
“Бодь интернэшнл”-ийн оффтейк гэрээнүүд 2022 онд нууцаас гарсан. Гэсэн хэр нь, “нууц” хэвээр байсаар ирсэн. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн 2019 оны аравдугаар сарын 29-ний өдрийн ЭТТ-2019/825, ТТЗ-Н19/01-01, BITTGS-CONT-0002 тоот гэрээнд 2020 оны зургадугаар сарын 10-нд нэмэлт өөрчлөлт оруулсан. 2024 оны аравдугаар сарын 29-нийг хүртэл хүчинтэй энэ гэрээ нь “Бодь интернэшнл” ХХК-ийн нийт санхүүжилт 1.005.630.179 ам.доллар, нэмж 2013 онд өөр компанийн хийж гүйцэтгэж байсан 276.4 сая ам долларын ажлыг оролцуулаад нийт 1.3 тэрбум ам.долларын санхүүжилттэй болсон.
Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд уг гэрээнүүд, тэдгээрийн санхүүжилттэй холбоотойгоор Нээлттэй нийгэм форумаас л 2023 онд цорын ганц дүгнэлтийг гарсан байдаг. Тэр нь, ихээхэн ноцтой. Судалгаа шинжилгээний багийнхан “…“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Бодь интернэшнл” ХХК-ийн гуравласан гэрээтэй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилтийн гэрээтэй холбоотой алдаа, дутагдлуудаас болоод нэлээд ноцтой, сөрөг үр дүнтэй болсон. Тухайлбал, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг зах зээлийн үнээс өндөр үнээр гүйцэтгүүлсэн. Нийт 1.3 тэрбум ам.долларын санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас гаргаж, тус санхүүжилтийг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцаанд хөрвүүлэн тооцохоор, бас эзэмших хувь хэмжээг 66.6 хувиар хязгаарлаж өгсөн. Иймд 66.6 хувиас хэтэрсэн хөрөнгийг “...Зээл” гэж бүртгээд буцаан төлнө гэсэн үг. Урьдчилгаа төлбөрийг харилцан тохиролцож, албан ёсны гэрээ байгуулаагүй байх үедээ шилжүүлсэн. Иймээс, уг гэрээ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тухайд алдагдсан боломжийн өртөг өндөр байна. Өөрөөр хэлбэл, тус компани энэхүү Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг санхүүжүүлснээрээ хэвийн үйл ажиллагаа явуулаад олох орлогоо хэд нугалж алдсан. Харин “Бодь интернэшнл” ХХК-д давуу байдал бий болгосон” хэмээн дүгнэсэн.
Харин УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 2026 оны сарын гуравдугаар сарын 23-нд “…“Бодь интернэшнл” ХХК-ийн оффтейк гэрээ нь 600 сая ам.доллар байсан нь 1.3 тэрбум ам.доллар болон нэмэгдэж, анхны гэрээ байгуулагдсан өдөр “Таван толгой төмөрзам” ХХК-ийн “Голомт” банканд байрших 8145100943 данснаас “Бодь интернэшнл” ХХК-ийн “Голомт” банканд байрших 8154100935 тоот дансанд 110 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар ойролцоогоор 293,700,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Хожим нь уг дансыг устгасан. Түүнийгээ “Голомт финаншиал групп”-ээр дамжуулан “…Валют арилжаа” гэсэн гүйлгээний утгаар бэлнээр гаргаж, хүүхдийн парк, саун, зочид буудал, төрийн тусгай хамгаалалттай байгууламжуудад гэрээ байгуулахад оролцсон нэр бүхий улстөрчдөд тус мөнгийг бэлнээр тараасан онц ноцтой мэдээлэл байна. Энэхүү нүүрсний хулгай нь энэ үйлдлээр зогсоогүй бөгөөд цаашид экспортын тонн тутмаас хувь тохирч, тодруулбал, “Бодь”-ийн нүүрсийг давуу байдал үүсгэн гаргаснаас үүдэж тухайн үед валютын нөөц багасах хүртэл түвшинд очиж байж хэмээн дүгнэж болно” гэх гомдлыг АТГ-т гаргасан. Л.Оюун-Эрдэнэ уг ноцтой авилгын асуудлаар АТГ-т гомдол мэдээлэл гаргахдаа холбогдох хоёр гэрчийн хувийн мэдээлэл, хоёр цагийн видео бичлэг, 10 минутын аудио бичлэг, гар утасны бичлэг болон зарим татаж авсан зургуудын хамт хүргүүлсэн гэх мэдээлэл байгаа юм. Бас, тэрээр дээрх дүнгээс нийт 27.3 сая ам.доллартай нь холбоотой таван хүнийг нэрлээд байна. Нөгөөтэйгүүр, өрнөж байгаа үйл явдлуудаас харахад, Л.Оюун-Эрдэнийн гэрч нь “Бодь интернэшнл”-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра, Хотын дарга асан Д.Сумьяабазар хоёр бололтой.
Мөн, эх сурвалжуудын мэдээллээр дээрх 110 сая ам.долларыг тараасан гэх үйл ажиллагаатай “Бодь интернэшл”-ийн эзэн Д.Баясгалан, “Бодь интернэшнл”-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра, “Бодь интернэшнл”-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа, “Голомт финаншиал групп”-ийн гүйцэтгэх захирал О.Ганжолоо нарын дөрвөн хүн холбоотой болж таараад байна. Харин, нэгэн цагт бизнесийн түншүүд байсан “Бодь интернэшл”-ийн эзэн Д.Баясгалан, “Бодь интернэшнл”-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра хоёр муудалцаад зам салжээ. Тиймээс, А.Амундра байсхийгээд гадаадаас цахим сүлжээгээр уг 110 сая ам.долларын талаар “мэдээлэл” тараадаг болсон. Хамгийн сүүлд, цахим сүлжээнд “…Баясаа захирлын хайгаад байгаа 110 сая ам.доллар нь”, “…Хэдэн цүнхтэй мөнгө хэний машинд орсон бэ”, “…Бас худлаа гэх байх гээд тэр өдөр хамт ажилласан манай компанийн хоёр хүний зургийг орууллаа. Нэг өрөөнд нэг ширээний хоёр буланд суугаад EPC гэрээг нэг талд, нөгөө талд санхүүгийн гэрээ бэлдсэн” гэх зэргээр зурагтай “мэдээлэл” оруулжээ.
Харин “Бодь интернэшнл” ХХК-ийн хувьд уг мэдээлэл анх цацагдсанаас эхлээд үгүйсгэсэн мэдэгдлийг дараалан гаргасан. Мөн Д.Баясгалан далайн чанадаас “…Тийм их ам.доллар аваад явж байдаг гэж юу ч байх вэ. Манай компанийн энэ төсөлтэй холбогдсон бүх орлого, зарлага, туслан гүйцэтгэгчид төлсөн төлбөр, гэрээлсэн үнийн дүнгүүд бүгд таарч байгаа. Маш их хэл амтай төсөл учир бид маш их цэгцтэй хандсан. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд асны хэлж байгаа зүйл бол ор үндэсгүй, тэгээд ч боломжгүй. А.Амундра манай компанийн захирал байж байгаад одоогоос зургаан жилийн өмнө ажлаасаа гарч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх болсон. Нэгэнт тэр хүн ажлаас гарсан. Энэ нь тэр хүний улс төрийн сонголт. Би хэнд ч ямар ч үүрэг даалгавар өгдөггүй. А.Амундра сүүлийн таван жилд улс төрд юу хийж байсныг би мэдэхгүй. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөвт өртөг 600 сая ам.доллар байж байгаад 1.3 тэрбум ам.доллар болсон зүйл огт байхгүй. 1.3 тэрбум гэдэг тоо хаанаас гарч ирснийг мэдэхгүй байна” гэсэн.
Ингээд, “Бодь”-ийн 110 сая ам.долларын асуудал хэвлэл, цахим сүлжээгээр хэрэлдэх байдалтай өрнөж байна. АТГ, бусад мөрдөх байгууллага дээр уг асуудлын ямар түвшинд авч үзэж байгаа талаар ямар нэг мэдээлэл алга. Ямартай ч, “Бодь интернэшнл”-ийн талын дөрвөн эрхэм гадагшаа гараад явчихсан бололтой. Тэдний талаар “…Дөрвүүлээ Монгол Улсын хилээр гараад явчихсан. Америк, Австрали, Хятад улсуудад түр амьдарч байгаа” гэх мэдээлэл байна. Гэхдээ энэ мөнгийг хэвлэлээр яригдаад байгаа гол дөрвөөс бусад хүмүүс ч байгаа гэдэг мэдээлэл байна. Тодруулбал, “Бодь интернэшл”-ийн эзэн Д.Баясгалангийн “…Итгэлтэй” хэмээн үздэг нягтлан бодогч нарын тухай яригдаж байна. Тиймээс, АТГ “…“Бодь интернэшнл”-ээс 110 сая ам.доллар авлига болж тарсан эсэхийн үнэн мөнийг шалгаж тогтооё” гэж үнэнээсээ хүсэж байгаа бол гадаадад гараад явчихсан дөрвийг хүлээхээсээ өмнө Д.Баясгалангийн итгэлт хүн, нягтлан бодогч эмэгтэйгээс асуудлыг тодруулаад үзвэл гэмгүй нь бололтой. Учир нь, энэ ноцтой авлигын мэдээлэл олон нийтийн “хүртээл” болсноос хойш бараг сар шахмын хугацаа өнгөрлөө. Түүнчлэн, АТГ-т албан ёсны гомдол болж очоод 20 шахам хонож байна. Дээрээс нь, АТГ бол авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага гэж хуульчлан заасан. Тиймээс, олон нийтийн зүгээс одоо АТГ-ын “ам, гар хоёр”-ыг харж байж болох юм.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 64 (7806)


IV сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Өмнө жил ченжүүд махаа нөөцөлж чадаагүй учраас энэ жил махны үнэ өссөн гэв
Өнөө өглөө авто замын зорчих хэсэгт суудлын автомашин шатаж байсныг унтраажээ
АН-c сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын биед юуны учир халдав

“Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян Төв аймагт үргэлжилж байна
Согтуурсан үедээ бусдын биед халдаж, хүнд гэмтэл учруулжээ
Ховд аймгийн Дөргөн суманд гарсан хээрийн түймэрт нэг хүн амиа алджээ
УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзлаа
Хулгайн зөрчил дөрөв дахин өсжээ
Шатахууны үнэ цаашид 2,5 дахин өсөх эрсдэлтэй байна гэв
ТАНИЛЦ: Н.УЧРАЛЫН ЗГ-Т АЖИЛЛАХ ДЭД САЙДУУД
Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа
Ерөнхий сайд Н.Учрал 01 тоот албан даалгавраараа татварын өрийн улмаас хаагдсан 12100 компанийн дансыг сарын хугацаатай нээлээ
С.Амарсайхан: Хууль бусаар дансыг нь хаасан 12 мянга гаруй ААН-ийн дансыг нээнэ
АН-аас урвасан “14” МАН-ын 30:38-ыг нэгтгэж хүчтэй сөрөг хүчин байх алтан боломжоо алдав
Нийтийн албан тушаалтан А нь "Toyota Lexus RX-450” автомашинаа худалдан авсан 45 сая төгрөгөө нотолж чадаагүй тул улсын орлого болгожээ
Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчнөөр ХОЁР хүүхэд энджээ
ТАНИЛЦ: Нийслэлийн Ардчилсан намын даргаар сонгогдсон Б.Ган-Очирын ХОМ
Дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хаана
"Бодь”-ийн 110 сая долларыг тараасан дөрөв гадаадад гарч, гэрч нь үлдсэн үү?
Н.Учралын Засгийн газар: Найман сайд улирч, 11 сайдыг шинээр томиллоо
Ажиа Гэгээн Лувсантүвдэн: Залуу байгаа дээрээ л эрдэм сурах хэрэгтэй
БХЯ: Батлан хамгаалахын сайд болон Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг төрийн хүндэт харуул жагсаж угтан авах ёстой байдаг
ТОЙМ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
ТАНИЛЦ: Т.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД /ФОТО/
Э.Гэрэлт-Од: Нам татвар төлөгчдийн мөнгийг хуулийн дагуу зарцуулсан эсэхийг хянах онцгой эрх үндэсний аудитын газарт бий
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын нэг төгрөг бүрийг хүний эрүүл мэндийн төлөө зарцуулна
ФОТО: Шинэ ЗГ-ын сайдууд тамгаа гардан авч, ажилдаа орлоо
Улаанбаатарт 2 хэм дулаан, ялимгүй цастай
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
С.Бямбацогтыг Улсын Их Хурлын 15 дахь даргаар сонголоо
“A-Sound” хамтлаг “Баяртай-20 жил” тоглолоо хийнэ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.