомилогдох эрсдэлтэй.
Чухамхүү: Энэнээс сэргийлэхийн тулд л хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг зааглан хуваарилдаг. Тэгээд ч орчин үеийн ардчилсан улс орнууд төрийн эрх мэдлийг нэг хүнд төвлөрүүлэхээс татгалзаж, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын тэнцвэрт байдлыг Үндсэн хуулиар баталгаажуулдаг. Тиймийн учраас: Монгол Улсын Үндсэн хуульд: Төрийн эрх барих дээд байгууллага бол УИХ гэсэн. Ерөнхийлөгч гээгүй. Ерөнхийлөгч бол бүх ард нийтийн эв нэгдлийг илэрхийлэгч гэсэн. Гэвчиг: Эдүгээгийн нөхцөл байдлыг харах нь ээ: Үндсэн хууль, бусад хууль цаасан дээрх бичиг төдий юм болон хувирч. Өөрөөр хэлэх нь ээ: Монголд хууль ёсны хэм хэмжээ алдагдаж.
Тиймийн учраас бид эдүгээ ямар дэглэмтэй улсад амьдраад байгаагаа анзаарах ёстой. Уул нь: Төрийн эрх мэдэл хэн нэг хүний гарт төвлөрөхийг эдүгээгийн хүн төрөлхтний хаана ч, ямар ч улс оронд зөвшөөрдөггүй. Иммануэл Кант: Төр бол эрх зүйт хуулинд захирагдсан хүмүүсийн нэгдэл гэж анх тодорхойлсон. Людвиг Гумплович: Тодорхой эрх зүйт дэг журмыг сахиулж байхын тулд жам ёсоор үүсэн гарч ирсэн эрх мэдлийн байгууллага гэсэн. Эдгээр тодорхойлолт одоо ч бүдгэрээгүй, төрийн онолын жанжин шугам байсаар байна. Эндэх гол үзэл нь: Төр бол олуулаа дагадаг хуультай байх ёстой гэж байгаа юм. Тэгэхээр одоо доорхыг уншаад, дор бүрнээ тоолж үзье.
Ардчилалтай улсад: Төрийн эрх мэдлийг хуваарилсан байна. Эрх зүйт хуулийг дээдэлнэ. Хүний эрх, эрх чөлөөний орчин буюу иргэний нийгэм нээлттэй, хамгаалагдана. Шударга, тэгш, чөлөөтэй, шууд сонгуулийн тогтолцоотой байна. Олон ургальч үзэл бодитой хүлээн зөвшөөрөгддаг. Зөвхөн хууль, шударга ёсонд үйлчилдэг бие даасан, хараат бус шүүхтэй байна. Хүний эрх, эрх чөлөөний суурь зарчим, хэм хэмжээгээр төрийн эрх мэдлийг хязгаарладаг. Ардчилал үгүйрч буй улсад: Төрийн эрх мэдлийг хуваарилаагүй, эсхүл хэлбэрийн төдий хуваарилсан байна. Эрх зүйт Үндсэн хууль бус, харин тухайн дэглэмийг хамгаалсан дур зоргын эрх зүйн тогтолцоотой болно. Хүний эрх, эрх чөлөөний орчин буюу иргэний нийгэм нь хаалттай, хатуу хяналтад байна. Дайчилгааны сонгуулийн тогтолцоо оршино. Олон ургальч үзэл бус, харин сэтгэлгээний монизм ноёрхоно. Эрх баригчдад үйлчилдэг, бие даасан бус, хараат шүүхтэй байна. Хүний эрх, эрх чөлөөний суурь зарчим, хэм хэмжээг эрх баригчдын дур зорго, үзэл суртлаар сольж, төрийн эрх мэдэл үл хязгаарлагдаж, хүчирхийлэл, албадлагын тогтолцоо нь ард нийтийг аймшгийн сэтгэл зүйд дасгасан байдаг. Тиймийн учраас, энийг харьцуулж тоолоод үз, Монголд аль хэв шинж нь олон байна? Ардчилсан улс уу, ардчилал нь үгүйрсэн улс уу?
Ө.БИЛЭГ
ӨДРИЙН СОНИН


Хуульч О.Баасанхүү: Надад олон казах найз бий. Надтай уулзаж, танилцаж явсан казах хүмүүсийн дунд муу, муухай хүн нэг ч таарч байгаагүй
Иргэдийг автомашинаар нь далимдуулан ингэж шулж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзах үеэрээ эв нэгдэлтэй байж, томоохон төсөл, хөтөлбөрийг гацаадаг бусармаг үйлдэл гаргахгүй байхыг уриалав
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ
С.Баярцогт хэлмэгдсэн хүн юм гэж үү?
Эдийн засаг, хөгжлийн сайд махны үнийг буурч 20 мянган төгрөгт хүрсэн гэтэл 26-35 мянган төгрөгийн үнэтэй байна
“ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
25 жилийн өмнөх эл өдөр дэлхийг айдаст автуулсан халдлага болж байв
Ерөнхий сайд Н.Учрал хамаарал бүхий сургуульдаа “хувьсах зардал нэхээгүй” гэв
Т.Аубакир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэрийг буцаалаа
Самрын нөөц бага байгаа тул түүж, бэлтгэхийг хориглолоо
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Н.Учрал: Манай гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэгэн хүсэлт гаргаагүй
Төсвийг мөшгөе: Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулахад инженерийн бэлтгэл ажилд 2 тэрбум 57 сая төгрөгийг зарцуулна
ФОТО: Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг угтан авлаа
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалт ням гарагт дуусгавар болно
Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?
"Горхины хажууд нэг хүний дээр бензин асгаж шатаагаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
М.Нарантуяа-Нара: Өмнө нь урваж байсан учраас Монгол Улс бодлогын яамаа хасаг хүнд хариуцуулмааргүй байна
Т.Аубакир: М.Нарантуяа-Нара фашист үйлдэл хийж байна
ЭЦА: Химийн хортой бодис ашигласан, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэж явсан үйлдлийг шалгаж байна
Өнөөдөр Дулаан хангамжийн байгууллага үүсэж хөгжсний 67 жилийн ойн өдөр тохиож байна
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
Б.Жавхланд Ерөнхийлөгчид нэр дэвших эрх байхгүй
"Төмөр зам доогуурх нүхэн гарц, ДЦС 5-ын бүтээн байгуулалтын ажил өвлийн улиралд үргэлжилнэ"
Ард түмний гэгддэг Таван толгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай
БАЙР СУУРЬ: Төсвийн тодотголын талаар хэн, хэн юуг өгүүлэв
С.Зоригийн хөшөөг зөөсөн компанийг 1000 нэгжээр торгов
ТАНИЛЦ: Үхрийн цул, хонины мах, нэгдүгээр зэргийн гурил, луувангийн үнэ өсжээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.