Эдийн засаг

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү
2026-8-28

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайд 1978 оноос хойш ОХУ-тай 51:49 хувиар хамтарсан үйлдвэр байсан

Улаанбуудай, төмс, хүнсний ногооны 67.7 хувийг дотоодын ургацаас хангана
2026-8-26
400256365b9db8d707224

Улсын хэмжээнд намрын ургацын урьдчилсан баланс эерэг дүнтэй гарсан талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат дараах мэдээллийг өглөө. 

Шатахууны үнэ нэмэгдсэн ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ БУУРЧЭЭ
2026-8-26

  Шатахууны нийлүүлэлтээс хамааралгүйгээр үнэ өсжээ. Энэ талаар, Ашигт малтмал газрын тосны газрын дарга Ч.Чулуунбат  "ОХУ-ын Роснетфь компаниас К-2 ангиллын АИ-92 төрлийн автобензинийг Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу тонн тутмыг 851 ам.доллароор нийлүүлэхээр тохирсон

Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
2026-8-21

Голомт банк тогтвортой хөгжил, байгаль орчныг хамгаалах санаачилгыг дэмжин “Монголын Байгалийн Өв Сан”-тай хамтран Nature виртуал төлбөрийн картыг нэвтрүүллээ. Nature виртуал карт нь таны өдөр тутмын төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлэхээс гадна банкны үйлчилгээг байгальд ээлтэй шийдэлтэй хослуулж, харилцагч картаа ашиглах бүрдээ байгаль орчныг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулдаг байхаар шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл, тус картыг шинээр захиалахад хураамжийн 80%-ийг тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах үйл ажиллагаанд хандивлах бөгөөд энэхүү санаачилга нь Монгол орны байгалийн өв, экосистемийг хадгалан хамгаалах, аюулгүй авч үлдэх зорилготой. Мөн картыг виртуал хэлбэрээр ашиглах тул өдөр тутмын төлбөр тооцоогоо илүү хялбар, хурдан гүйцэтгэхээс гадна пластик хэрэглээг бууруулан байгальд ээлтэй сонголтыг дэмжинэ. Харилцагч та “Nature” виртуал картыг SocialPay аппликэйшний “Хэтэвч” цэсээс идэвхжүүлэн ашиглах бөгөөд картын дэлгэрэнгүй нөхцөлтэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу. Энэхүү картыг эзэмшсэнээр Голомт банкнаас хэрэгжүүлж буй урамшуулалт хөтөлбөрүүдэд хамрагдахаас гадна олон улсын UnionPay брэндээс санал болгож буй бүхий л хөнгөлөлт, урамшууллыг авах боломжтой. Харилцагч таны өдөр тутмын хэрэглээ, жижиг сонголт бүр эх дэлхийгээ хайрлах нэг алхам болж чадна

Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
2026-8-21

Төрийн банк нь Монголын Ногоон Алт – Бэлчээрийн судалгааны төвтэй хамтран Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Ногоон бүсийн хүрээнд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулах арга хэмжээг 2026 оны 8 дугаар сарын 24-ний  09:00-18:00 цаг  хүртэл  С5 бүүтэд зохион байгуулна. Энэ үеэр Төрийн банкнаас ногоон санхүүжилт болон ногоон зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулахын зэрэгцээ иргэд, харилцагчдад зориулсан дараах үйл ажиллагаа болно

ШТС-уудад 2.1 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлээд байна гэв
2026-8-21

Гаалийн байгууллагын мэдээллээр 2026 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 20:00 цагийн байдлаар урд хөршөөс 2,175.8 тонн АИ-92 автобензин Монгол Улсын нутаг дэвсгэрт орж иржээ. Импортын хэмжээ нэмэгдэж буй ч нийслэл болон орон нутгийн шатахуун түгээх станцуудын нөхцөл байдал байршлаас хамаарч өөр, өөр байна. Зарим газарт ачаалал багассан бол өөр газруудад оочерлож авсаар.  Тодруулбал, шатахууны шуурхай штабын гаргасан мэдээллээр наймдугаар сарын 21-ний өглөөний 09:00 цагийн байдлаар Тасганы овоо орчмын Петровис ШТС-4 дээр үүрээр 19.5 тонн Евро-92 шатахуун буусан бол АИ-92 бензин 12 тонн, дизель түлш 10 тонныг дараалалгүй хэвийн олгож байна гэв. Мөн Энхтайвны гүүрний доод талын Петровис ШТС-16 салбарт шөнийн 01:00 цагт АИ-92 бензин 15 тонн, Евро-92 шатахуун 48 тонн тус тус нэмэгдэж буусан бөгөөд одоогоор Евро-92 маркийн шатахуун гурван тонны үлдэгдэлтэй, 20-30 автомашины дараалалтайгаар бүх хошуугаар өгч байгаа аж. ҮНЭ ХАНШ Өмнөх 7 хоногтой харьцуулахад: АИ-92 авто бензиний үнэ 7.0 хувь Өндөгний үнэ 0.3 хувиар өсөж, Хонины ястай махны үнэ 3.4 хувь, Сонгинын үнэ 2.3 хувь, Үхрийн ястай махны үнэ 1.7 хувь, Үхрийн цул махны үнэ 1.6 хувиар тус тус буурчээ. Нэс Ойл компанийн нийт зургаан салбар хэвийн ажиллаж байна

Ерөнхий сайд цалин, тэтгэврийн тухай юуг өгүүлэв
2026-8-20
400256365b9db8d707224

Ерөнхий сайд Н.Учрал 1.4 их наядыг хэмнэх төсвийн тодотголыг УИХ-ын дэд даргад өргөн барьж буй талаар мэдээлэл өглөө. Энэ үеэрээ Цалин болон Тэтгэврийн тухай юу өгүүлснийг онцлон хүргэж байна.

Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
2026-8-18

Голомт банк “Монголын Волейболын Холбоо”-той эхлүүлсэн хамтын ажиллагааныхаа хүрээнд “Зүүн Азийн Эрэгтэйчүүдийн Волейболын Аварга Шалгаруулах Тэмцээн”-ийн “Алтан түнш”-ээр ажилласан билээ. Энэ сарын 5-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд БНХАУ, Япон, БНСУ, Монгол, Тайвань, Хонгконг, Макао зэрэг нийт 7 орны үндэсний шигшээ багууд өрсөлдсөн.   Медалийн төлөөх хүчтэй өрсөлдөөний эцэст тэмцээний дүн гарч аваргаар БНСУ-ын баг, 2-р байрт Японы баг, харин 3-р байрт Монголын шигшээ баг орж, хүрэл медалийн эзэд болсон юм.   Монгол Улсын Волейболын спортын түүхэнд шинэ амжилтыг бүтээж тус тэмцээнээс анхны Монгол улсын медалийг авчирсан Монгол улсын баг тамирчдад Голомт банкны зүгээс баяр хүргэн шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүнээс гадна өргөтгөсөн бүрэлдэхүүнд багтсан нийт 20 тамирчдад тус бүр 10,000,000₮-ийн мөнгөн шагнал, Голомт банкны мөнгөн гулдмай болон Gold картаар урамшууллаа

Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай
2026-8-14

Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай

Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?
2026-8-12

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгүүдээс цуглуулж, дундаж үнийг мэдээлдэг. Зах зээл дээрх үнэ нь бүтээгдэхүүний төрөл, худалдааны цэг, нийлүүлэлт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан харилцан адилгүй байдаг

Jade Gas: 1.1 тэрбум австрали долларын санхүүжилтийн эцсийн гэрээг есдүгээр сард байгуулбал Тавантолгойн метан хийн үйлдвэрлэлийн өрөмдлөгийг 2027 онд эхлүүлнэ
2026-8-5

Jade Gas: 1.1 тэрбум австрали долларын санхүүжилтийн эцсийн гэрээг есдүгээр сард байгуулбал Тавантолгойн метан хийн үйлдвэрлэлийн өрөмдлөгийг 2027 онд эхлүүлнэ      

Үүсмэл ордыг стратегийн ордын “жагсаалт”-аас хасвал Үндэсний баялгийн сан зөв болно
2026-7-31

Монгол Улс Баялгийн сантай болох гэж 10 гаруй жил “ноцолдсон” байдаг. Баялгийн сантай улс орнуудын туршлагыг судлах гэж хэдэн арван удаа төрийн томилолтоор гадагш нисэж, тэр бүртээ ажлын хэсгүүдийг байгуулж хэрдээ л нүсэр ажил болсон

НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээ
2026-7-30

2026 оны хоёрдугаар улирлнын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ. Энэ улиралд НӨАТ-ын буцаалтад 108.8 тэрбум төгрөгийг 1.461.545 иргэнд шилжүүлэх юм байна. Үүнээс 79.879 иргэн буцаан олголтоороо татвараа төлсөн гэдгийг албаныхан онцолж байна

Маргааш НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансруу шилжүүлнэ
2026-7-29

2026 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдэд хэзээ олгох талаар Татварын ерөнхий газраас тодрууллаа. Тус газрын Орлого, хяналт, буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалаг "НӨАТ-ын урамшууллын 2026 оны II улирлын буцаан олголтыг өнөө, маргаашдаа иргэдийн дансанд шилжүүлнэ

ТАНИЛЦ: Таны хэрэглээний ус, халаалт, шатахууны үнэ хэрхэн нэмэгдсэн бэ?
2026-7-24

НААДМЫН "ОНЦГОЙ" БЭЛГИЙГ АҮЭБЯ-НААС БАРЬЖ ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМСЭН. ТЭГВЭЛ БАЯРЫН АМРАЛТЫН ДАРАА УС, ХАЛААЛТЫН ҮНЭ НЭМЭГДЛЭЭ. Долдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн АИ92 төрлийн автобензиний үнийг литр тутамд 250-300 төгрөгөөр нэмэгдлээ.  Энэ оны хоёрдугаар сараас эхлэн АНУ-Ираны дайны улмаас газрын тосны дэлхийн зах зээлийн үнэ 100 ам.долларыг давав

“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
2026-7-24

“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа  

ҮНЭ ХАНШ: Хонины мах килограмм нь 31500 бол үхрийн мах 42800 төгрөгт хүрчээ
2026-7-22

Баяр наадмын өмнө махны үнэ, өргөн хэрэглээний зарим барааны үнэ өссөн талаар мэдээлсэн билээ. Тэгвэл Улаанбаатар хотод 2026 оны 7 дугаар сарын 20-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.9 хувиар, өмнөх 14 хоногоос 0.5 хувиар тус тус өсжээ.  Өдрөөс өдөрт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж буй нь иргэдийн амжиргаанд ихээхэн нөлөөлж буй гэдэгтэй хэн ч маргахгүй. Засгийн газар 100 хоногийн ажлаа тайлагнах үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат махны үнийг бууруулахаар тодорхой арга хэмжээ авч байгаа, наадмын дараанаас махны үнэ нэмэгдэхгүй, нийлүүлэлт асуудал үүсэхгүй хэмээн индер дээрээс амлаж байв

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
2026-7-22

Голомт банк харилцагчдынхаа өдөр тутмын төлбөр тооцооны хэрэглээнд илүү хялбар, дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэхийг зорин олон улсад хамгийн өргөн хэрэглэгддэг дижитал хэтэвчүүдийг амжилттай нэвтрүүлж, нутагшуулаад буй. Тэгвэл энэ удаа бид иргэд, харилцагчид төдийгүй манай улсад зорчин ирж буй гаднын жуулчдад төлбөр тооцоогоо хялбар, тав тухтай гүйцэтгэх боломжийг нэгээр нэмэгдүүлэн Samsung Pay үйлчилгээг Монгол Улсад арилжааны банкнуудаас анхлан нэвтрүүллээ.    Samsung Electronics болон Голомт банкны стратегийн хамтын ажиллагааны хүрээнд ийнхүү Голомт банкны харилцагчид Samsung брэндийн ухаалаг гар утас болон Galaxy watch-аа ашиглан зайнаас унших NFC технологийн тусламжтайгаар өдөр тутмын төлбөр тооцоо, худалдан авалтаа аюулгүй бөгөөд хялбар гүйцэтгэх боломжтой болж байна

ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк
2026-7-8

Аялал, хөгжим, шинэ дурсамжийг зуны турш нэг дор цогцлоох “ARA FEST 2026” наадам энэ жил Төрийн банктай хүчээ нэгтгэж, фестивалийн төлбөр тооцооны цогц шийдлийг хэрэгжүүлэхээр боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд Төрийн банк фестивалийн бүх төлбөр тооцооны шийдлийг хариуцан ажиллаж, орчин үеийн банкны цахим бүтээгдэхүүн, дэвшилтэт төлбөрийн технологийг бодитоор нэвтрүүлэн, хүрэлцэн ирсэн аялагч бүрийн мөч бүрийг илүү амар, саадгүй, тухтай болгох шинэ жишгийг тогтоож байна. Түүнчлэн Төрийн банк орон нутгийн эдийн засгийг дэмжих зорилгоор Архангай аймгийн бизнес эрхлэгчдэд зээлийн зөвлөгөө мэдээлэл өгч, шаардлага хангасан хүсэлтийг судлан шийдвэрлэхээр төлөвлөсөн нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэх бодит боломжийг олгож буйгаараа онцлог юм. Үүний зэрэгцээ Төрийн банк нь фестиваль үргэлжлэх нэг сарын хугацаанд зочдод аялал, амралтынхаа хажуугаар банкны бүх төрлийн үйлчилгээг нэг дороос, шуурхай авах боломжийг бүрдүүлээд зогсохгүй фестивалийн онцлох үйл ажиллагааны нэг болох "Statebank Day"-ээр Төрийн банкны нэрэмжит интерактив бүүтүүд ажиллаж, бүтэн өдрийн турш оролцогчдод банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулахын зэрэгцээ төрөл бүрийн сорилт, хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, гэнэтийн бэлгүүдээр мартагдашгүй дурсамжийг хамтдаа бүтээх болно. Энэ зун таныг шинэ учрал, адал явдал, хөгжмөөр дүүрэн өдрүүд хүлээж байна

ҮНЭ ХАНШ: Хонины "хаа" 98 мянган төгрөгт хүрчээ
2026-7-6

Махны үнэ хаданд гарч, иргэдийн халаасан дахь монгол малын махаа авч хүч хүрэхгүй түвшинд очсон гэхэд хилсдэхгүй.  Цагаан сарын дараагаас махны үнэ өссөн. Тэгвэл өнөөдөр ч өсөлттэй хэвээр байна

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
2026-6-29

Зуны амралтаар олон улсын энтертайнмент платформуудынхаа сунгалтыг санаа зоволтгүй хийж аваад хүссэнээрээ контент үзэж, хөгжим сонсох уу? Голомт банкнаас зөвхөн кредит картын харилцагчдадаа зориулан олон улсын платформуудаас худалдан авалт хийгээд 10%-ийн буцаан олголт авах боломжтой онцгой урамшууллыг хэрэгжүүлж байна. Хэрвээ та Голомт банкны биет болон виртуал кредит картыг эзэмшдэг бол зуны турш сонгогдсон платформууд дээр кредит картаараа subscription болон бусад үйлчилгээний төлбөрөө төлөөд буцаан олголтоо алдалгүй аваарай. Буцаан олголт үйлчлэх платформууд: Apple Music Claude ChatGPT Netflix Steam Урамшуулал 2026.06.25-2026.09.30-ны хооронд үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 50,000₮ байна. Буцаан олголт гүйлгээ хийснээс хойш 2-3 хоногийн дараа таны дансанд орох болно. Харин та хараахан Голомт банкны кредит картын харилцагч болж амжаагүй бол ЭНД дарж, бүх төрлийн кредит картын нөхцөлтэй танилцан шинээр захиалаарай. Биет кредит картыг та өөрт ойр байрлах салбарт хандан эсвэл cards.mn-ээр дамжуулан онлайнаар захиалж болно

ҮНЭ ХАНШ: Махны үнэ гурван сарын дотор 6-11 мянган төгрөгөөр нэмэгдэж, халуун чулуу атгаж хорхог, боодог идэх лөөлэй болов
2026-6-29

Хавраас хойш махны үнэ тэнгэрт хадсан. Өнөөдөр ч үнийн өсөлт хэвээрээ байна

Алтны ордуудаа “эргэлт”-д оруулалгүй харин ч удлаа
2026-6-29

Монгол Улсын хувьд алтны хангалттай нөөцтэй. Өдгөө дэлхийн зах зээл дээр адтны үнэ байнгын өсөлттэй байна. Гэтэл бид газрын хөрсөн доорх валютын нөөцөө ашиглаж чадалгүй эдийн засгаа улам хумиад байгаа юм. Харин өнгөрсөн баасан гаригт Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. Тэрээр “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт алтны олборлолтыг нэмэгдүүлэх, алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, уул уурхайн салбарын экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх зорилт туссан. 

ҮНЭ ХАНШ: Хонь, үхрийн мах, төмс, луувангийн үнэ нэмэгджээ
2026-6-26

Сүүлийн саруудад гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ долоо хоног тутамд нэмэгдэж буй

Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ
2026-6-26

Төрийн банк санхүүгийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, хялбар байдлаар хүргэх зорилгын хүрээнд И-Билл үйлчилгээгээ өргөжүүлэн хөгжүүлж, Голомт банктай хамтран SocialPay аппликейшнд амжилттай нэвтрүүлж, хамтын ажиллагаагаа эхлүүллээ.  И-Билл нь финтек байгууллагууд болон төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгчдийн хөгжүүлсэн платформ, аппликейшн, киоск зэрэг технологийн шийдлүүдээр дамжуулан хэрэглээний төлбөрөө цахимаар лавлах, төлөх боломжийг бүрдүүлсэн үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээ нь техник, технологийн дэвшлийг ашиглан санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэж, хэрэглэгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэхэд чиглэдэг.  И-Билл үйлчилгээг ашигласнаар иргэд цахилгаан, дулаан, ус, контор, СӨХ, интернэт, кабелийн телевиз зэрэг тогтмол төлөгддөг хэрэглээний төлбөрүүдээ банкны салбар, нэгжид биечлэн очих шаардлагагүйгээр гар утсаараа шуурхай төлөх боломжтой.  Өмнө нь И-Билл үйлчилгээг Токи, И-Монголиа, ХайПэй, АмарХоум зэрэг финтек платформууд амжилттай нэвтрүүлж, хэрэглэгчид өдөр тутмын төлбөр тооцоогоо хялбар байдлаар хийх боломжийг бүрдүүлсэн. Харин энэ удаад Голомт банктай хамтран SocialPay аппликейшнд И-Билл үйлчилгээг нэвтрүүлснээр тус банкны харилцагчид хэрэглээний төлбөрөө өөрийн ашигладаг аппликейшнээр дамжуулан төлөх боломжтой болж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь банк болон финтекийн байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлж, иргэдэд үзүүлэх цахим санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чухал алхам болж байна

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
2026-6-25

Санхүүгийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, хялбар хүргэх зорилгоор Голомт банк болон Төрийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, “И-Билл үйлчилгээ”-г SocialPay аппликэйшнд амжилттай нэвтрүүллээ. “И-Билл үйлчилгээ” нь финтек байгууллагууд болон төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгчдийн хөгжүүлсэн платформ, аппликэйшн, киоск зэрэг технологийн шийдлүүдээр дамжуулан хэрэглээний төлбөрөө цахимаар лавлах, төлөх боломжийг бүрдүүлсэн цогц үйлчилгээ юм

Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
2026-6-23

Төрийн банк болон Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгуулж, гарын үсэг зурлаа. Талууд энэхүү шинэчилсэн түншлэлийн хүрээнд судалгаа, инновац, гарааны бизнесийг бойжуулах, бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн чадавхыг бэхжүүлэх, сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, оюутан, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, санхүүгийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр далайцтай ажиллахаар тохиролцов. Өнгөрсөн хугацаанд тус хоёр байгууллага бизнес эрхлэгчдэд зориулсан чадавхжуулах хөтөлбөрүүд, салбарын хөгжлийн чуулга уулзалтуудыг амжилттай зохион байгуулж, цахим сургалтын платформ хөгжүүлэх болон банкны ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зэрэг суурь ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн юм

ҮНЭ ХАНШ: Махны үнэ буурсан бол төмс, луувангийн үнэ нэмэгджээ
2026-6-23

  Сүүлийн саруудад махны үнэ долоо хоног бүрт өсөж буй. Тэгвэл энэ сарын 15-ны байдлаар мөн л өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ.  Тэгвэл хонины ястай махны үнэ 1,3 хувь бол үхрийн мах 0,2 хувиар тус бүр буурсан үзүүлэлттэй байна гарчээ

Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана
2026-6-18

Төрийн банк тогтвортой хөгжлийг дэмжигч банкны хувьд боловсролыг дэмжих, залуучуудын мэдлэг, ур чадвар, манлайллыг хөгжүүлэх чиглэлээр нийгмийн хариуцлагын олон талт төсөл, хөтөлбөрүүдийг тууштай хэрэгжүүлж ирсэн. Энэ удаа Төрийн банк Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийн Оюутны зөвлөлтэй хамтран “Perpetua 2026” төслийн уралдааныг амжилттай зохион байгууллаа. “Ногоон хөгжил” сэдвийн дор анх удаа зохион байгуулагдсан тус уралдаанд МУИС-ийн 3, 4 дүгээр түвшний оюутнууд оролцож, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шинэлэг, хэрэгжих боломжтой төслүүдийг боловсруулан өрсөлдсөн юм. Нийт 13 баг оролцсоноос дараах багууд шилдгээр шалгарсан. I байр:“Sparkling Impact” II байр:“Greeno” III байр:“Hydra” Тусгай байр: “Бор Зүрх” Төслийн хаалтын үйл ажиллагааны үеэр Төрийн банк эдгээр залуу манлайлагчидтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, тэдний шинэлэг санаачилгыг бодит шийдэл болгон хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн урт хугацааны үр нөлөөг бий болгоход онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ. Мөн банк нь ирээдүйн харилцагч болох хүүхэд, залуучуудад санхүүгийн боловсрол олгох, зөв хандлага, зөв дадал хэвшилтэй, мэдлэгтэй иргэн болгон төлөвшүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг

Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
2026-6-17

​​​​​​​ Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан 21 дэх удаагийн Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Голомт банк санхүүгийн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллалаа. Энэ оны 5-р сарын 28-наас 6-р сарын 7-ны өдрүүдэд зохион байгуулагдсан тус тэмцээнд Азийн 28 улсын 248 шилдэг шатарчин оролцож, классик цагийн хяналттай стандарт төрлөөр өрсөлдлөө

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.